1
Монтесумын алт
Эрдэнэсийн үнэ: 10-15 тэрбум доллар
1519 онд Испанийн байлдан дагуулагч Эрнан Кортес ацтекуудын нийслэл болох Теночтитланд ирсэн бөгөөд энэ үед хотын тэргүүн нь Монтесума II байжээ. Испаничууд нутгийн иргэд рүү довтолж, харин тэргүүнийг нь гянданд хорьсон байна. Хэрвээ Монтесумагийн ард иргэд шоронг алтаар дүүргэх юм бол тэргүүнийг нь тавьж явуулна гэсэн болзлыг тэд тавьжээ.
Харамсалтай нь энэтхэгчүүд заасан хугацаанд өрөөний ердөө 2/3-ыг нь л алтаар дүүргэсэн байна. Хэдийгээр их хэмжээний ашигтай байсан ч Кортес Монтесума хааны амийг хороож, нутгийн иргэд тэдний эсрэг бослого гаргасан учир испаничууд энэ газар нутгийг орхиж явахаас өөр аргагүй болжээ. Харин жилийн дараа Кортес илүү хүчирхэг бүрэлдэхүүнтэй цэргүүдтэй эргэн ирсэн боловч эрдэнэс аль хэдийнэ алга болсон байсан гэнэ. Энэтхэгчүүд эрдэнэсийг нууж амжсан бөгөөд одоогоор хэн ч тэр их эрдэнэсийг олж чадаагүй байгаа аж.
2
Лимын эрдэнэс
Эрдэнэсийн үнэ: 200 сая доллар
Инкийн засаглалын үед испаничууд нэлээд их хөрөнгө хуримтлуулж чадсан. Энэхүү эрдэнэсийн багагүй хэсэг нь Перугийн нийслэл болох Лимд хадгалагдаж байсан бөгөөд 1820 онд энэ хотод бослого гарчээ. Эд хөрөнгөө хадгалж үлдэхийн тулд бүх эрдэнэсээ Британийн ахмад Уильям Томпсоны завинд ачиж, Испани руу ачихыг тушаасан байна.
Гэвч ахмад Томпсон Испанийн хамгаалагч нарын амийг хороож эрднэсийг өөртөө авсан бололтой. Харин дараа нь ахмадын жолоодож явсан онгоцыг олох үед Томпсон бүх эрдэнэсийг Кокос арал дээр нуусан гэж хэлж, зааж өгөх хүсэлтээ ч тавьсан байна. Арал дээр ирмэгц Томпсон ширэнгэн ой руу зугтаж түүнийг хэн ч олоогүй аж.
“Эрдэнэсийн арал” номыг энэ үйл явдлаас жишээ авч бичсэн байна. Хэдийгээр эрдэнэсийг хаана нуусан талаар мэдээлэл байгаа ч түүнийг олж чадсан хүн үгүй.
Үнэт эдлэл байх магадлалтай Кокос арал.
3
Малайзын барын эрдэнэс
Эрдэнэсийн үнэ: 40 тэрбум доллар
Дэлхийн II дайны дунд үед Японд “Алтан сараана” хэмээх байгууллага байжээ. Энэ байгууллагын гол зорилго нь ямар ч аргаар хамаагүй Зүүн Өмнөд Азийн иргэдээс алт мөнгө, үнэт эдлэл хурааж, түүнийгээ Японы цэрэг армид зориулах ёстой байсан гэнэ. Тэд олсон бүх эрдэнэсээ Филиппиний ширэнгэн ойд хадгалж байсан бөгөөд үүнийг Малайзын генерал Ямасита хамгаалж байжээ.
Эрдэнэсийг Япон руу явуулахаас өмнө дайн дуусчээ. Харин Ямаситад үлдсэн бүх эрдэнэсийг 170 хэсэгт хувааж Филиппин даяар нуух тушаал буулгасан гэнэ. Зарим эрдэнэсийг хүн бүрийн хүрэх боломжтой уурхайд нуусан байна. Харамсалтай нь эдгээр эрдэнэсийг нуухад оролцсон бүх хүний амь насыг хороосон аж.
Харин 1971 онд эрдэнэс хайгч Рожелио Роксас Филиппиний Багио хотоос эрдэнэс олсон нь дээрх олдворуудын нэг юм. Хайгуулын багийнхан алтан гулдмай, нэг метрийн өндөртэй 1000 кг жинтэй Буддагийн алтан баримал олжээ. Харин түүнийг аяллаас ирснийх нь дараа шоронд хорьсон бөгөөд олдворуудыг нь хураан авсан байна. Тэрээр эрдэнэс олсон газраа хэлэхгүй байсаар байгаад нас баржээ.
4
Сөнөсөн тэнгисийн баялаг
Эрдэнэсийн үнэ: 1.2 тэрбум доллар
1947-1956 оны хооронд Кумраны агуйгаас археологичид эртний еврей гар бичмэл 900 орчмыг олсон бөгөөд энэ нь Сөнөсөн тэнгисийн баялаг гэдгээрээ алдартай. Хамгийн гол нь нимгэн зэс хуудсан дээр бичигдсэн бичмэлд олны анхаарал ханджээ. Энэхүү бичмэл дээр Израилийн эрдэнэс нуусан 64 байршил бичээстэй байсан бөгөөд тэр эрдэнэс нь 1.2 тэрбум долларын үнэ хүрэх эд гэнэ.
Харамсалтай нь уг бичвэрийг хэн ч тайлж унших чадаагүй юм. Учир бичвэр эртний еврей хэл дээр байжээ. Үүнээс гадна газар нутгийн нэрийг эртний хэллэгээр бичсэн байсан нь эрдэнэсийг хайхад илүү хүндрэл учруулсан гэнэ. Уг бичвэрийг өнөө хэр нь тайлж чадаагүй байгаа учир эрдэнэс ч олдоогүй хэвээр...
Баримал болон зэс цаасан дээр бичсэн бичмэл
5
Хуван өрөө
Эрдэнэсийн үнэ: 200 сая доллар
Хуван өрөөг дэлхийн найман гайхамшгийн нэг гэж нэрлэх тохиолдол цөөнгүй. 1716 онд энэхүү өрөөг Пруссийн хаан I Фридрих Вильгельм Оросын хаан I Петрт бэлэглэсэн байна. Энэхүү өрөө Екатеринагийн ордонд нэлээд удаан байсан аж.
Харин Дэлхийн II дайны үед германчууд хотыг булаан эзлэхдээ энэхүү өрөөг тавилга сэлттэй нь Германы Кенигсбергийн ордон руу явуулжээ. Ингээд Зөвлөлтийн цэргүүд Герман руу довтлоход хуван өрөөг хэсэгчлэн хурааж, хэн нэгэн үл мэдэгдэх зүг рүү зөөсөн байна. 2000 онд өрөөний жижиг хэсэг болох мозаик болон хуван шүүгээг олжээ.
6
Эрдэнэсийн арал
Эрдэнэсийн үнэ: 2 тэрбум доллар
Флоридад "албан бус" эрдэнэсийн арал байдаг аж. Учир нь уг арал дээр заримдаа алтан зоос, төрөл бүрийн үнэт эдлэл гарч ирдэг гэнэ.
1715 онд Кубын хорих ангиас цуглуулсан алтыг ачсан усан онгоц далайд живсэн юм байна. Усан онгоцонд сувд, алт, мөнгө болон маргад чулуу дүүрэн байсан ажээ. Энэхүү эрдэнэсийг Кубаас Испани руу хүргэх ёстой байсан гэнэ. Гэвч усан онгоцны ахмад алдаа гаргаж, хуй салхитайд аялалд гарснаас усан онгоц Флоридагийн ойролцоо хад мөргөж осолдсон аж. Эрдэнэсийн талыг л олж илрүүлсэн ч үлдсэн хэсэг нь элсэнд шигдэж болсон байна.
2013 оны есдүгээр сард нэгэн гэр бүл 300 мянган долларын үнэтэй алтан гинж олжээ. Ингээд 20 хувийг нь улсад, 40 хувийг нь арлыг эзэмшигч байгууллагад өгсөн аж.
Алт олж чадсан азтан.
7
Нацистуудын алт
Эрдэнэсийн үнэ: 1-2 тэрбум доллар
Нацистууд ялагдаж эхлэх үедээ дайны үеэр олж авсан эрдэнэсээ нуухаар шийдсэн байна. Эдгээр эрдэнэсийн талаар хоёр янзын түүх бий.
Эхний түүх нь 150 метрийн урттай хуягт галт тэрэгний талаар бөгөөд уг галт тэргэнд алтан гулдмай, мөнгө, урлагийн бүтээл (Хуван өрөө ч байх магадлалтай) зэрэг байжээ. Үнэхээр ийм галт тэрэг байсан болохыг уг зургаас болон Германы офицеруудын ярианаас мэдэх боломжтой.
Энэхүү галт тэрэг дайны үед баригдсан газар доорх олон туннелийн нэгд байх магадлалтай гэдэг. Дайны үед нүүрсний олон уурхайг дэлбэлсэн учир галт тэрэг алга болсон байна.
Харин хоёр дахь түүх нь 1944 онд германчууд нуур руу бичиг баримт, үнэт эдлэлүүдийг шидэж байсантай холбоотой гэнэ. 2003 онд нэгэн шумбагч Кимза далайгаас нацистын бэлгэ тэмдэгтэй алтан цом олжээ. Топлиц хэмээх нэгэн арал бий бөгөөд энэ аралд Рейхсбанкийн олон тэрбум долларын үнэтэй алт бий гэнэ. 1959 онд шумбагчид хуурамч мөнгөн дэвсгэрттэй сейфийг тэндээс олсон аж. тэр хавийн далайн ёроолд агуй байдаг бөгөөд эрдэнэс хайх зорилготойгоор орсон долоон шумбагч амиа алдсан байна.