1
Саддам Хуссейний адал явдалт зохиолууд
Саддам Хуссейн улс орноо удирдахаас гадна эртний Вавилонд үйл явдал нь өрнөдөг адал явдалт роман бичих дуртай байжээ. Түүний номнууд нь Иракдаа хэдэн сая хувь борлогдож, хамгийн алдартай ном болох Забиба нь 20 хэсэг телевизийн цуврал, Бродвэй маягийн хөгжимт жүжиг болж байжээ. Гэхдээ энэ тоо нь уншигчид түүний зохиолд дуртайнх биш, харин шийтгэлээс нь айсан хүмүүс дарангуйлагчийн бүтээлийг хөөргөдсөнийх гэж үзэх хүн олон. Түүний сүүлийн бүтээл нь Вавилоны нэгэн гүнжийг АНУ-тай төстэй улсын цэргүүд олзолсныг Иракийн өвөг дээдсүүд аварч хоёр цамхагтай цайз руу дайрч байгаагаар дүрсэлсэн байна. Итгэмээргүй байгаа биз?
2
Карл Марксын шог зохиолууд
Коммунизмын эцэг болохоосоо өмнө Карл Маркс шог зохиолоор нэрд гарахыг хүсдэг байжээ. Залуудаа тэрээр "Хилэнц Ба Филекс" гэдэг зохиол бичсэн нь хүмүүсийг төдийлөн инээлгэж чадаагүй байна. "Түүний хэлсэн үг нь хийсвэр үзэл байлаа. Эмэгтэй хүн хийсвэр үзэлтэй байна гэж. Харин Аделунгийн үзэж байгаагаар эмэгтэй хүн хийсвэр үзэл хоёр огт таарахгүй шүү дээ" гэх мэтийн үл ойлгогдох зүйл бичсэнийг нь хэвлэлийн компаниуд уншаад хэвлэхээс татгалзаж байжээ. Тэрээр зохиолдоо Германы математикч Аделунг мэтийн төдийлөн нэрд гараагүй хүмүүсийг ашигласан нь инээдтэй гэхээсээ илүү хачин шийдэл болжээ. Тэрээр өөрийгөө шог зохиолч болохгүй нь гэдгээ ухаарсан мөчөө "Яг л төмөр хөшиг хаагдаж байгаа мэт байсан" гэж хожим нь дурссан юм.
3
Ромын пап II Пуйсийн эротик зохиолууд
XV зууны үеийн хамгийн алдартай эротик зохиолуудыг Ромын пап бичиж байжээ. Католик шашны удирдагч болохоосоо өмнө II Пуйс "бузар" зохиол бичиж амиа зогоодог байв. Гэхдээ тухайн үедээ задгай гэж тооцогдож байсан шүлгүүд нь одоо үед хүүхдийн зохиол шиг л санагдах байх. Хамгийн алдартай нь болох "Хоёр хосын түүх" нь нөхрөө араар нь тавьж байгаа эмэгтэйн тухай өгүүлдэг юм. Хожим нь Ромын пап маань үүнийг хувийн амьралаасаа сэдэвлэж бичсэн тухай баримт үлдээжээ.
4
Элеонор Рузвельтийн детектив зохиол
АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельтийн хүү Эллиот Рузвельт ээж Элеонороо гол дүр болгон 20 гаруй детектив зохиол бичсэн байна. Зохиол бүр нэг хэвийн өрнөлтэй. Бүгд Цагаан ордонд гарсан аллагыг Элеонор ямар нэгэн уран ухаан гарган мөрдөх бөгөөд гол буруутан нь тухайн үеийн Ерөнхийлөгч болж таарна. Ээжийгээ өөд болсны дараа ч тэрээр зохиолоо үргэлжлүүлсээр байсан ба Эллиот өөрийн гэрээслэлдээ хоёр ч зохиолын санаа үлдээсэн байжээ.
5
Уинстон Черчиллийн орлуулсан түүхийн зохиол
Уинстон Черчилл АНУ-ын иргэний дайнд Засгийн газар биш Холбооны цэргүүд ялсан бол яах байсан талаар зохиол бичсэн байна. Түүний үзэж байгаагаар Засгийн газар ялж боолчлолыг халаагүй, харин Холбоотнууд ялж арьс өнгөний үзлийг хэвээр үлдээсэн бол Их Британид ашигтай байх байжээ. Цааш нь цагаан арьстны эрхийг өнгөт арьстай иргэн хүртэх нь буруу зүйл бөгөөд дэлхий дахин Абрахам Линкольний хүмүүсгүйгээр сайхан газар болох тухай Черчилл бичжээ. Эцэст нь Британийн арми АНУ-ыг дахин эзэлж, дэлхийн I дайныг дуусгадаг талаар өгүүлдэг энэ зохиолыг хэн ч тоогоогүй нь ойлгомжтой.
6
Муаммар Каддафигийн богино өгүүллэгийн түүвэр
Ливийн ахан дүүсийн холбооны удирдагч Муаммар Каддафи богино өгүүллэгийн хоёр түүвэр хэвлүүлж байжээ. Түүний бүтээлийг "Ямар ч редактор гар хүрээгүй, хачирхалтай гэмээр уур хилэнгийн уурхай" гэж нэг шүүмжлэгч бичсэн нь үнэний ортой байх. Жишээ нь "Нэг хүү дугуй унаж яваад нэг охиныг мөргөж алав. Түүний тарсан биеийн хэсгүүдийг ээжийнх нь даашинзанд цуглуулав. Өөр нэг хүүхдийг гэмт хэрэгтнүүд барьцаалав" гэж тэр бичжээ. Мөн өөр нэг өгүүллэгт сансрын нисгэгч саран дээр очоод юу ч байхгүй болохоор нь гэртээ ирээд өөрийгөө хорлосон тухай гардгийг үзвэл тэр сансар байдаг тухай итгэдэггүй байсан нь ортой байх.
7
Ким Жон Илийн дуурь
Ким Жон Ил амьд байхдаа зургаан дуурь зохиожээ. Хойд Солонгосын Засгийн газрын мэдэгдсэнээр бүгдээрээ "Түүхэн дэх хамгийн агуу бүтээлүүд" юм байна. Хамгийн алдартай дуурь болох "Цусан зам" нь япончуудын эсрэг тэмцэж байгаа уурхайчин гэр бүлийн тухай өгүүлдэг ажээ. Бүх дууриуд нь Японы түрэмгийллийн эсрэг үзэлтэй юм. Сонирхолтой нь мөн адил хятадууд дээрх дууриудыг эх хэл дээрээ япончуудад тавиад амжжээ.
8
Наполеон Бонапартын хайрын роман
Францын хаан болохоос 10-аад жилийн өмнө Наполеон Бонапарт хайрын сэдэвтэй роман бичиж байжээ. Тэрээр анхны 100 хуудас бүтээл дээрээ эхний найз бүсгүй нь түүнээс салах ёсгүй талаар уурссан байдаг. Анхны хайр Клисон Клэрид гэрлэх санал тавьсан ч татгалзсанд Бонапарт үхэн үхтэлээ харамсаж явсан гэдэг. Зохиолын төгсгөлд Наполеоныг тоогоогүйд харамсах тухай уртаас урт шүлэг байдаг юм байна.
9
Йоханнес Кеплерын шинжлэх ухааны зөгнөлт зохиол
Түүхэн дэх анхны шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудын нэгийг 1608 онд гаригуудын хөдөлгөөний хуулийг нээсэн Йоханнес Кеплер бичсэн байна. Сомниум нэртэй энэ зохиол дээр Тихо Брахэ гэх сансрын нисгэгчтэй уулзаж байгаа 14 настай хүүгийн талаар өгүүлдэг. Сансарт нисэхийг хүссэн хүү харанхуйгаас чөтгөр дуудаж тэнгэрт хөөрнө. Тэнгэрт гарсан хүү саран дээр очиж сарны хүмүүстэй уулзан дэлхийг дурангаар ажиглана. Харин хүү гэнэт сэрээд тэр бүхэн зүүд байсныг ухаарснаар зохиол төгсөнө. Гаригийн онолыг нээсэн хүн шууд харь гаригийн хүмүүсийн тухай бичсэн гэхээр гайхалтай байгаа биз.
10
Дик Чейнигийн эхнэрийн лесби хайрын зохиол
"Ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч" гэдэг нэр АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Чейнигийн гэр бүлийнхэнд тохирохгүй байх. Учир нь Дик Чейни ижил хүйстний гэрлэлтийг эсэргүүцэгчдийн нэг юм. Гэсэн хэдий ч түүний эхнэр Линне Чейни лесби нарын хайрын түүхийг өгүүлдэг "Эгч дүүс" гэдэг зохиол бичсэнийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх. Түүний номон дээр "Адам, Ева хоёр шиг. Үгүй, Ева, Ева хоёр шиг нэг нэгнээ хайрлаж, жаргах цаг ирсэн" гэж бичжээ. Гайхалтай нь Линне ижил хүйстний эрхийг дэмжигч цорын ганц хүн биш. Дик, Линне нарын охин Мэри лесби юм. Сонирхолтой нь Ерөнхийлөгч Жорж Бушийг ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хориглосны дараа Дик Чейни дахин сонгогдох кампанит ажлынхаа үеэр түүнтэй санал зөрөлдөж хуулийг нь буцаалгаж байжээ.