1
Этгээд Тэйлор Свифт
Попын гүнж 28 настай Тэйлор Свифт (Taylor Swift) энэ үдэш өөрийн шилдэг дуунуудаа үзэгч фэнүүддээ сонирхуулжээ. Тэрээр хар цамцан дээр корсет өмсөж, өвдөг давсан урт түрийтэй гутал өмссөн нь түүний урт хөл, галбирлаг биеийг улам тодотгосон байна.
Тэйлорын үзүүлбэрийг сонирхох гэж түүний үнэнч шүтэн бишрэгчид өдөржин хүлээсэн байна. Алдарт дуучин маань тайзан дээр өөрийн "Shake It Off", "Blank Space" дуунуудаараа ая барьжээ.
"Биллбоард авардс"-т дэгжин даашинзаар гоёж ирсэн тэрээр энэ удаа этгээд хурц дүр төрх бүрдүүлсэн байв.
2
Халуухан Дэми Ловато
Мөн энэ үдшийн халуухан үзүүлбэрүүдийн нэг нь яах аргагүй залуу уран бүтээлч Дэми Ловато (Demi Lovato) -гийнх байлаа.
25 настай дуучин бүсгүй маань үзүүлбэрийнхээ явцад арын бүжигчдийнхээ нэгтэй хэтэрхий тачаангуй бүжиглэсэн нь шуугиан тариад байна.
Дэми өөрийн чөлөөт байдлаараа алдартай. Саяхан "InStyle" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Би хайр л бол хайр гэж боддог. Ямар ч хүйсийн хүн хайрлаж болно. Би хүссэн хүнтэйгээ сээтэгнэх эрх чөлөөтэй байгаадаа баярладаг" гэж хэлжээ.
3
Анхаарал татсан хувцаслалттай Рита Ора
Сонирхолтой загварын шийдэл бүхий хувцаслалтаараа Рита Ора (Rita Ora) олны харцыг унагасан юм.
27 настай дуучин бүсгүй маань тайзыг жинхэнэ утгаар нь эзэгнэн уран бүтээлээ толилуулсан юм.
4
Камилиа Кабелло "Havana"-гаа дуулав
Сүүлийн үед хит болоод байгаа "Havana" дуугаараа Камилиа Кабелло (Camila Cabello) энэ удаагийн наадамд оролцлоо.
5
Үслэг Палома
Палома Фэйд (Paloma Faith) тод ягаан өнгийн үс, үслэг шубатай байсан нь бас их сонирхолтой байв.
6
Зохион байгуулагч "Radio One"-ны нэвтрүүлэгчид болох Молли Кинг (зүүн), Маяа Жама (баруун) нар фестивалийн үеэр.
7
Жэйсон Деруло (Jason Derulo) тайзан дээр бүжигчдийн хамт
8
Лиам Галлахар (Liam Gallagher)
"Oasis" хамтлагийн дуучин асан тэрээр "As You Were" цомгийнхоо хит дуунуудаас сонирхуулжээ.
Видео