Япончуудын тухай таны төсөөлж ч байгаагүй баримтууд

Арлын Японыг хүн бүр маш боловсон, соёлтой орон гэдгээр нь мэдэх биз. Гэхдээ хүмүүс энэ улсын ёс уламжлалын талаар төдийлөн сайн мэдэхгүй билээ. Сексийн гаж донтнуудын өлгий нутаг, амиа хорлолтоороо тэргүүлдэг, басхүү насанд хүрсэн эр хүнийг үрчилж авдаг гэхчилэн энэ улсын тухай бусдаас нуудаг үнэнийг бид төдийлэн мэдэхгүй. Ингээд Япон орны талаар сонирхолтой баримтуудыг сонирхоцгооё.

Япончуудын тухай таны төсөөлж ч байгаагүй баримтууд

1 Японд адууны махыг түүхийгээр нь иддэг

Адууны махыг түүхийгээр нь иднэ гэдэг нь бидний хувьд төдийлөн утгагүй мэт санагдана. Харин Японд адууны түүхий мах буюу басашиг идэх нь хэвийн үзэгдэл бөгөөд тансаг зэрэглэлийн хоолны төрөлд багтдаг аж.  Энэ уламжлалыг эрт дээр үеэс хадгалж ирсэн байна.

Басаши нь гахайн мах болон үхрийн махнаас илүү тэжээллэг бөгөөд гэдэсний савханцар тусах магадлал бага гэнэ. Адууны маханд их хэмжээний уураг, линолины хүчил байдаг хэдий ч илчлэг багатай. Үүнээс гадна урт наслахад тусална. 2013 оны судалгаанаас харахад Японы Нагано хотынхон илүү урт насалдаг болох нь тогтоогджээ. Эрчүүдийн дундаж наслалт 80.88, эмэгтэйчүүдийнх 87.18 байдаг гэнэ. Үүний гол нууц нь адууны махыг түүхийгээр нь иддэгт оршино.

Японд адууны махыг түүхийгээр нь иддэг

2 Жилд 1500 удаа газар хөдлөлт болдог

Япон үзэсгэлэнтэй ч бас аюултай орон. Гэхдээ гэмт хэргийн түвшнээрээ биш. Хэрвээ гэмт хэргийн түвшнээр тодорхойлбол дэлхийн хамгийн аюулгүй орны тоонд багтана. Японы хамгийн гол аюул нь газар хөдлөлт юм.

Японд жилд дунджаар 1500 удаагийн газар хөдлөлт болдог байна. Азаар эдгээр нь ихэвчлэн хөнгөн доргилт байдаг ч заримдаа хор уршиг тарьсан томоохон газар хөдлөлт тохиох нь бий. Олон хүний амь насыг авч яваад зогсохгүй, улс оронд олон тэрбум долларын хохирол учруулсан тохиолдол ч цөөнгүй. 

Тохоку Японы түүхэн дэх хамгийн аюултай газар хөдлөлтийн тоонд багтаж байсан бөгөөд 9.0 баллын хүчтэй байсан аж.  Хэдийгээр өндөр баллтай байсан ч азаар нас барагсдын тоо төдийлөн их байгаагүй гэнэ. 1923 онд Канто хэмээх 7.9 баллын хүчтэй газар хөдлөлт болоход 142.800 япон иргэн амь насаа алджээ.

Жилд 1500 удаа газар хөдлөлт болдог

3 Хоолыг тамшаалан идэж болно

Хүмүүс хоол идэж байхдаа авиа гарах, чангаар сорох нь ихэд бүдүүлэг мэт санагддаг. Харин япончуудын хувьд шөлтэй хоолыг сорж, тамшаалж идэх нь хэвийн үзэгдэл гэнэ. Гоймон, шөлтэй хоол идэж байх үедээ япончууд маш их чимээ гаргадаг бөгөөд энэ нь хоолыг амттай, ямар ч үнээр хамаагүй худалдаж авахад бэлэн болохыг баталсан нэгэн илэрхийлэл юм. Нэг үгээр хэлэхэд энэ бол тогоочийг магтан сайшаасан хэрэг аж.

Хоолыг тамшаалан идэж болно

4 Япон худалдааны автомат машины орон

Япончууд автомат машинаар худалдаа хийх дуртай бөгөөд Япон даяар худалдааны 5520 орчим автомат машин байдаг гэнэ. Энэ нь хэрэглэхэд илүү хялбар аж. Ихэнхдээ худалдааны автомат машинуудад чипс, чихэр, хийжүүлсэн ундаа зардаг. 

Үүнээс гадна худалдааны автомашинаас түүхий өндөг, будаа, амьд цэцэг, ариун цэврийн цаас, бэлгэвч, шүхэр, амьд загас, порно сэтгүүл зэргийг ч худалдаж авах боломжтой. Өвөрмөц хэдий ч хялбархан байгаа биз.  

Япон худалдааны автомат машины орон

5 Японы үндэсний спорт

Япончуудын үндэсний спорт бол мэдээж сүмо. Гэхдээ хамгийн алдартай, хамгийн дуртай спорт нь бейсбол буюу якиу юм. Энэхүү спортыг Японы тамирчин Хорис Уилсон анх Японд оруулж ирсэн бөгөөд 1873 онд Токиогийн их сургуульд Уилсоны удирдлага дор анхны бейсболын тэмцээн болсон байна. Үүнээс хойш якиуд хүн бүр дуртай болжээ.

Японд Номхон далайн болон төвийн гэсэн бейсболын үндсэн хоёр баг бий. Мөн дунд сургууль болон их сургуулиудад сонирхлын журмаар бейсбол тоглодог бөгөөд Японы үндэсний телевизээр  тэмцээнүүдийг нь гаргах нь элбэг.

Японы үндэсний спорт

6 Амиа хорлолт маш өндөр

Япон баялаг түүхтэй сонирхолтой, хүмүүжилтэй, ажилсаг хүмүүсийн орон гэдгийг бид мэднэ. Гэхдээ Японд амиа хорлолтын түвшин маш өндөр байдаг. Жилд дунджаар эрэгтэй, эмэгтэй 30.000 орчим хүн амиа хорлодог бөгөөд 100.000 хүн тутмын 24.4  нь ямар нэгэн байдлаар амиа хорлодог гэсэн судалгаа гарчээ.

Японд амиа хорлолт томоохон асуудал болж байгаа гэнэ. 15-34 насны эмэгтэй, 20-44 насны эрэгтэйчүүд ихэвчлэн амиа хорлодог аж. Энэ өндөр хөгжилтэй оронд амиа хорлолт яагаад ийм өндөр байдаг юм бол гэж гайхах сэтгэгдэл төрнө. Магадгүй энэ нь ажилгүйдэлтэй холбоотой байж болох юм. Хэрвээ ажилд орж чадахгүй эсвэл ажлаасаа халагдсан тохиолдолд хүмүүс амиа хорлодог байна. Дөнгөж их сургууль төгссөн залуучууд ажилгүйдлээс болж амиа егүүтгэх нь үнэхээр харамсалтай. Үүнээс гадна санхүүгийн асуудал, сэтгэл санааны хямрал зэрэг нь бас нэг шалтгаан болдог аж.

Амиа хорлолт маш өндөр

7 Насанд хүрсэн хүнийг ч үрчилж авдаг

Хуулийн дагуу бол бусад улс оронд нярай, бага насны хүүхдийг л үрчилж авдаг билээ. Гэтэл япончуудын хувьд насанд хүрсэн хүнийг үрчилж авах нь энгийн үзэгдэл болдог байна. 

Үүнд хоёр шалтгаан бий гэнэ. Нэгдүгээрт, насанд хүрсэн эр хүн удам залгах боломжтой болно. Тиймээс хэрвээ тухайн айл охинтой бол удам залгах хүүтэй болохын тулд насанд хүрсэн эр хүн үрчилж авах тохиолдол бий.

Хоёрдугаарт, насанд хүрсэн эрэгтэй хүн санхүүгийн нэмэлт туслалцаа үзүүлж чадна. Томоохон компанитай эсвэл санхүүгийн байдал нь төдийлөн таатай биш айл энэ аргыг хэрэгжүүлдэг байна.

Насанд хүрсэн хүмүүс гэр бүлийн бизнес өвлөн авч, хөгжүүлэх боломжтой. Хэрвээ тухайн гэр бүлд өв залгамжлах боломжтой өөр эрэгтэй хүн байсан ч эцэг нь түүнийг өв залгамжилж чадахгүй гэж үзсэн бол насанд хүрсэн эрийг үрчилж авдаг байна.  

Насанд хүрсэн хүнийг ч үрчилж авдаг

8 Японы ихэнх гудамж нэргүй

Японд ихэнх гудамж нэргүй хэдий ч гудамжаа дугаарладаг байна. Иргэд нь ихэвчлэн “Би хоёрдугаар блокт амьдардаг. Би 13 дугаар блокт ажилладаг” гэж ярих нь элбэг. Тэд хэзээ ч гудамжны нэр хэлдэггүй. Өөр орноос ирсэн хүмүүсийн хувьд энэ төрлийн нэршил утгагүй бас толгой эргэмээр санагдах ч япончуудын хувьд бол хялбар гэнэ. Энэ аргад суралцах нь маш амархан бөгөөд тогтооход ч түвэггүй байдаг. Жишээ нь, та 12 дугаар гудамжинд байх рестораныг хайж байгаа бол газрын зураг дээр 12 гэсэн тоо бичээд хайхад л болно. Ингэснээр та өөрийн очих газрын чиглэлийг мэдээд авчихлаа гэсэн үг юм.

Японы ихэнх гудамж нэргүй

9 Усанд орсон нэг усыг гэр бүлийн бүх гишүүд ашигладаг

Усанд орно гэдэг бол биеэ хирнээс нь салгахаас гадна тайвшрах гайхалтай арга билээ. Тиймээс ч япончууд орой болгон халуун усанд ордог. Хамгийн хачирхалтай нь япон гэр бүлийн бүх гишүүн бүгд нэг л ваннтай ус ашигладаг гэнэ. Эхлээд аав нь, дараа нь ээж, тэгээд хүүхдүүд нь тэр усанд ордог байна.

Айл бүрт ванн бий бөгөөд тэд ариун цэврийг маш сайн сахидаг аж. Мэдээж тэд ваннтай усанд биш, харин хажууд нь байх түмпэнтэй усыг ашиглаж хирээ угаадаг. Хирээ арилгасныхаа дараа ваннтай усандаа орж тайвширдаг байна. Хэрвээ гэрт ямар нэг зочин байвал ваннтай усанд хамгийн түрүүнд хэвтэх боломжийг олгодог гэнэ.

Усанд орсон нэг усыг гэр бүлийн бүх гишүүд ашигладаг

10 Сексийн гаж донтнуудын орон

Япончууд сексийн хувьд маш нээлттэй орон. Сексийн зарим нэг гаж үйлдэл энд хэвийнд тооцогддог бол бусад оронд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Жишээ нь, "Хентай" хэмээх эротик сэтгүүлд хүн болон амьтан хоорондын бэлгийн харилцаанд орж буй хэсгийг төрөл бүрийн анимед харуулсан байдаг. "Хентай"-г хаанаас ч худалдан авах боломжтой.

"Хентай"-гаас гадна Японд нетаймори хэмээх сонин үзэгдэл бий бөгөөд энэ нь нүцгэлсэн бүсгүйчүүд сүши өгөхийг хэлдэг. Үүнээс гадна цүбашанпү, бүкакке болон үнаги гэх хэллэг бий. Цубашанпу гэдэг нь эрэгтэй хүн олон эмэгтэй рүү шүлсээ хаяж, таашаал авахыг хэлдэг байна. Харин бүкакке нь эмэгтэй эсвэл эрэгтэй хүний нүүрэн дээр хэд хэдэн хүний үрийн шингэн цацрахыг хэлдэг бол эмэгтэй хүний үтрээ рүү амьд могой хийхийг үнаги гэдэг аж.

Японд доромжлол өвчин мэдрүүлж сексийн үйлчилгээ үзүүлэх тусгай газар бий. Секс хүүхэлдэйг 10 мянган доллараар зарж, цагийн 100 доллараар түрээсэлдэг байна. Таны төсөөлж чадах хамгийн аймшигтай секс япончуудын хувьд бол энгийн үзэгдэл байх магадлалтай.

Сексийн гаж донтнуудын орон

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()