1
Рианна — Робин Рианна Фенти (Robyn Rihanna Fenty)
Барбадосын дуучин бүсгүй АНУ-д ирмэгцээ хоёр дахь нэрээ сонгосон бөгөөд тайзан дээр түүнийг зарлахад илүү хялбар байна гэж үзжээ.
2
Вуди Аллан — Аллан Стюарт Конигсберг (Allan Stewart Konigsberg)
Өсвөр насандаа л Аллан төрөл бүрийн зохиол бичиж, стэндап төрлийн тэмцээн уралдаануудад оролцож байсан гэнэ. Энэ үед түүнд хоч хэрэг болжээ. Аллан кларнет хөгжмийн зэмсэг дээр тоглодог байсан бөгөөд түүний шүтэн биширдэг хөгжимчнийг Вуди Герман гэдэг байжээ. Ингээд тэрээр дуртай хөгжимчнийхөө нэрнээс ашиглаж, өөрийн ник нэрийг зохиосон бололтой.
3
Мила Кунис — Милена Марковна Кунис (Milena Markovna Kunis)
АНУ руу цагаачилсан жүжигчин бүсгүй өөрийн нэрийг америк хэв маягт оруулж богиносгожээ.
4
Брэд Питт — Уильям Брэдли Питт (William Bradley Pitt)
Тэрээр өөрийн хоёр дахь нэрийг ник нэрээ болгож ашиглахыг хүсчээ.
5
Жижи Хадид — желена Нура Хадид (Jelena Noura Hadid)
Бяцхан модель бүсгүйн ээж Иолан Хадид түүнд энэ ник нэрийг санал болгосон байна.
6
Снуп Догг — Келвин Кордозар Бродус — бага (Calvin Cordozar Broadus, Jr.)
Бяцхан Келвин Кордозар Бродусыг ээж нь зүгээр л “Снупи” гэж дууддаг байсан гэнэ. Энэ нь “Хэт сониуч” гэсэн утгатай үг аж. Ингээд уран бүтээлийн гараагаа эхлэх үед нь ник нэр хэрэг болсон учир тэрээр өөрийн нэрийг Snoop Doggy Dogg болгон өөрчилжээ.
7
Натали Портман — Нета-Ли Хершлаг (Neta-Lee Hershlag)
Портман гэдэг нь түүний еврей-орос эмээгийн овог юм.
8
Бруно Марс — Питер Жин Эрнандес (Peter Gene Hernandez)
Питер хүүг эцэг нь зүгээр л Бруно хэмээн дууддаг байжээ. Учир нь тэрээр бөх Брунотой бие галбираараа адилхан байсан гэнэ. Харин насанд хүрмэгцээ тэр жин хаясан бөгөөд найзууд нь түүнийг "Чи яг л өөр гаригаас ирсэн мэт харагдаж байна" гэж хэлэх болжээ. Үүний хариуд Бруно "Тийм ээ, би Марсаас ирсэн" гэж хэлэх болсноор энэ нэр үүссэн байна.
9
Ники Минаж — Оника Таня Мараж (Onika Tanya Maraj)
Бруклиний "Dirty Money Entertainment" -ынхан энэтхэг- африк гаралтай бүсгүйг нэрээ товчлоход хүргэжээ.
10
Женнифер Энистон — Женнифер Линн Анастасакис (Jennifer Linn Anastassakis)
Женнифер Крит арал дээр Яннис Анастасакисийн гэр бүлд төржээ. Түүний гэр бүлийнхэн овгоо илүү америк аялгатай болгохын тулд ийнхүү өөрчилсөн байна.
11
Жейми Фокс — Эрик Марлон Бишоп (Eric Marlon Bishop)
Залуухан Эрик Марлонд стэндап хийхэд сонсголонтой нэр хэрэгтэй байжээ. Ингээд тэрээр алдарт хошин шогч эр Редд Фоксын овгийг авснаар Жейми Фокс болсон гэнэ.
12
Майли Сайрус — Дестини Хоуп Сайрус (Destiny Hope Cyrus)
Түүнийг хүүхэд байхад Майли хэмээн дууддаг байжээ. Энэхүү нэр "smiley" гэдэг үгнээс гаралтай бөгөөд ийнхүү алдарт хүрмэгцээ тэрээр хүүхэд насныхаа нэрийг өөрийн ник нэр болгосон байна.
13
Деми Мур — Деметрия Джин Гайнс (Demetria Gene Guynes)
Деми гэдэг нь түүний нэрний товчлол бол Мур гэдэг нь түүний анхны нөхөр Фредди Мурын овог юм.
14
Жорж Майкл — Йоргос Кириакос Панайоту (Georgios Kyriacos Panayiotou)
Киприйн цагаачийн хүү болох Йоргос өөрийн нэрийг британи аялгатай болгосон бөгөөд Майкл гэдэг нь түүний аавын сайн найз болох Майкл Мортимерийн нэр юм.
15
Хелен Миррен — Елена Лидия Миронова (Helen Lydia Mironoff)
Хелений эцэг нь Оросын цагаач Василий Миронов гэгч хүн байсан аж. Тэрээр охиныхоо нэрийг британи сонсголонтой болгохын тулд ийнхүү өөрчилжээ.
16
Кэтти Перри — Кэтрин Элизабет Хадсон (Katheryn Elizabeth Hudson)
Кейт Хадсон жүжигчинтэй андуурагдахгүйн тулд тэрээр ийм ник нэртэй болсон байна.
17
Нина Добрев — Николина Константинова Добрева (Nikolina Konstantinova Dobreva)
Нина Добрев гэдэг нь Канад соёлд тулгуурласан Болгар нэр юм.
18
Майкл Китон — Майкл Жон Дуглас (Michael John Douglas)
Кино урлагийн ертөнцөд хөл тавьж буй шинэхэн жүжигчнийг алдарт жүжигчний нэрээр дуудвал мэдээж хүн бүрийн анхаарал түүнд төвлөрөх болно. Тиймээс Майкл комедиан Бастер Китоны овгийг өөрийн шинэ нэрээр сонгожээ.
19
Блэк Чайна — Анжела Рене Уайт (Angela Renée White)
Америкийн алдарт модель, тайчигч бүсгүй тэрээр яагаад нэрээ сольсон нь хачирхалтай. Гэхдээ Анжела тайчих клубт Блэк Чайна хэмээх залуутай танилцсан бөгөөд түүний нэрийг өөрийн ник болгож ашигласан гэх яриа бий.
20
Элтон Жон — Режинальд Кеннет Дуайт (Reginald Kenneth Dwight)
Тэрээр Bluesology хамтлагийнхаа гишүүд болох саксофонист Элтон Дина болон дуучин Жон Болдра нарын нэрнээс өөрийн ник нэрийг бүтээжээ.