1
2012 онд "War Horse" киноны нээлтийн үеэр
Гүнгийн эхнэр Кейт Миддлтон ч мөн киноны нээлтийн ёслолд олонтаа уригдан оролцож байсан юм.
Кейт Миддлтон уг арга хэмжээнд шагайгаа хүрсэн урт торон даашинз өмссөн байлаа.
2
Меган Мэркл 2013 онд "Hunger Games: Catching Fire" киноны нээлтэн дээр
Кино жүжигчин Мэрклийн хувьд киноны нээлтийн ёслолд юу өмсөх, бусдын анхаарлыг хэрхэн татах тал дээр мэдээж бэр эгчээсээ илүү туршлагатай.
Богино хар даашинз, олон оломтой өндөр өсгийт. Энгийн боловч маш дэгжин харагдаж байна.
3
2015 онд Жэймс Бондын цуврал болох "Spectre" киноны нээлтийн ёслол дээр
Ерөнхийдөө бол Кейт Миддлтоны хувцасны сонголт маш энгийн хэрнээ эрхэмсэг байдаг.
4
Элтон Жоны санаачилсан ДОХ-оос сэргийлэх 2014 оны 13 дахь удаагийн "An Enduring Vision" гала тоглолт
Мөн тэд чухал гэж үзсэн олон нийтийн үйл ажиллагаанд байнга оролцдог.
Мэркл тод өнгийн, өвөрмөц шийдэл бүхий хувцас сонгодог гэдгээрээ алдартай бөгөөд түүний нэг жишээ нь энэхүү бадмаараг өнгөтэй лусын дагиныг санагдуулам даашинз юм.
5
Уильям болон Кейт нар хүүхдүүдэд зориулсан хандив цуглуулах арга хэмжээний үеэр
Кейтийн хувьд хандив цуглуулах, хандивын байгууллагуудын үйл ажиллагаанд оролцохдоо сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тэр бүр дагаад байдаггүй.
Бага зэрэг чөлөөт загварын хувцас өмссөн ч энэ нь хоцрогдсон байх жишээтэй. Уг толботой даашинз бол түүний хувьд хандивын арга хэмжээнд өмсөх хамгийн зоригтой сонголт байх.
Харин эсрэгээрээ цулгуй өнгийн, энгийн хээтэй урт, классик загварын даашинзуудыг сонгодог.
6
2016 он. "P.S. Arts"-ын үдэшлэг
Тэрээр зарим үед өвөрмөц сонирхолтой загварын хувцаслалтаараа олон нийтийг гайхашруулдаг.
7
Кейт, Уиллиам нар усанд сэлэлтийн тэмцээн үзэж байна
Спортын арга хэмжээн дээр л түүнд чөлөөт загварын хувцас өмсөх боломж олддог.
2012 оны гуравдугаар сарын 15. Кейт Лондоны олимпын паркт Британийн олимпод оролцох багийнхантай хоккей тоглож байна.
8
2017 онд "Invictus Games" дээр
Харин Мэрклийн хувьд 2017 онд "Invictus Games" дээр Харритай хамт анх удаа олон нийтийн өмнө гарахдаа жийнсэн өмд өмссөн гэж твиттерийн хэрэглэгчдэд шүүмжлүүлсэн юм.
9
Спортлог хувцаслалтанд ч гэсэн Мэркл сүүлийн үеийн загварлаг өмд цамц сонгож байгаа бол Миддлтон харин классик загваруудыг илүүд үздэг.
10
2016 оны AOL-ын "Build" хэлэлцүүлэг
Гэхдээ трэнд бий болгоно гэдэг ямагт эрсдэл дагуулдаг. "Амьтны бус арьсан өмд" гэдэг үгийг Мэрклийг хэлснээс хойш интернэтэд ийн бичиж хайх нь 67 хувиар нэмэгджээ.
Мэрклийг дээдсийн гэр бүлтэй холбоотой болохоос өмнөх хувцас загварын сонголтыг Миддлтонтой харьцуулах нь шударга бус гэдэг нь үнэн.
11
Миддлтоны хувьд тэрээр ханхүү Уильямтай нэг их сургуульд сурч эхэлсэн үеэс хойш хамт байх болсон тул үргэлж л хэвлэл мэдээллийнхний хараанд байсан гэсэн үг.
12
Тэднийг харьцуулах боломжтой үе бол Мэрклийн сүй тавьснаас хойших хугацаа юм. Ханхүү Харригийн сүйт бүсгүйн хувиар олны нүдэнд хамгийн анх өртөхдөө тэр Канадын "Line" брэндийн пальто өмссөн байв.
13
Сүй тавьснаас хойш хосууд анх удаа ярилцлага өгөх үед Мэркл хар ногоон өнгийн даашинзаар гоёсон байлаа.
14
Харин 2010 онд Уильям, Миддлтон нар сүй тавьснаа зарлахад Миддлтон хөх өнгийн дэгжин даашинз өмссөн байсан юм.
15
Сүй тавьснаас хойш Мэрклын хувцаслалт арай илүү даруухан болж эхэлсэн байна.
16
Гэхдээ л тэр загварлаг байдлаа алдалгүй жижиг жижиг деталлуудыг хувцаслалтдаа шигтгэж өгдөг. Түүнийг гутлыг хараарай.
17
2011 оны хоёрдугаар сарын 24.
Сүй тавиад олон нийтийн өмнө гарахдаа Миддлтоны хийсэн загварын сонголт нь толгойн гоёл байсан юм.
18
Тэд Зул сарын баярын үеэр анх удаа хамтдаа харагдсан бөгөөд Миддлтон мөн л хуучны загварын хувцаслалттай байсан бол Мэрклийн хувьд уламжлалт хэрнээ орчин үеийн загварын чиг хандлагыг дагасан байлаа.
19
2018 оны гуравдугаар сарын 12. Лондон дахь "Dean's Yard" сургуулийн сурагчидтай үүлзав.
Хуримаасаа өмнөх хэдэн сарын хугацаанд Мэркл олон төрлийн уламжлалт хувцаслалтыг малгайтай хослуулан туршсаар байв.
20
Тэдний бараг л адилхан сонголт. Хэнд нь илүү зохиж байна даа?
21
Мэрклийн хувьд Британийн дээдсийн гэр бүлд бага зэрэг цэвэр агаар оруулж буй мэт хэрэг боллоо. Түүний шинийг турших хүсэл, нөхөр Харритайгаа олон нийтийн нүдэн дээр илүү чөлөөтэй байхыг хүсэж буй зэрэг нь дүрэм журамд баригдсан, уйтгартай дээдсийн гэр бүлд өөрчлөлт бэлэглэнэ гэж найдъя.
Түүний орчин үеийн загварын чиг хандлагыг дагасан хувцаслалт нь заримдаа бас тохиромжгүй байх үе олон.
22
Магадгүй классик хувцаслалтын хувьд Мэркл Миддлтоныг гүйцэхгүй байх.
Нөгөө талаас Миддлтоны уламжлалт хэв загварын классик хувцаслалт ч бас нэгэн хэвийн уйтгартай байж болох юм.
23
Хуримын даашинзаараа бүгдийг алмайруулсан Меган Мэркл.
Түүний даашинз нь Клэйр Вайт Келлер загварыг нь гаргасан "Givenchy"-гийн бүтээл байсан юм.
Мөр нь ил гарсан, урт ханцуйтай орчин үеийн бөгөөд сонгодог загварын даашинз түүний сонголт байв.
Толгойн гивлүүр нь таван метр орчим урт, гараар хийсэн цэцгэн чимэглэл бүхий торгон материалтай байсан юм.
24
Харин Миддлтоны хувьд "Alexander McQueen" брэндийн торон ханцуйтай, илүү бариу загварын даашинз сонгосон билээ.
Миддлтоны даашинз илүү хуучинсаг загвартай ч арай задгай байсан.
Тэд хоёул титэм болон гивлүүр зүүсэн байсан нь дээдсийн гэр бүлийн бичигдээгүй хууль юм.
Мэркл хэдийгээр үзэсгэлэнтэй харагдаж байсан ч Миддлтоны даашинз түүнд илүү сайхан зохиж байсан гэдгийг хэлэх нь зүйтэй.
Мэрклийн даашинз бага зэрэг томдсон мэт харагдахгүй байна гэж үү?
25
Ямартай ч дуучин Кэти Перри "Кэти, Кэти, Кэти хожсон, Кэти хожсон" гэсэнтэй санал нийлж байна.