Харин нэг хүнд ногдох худалдан авах чадварыг нь тогтоохын тулд улс орнуудын инфляцын түвшинг тооцдог байна. Сонирхолтой нь хамгийн чинээлэг арван улсад АНУ, Хятад, Герман зэрэг томоохон эдийн засагтай орнууд бус харьцангүй жижиг орнууд багтжээ. Эдгээр жижиг орнуудын олонх нь цагаач ажилчдаас ихээхэн хамааралтай байдаг ч тэднийг ДНБ-ий тооцоонд оруулдаггүй юм байна.
20
Австрали (ДНБ: $52.190)
Австрали орны эдийн засгийн гол тулгуур нь хөдөлмөр, уул уурхайн салбар юм. Эдгээр салбар нь Австралийн эдийн засгийн 79 хувийг бүрдүүлдэг.
19
Тайвань (ДНБ: $52.304)
Тайвань технологийн салбараараа Ази төдийгүй дэлхийд толгой цохидог орон билээ. Технологийн дэвшлийн тусламжтай тус улс Азийн дөрвөн барын нэг болж чаджээ.
18
Герман ( ДНБ: $52.801)
Дэлхийд экспортоороо гуравт бичигддэг Герман улс эдийн засгийн чамдамжаараа Европт толгой цохидог юм.
17
Швед (ДНБ: $53.077)
Швед улс байгалийн гаралтай түүхий эд болон модон эдлэлийн экспортоороо алдартай.
16
Исланд (ДНБ: $54.121)
400 мянга хүрэхгүй хүн амтай энэ жижиг орны хамгийн гол эдийн засгийн тулгуур нь аялал жуулчлалын салбар юм. 2017 онд Исланд хоёр сая гаруй жуулчин хүлээн авч байжээ.
15
Саудын Араб (ДНБ: $55.859)
Арабын ертөнцийн хамгийн том эдийн засагтай Саудын Араб улс газрын тосны экспортоороо дэлхийд нэгдүгээрт бичигддэг юм.
14
Нидерланд (ДНБ: $56.435)
Нидерланд улсын асар том байгалийн хийн нөөц дотоодын эдийн засгийн ихэнх хувийг нь бүрдүүлдэг.
13
Сан Марино (ДНБ: $61.169)
Италийн нутаг дэвсгэрт орших 33 мянган хүн амтай энэ жижиг улс банк болон аялал жуулчлалын салбараасаа багагүй мөнгө олдог.
12
АНУ ( ДНБ: $62.152)
Дэлхийн хамгийн том эдийн засагтай энэ хүчирхэг орон сүүлийн жилүүдэд санхүүгийн хямралд өртсөн ч иргэдийн амьжиргааны түвшин нь төдийлөн буураагүй байна.
11
Швейцарь (ДНБ: $63.379)
Энэ улс түүхий эд, банк, аялал жуулчлалын салбараараа алдартай ч гадаад бус дотоодын эдийн засагтаа төвлөрсөн бодлогын тусламжтай дэлхийн хамгийн тогтвортой орнуудын нэг болж чаджээ.
10
Хонконг (ДНБ: $64.533)
Гадаад болон дотоодын эдийн засгийн зөөлөн бодлого баримталж чөлөөт эдийн засгийг дэмжсэний хүчинд энэ хот улс дэлхийн эдийн засгийн төв, Азийн дөрвөн барын нэг болсон юм.
9
Кувейт (ДНБ: $66.673)
Кувейт нь газрын тосны экспорт дээр суурилсан харьцангүй цөөн хүн амтай орон юм.
8
Арабын Нэгдсэн Эмират (ДНБ: $68.662)
Арабын ертөнцийн хоёр дахь том эдийн засагтай тус орон мөн газрын тосонд суурилсан эдийн засагтай байсан ч сүүлийн жилүүдэд энэ хараат байдлаас гарах оролдлогууд хийж эхлээд байна.
7
Норвеги (ДНБ: $74,065)
Газрын тосоор баялаг Норвеги улсын Засгийн газар түүхий эдийн салбарыг бүрэн хяналтандаа байлгаж, тэндээс олох ашиг нь хүн бүрт хүртээмжтэй байхад анхаардаг. Ингэсний үр дүнд иргэд нь Европ төдийгүй дэлхийд хамгийн өндөр цалинтайд тооцогддог юм.
6
Бруней (ДНБ: $79.726)
Брунейн эдийн засаг газрын тосны экспортоос хамааралтай байдаг ч Засгийн газар нь дотоодын хөрөнгө оруулалт болон нийгмийн халамжийн систем дээр онцгой анхаарч ажилладаг ажээ.
5
Ирланд (ДНБ: $79.924)
Ирланд улс эмнэлгийн тоног төөхөрөмж, эдийн засгийн үйлчилгээгээр дэлхийд толгой цохидог. Мөн тус улсын хөдөө аж ахуйн салбар эдийн засагт нь том үүрэг гүйцэтгэдэг.
4
Сингапур (ДНБ: $98.014)
Азийн дөрвөн барын нэг, дэлхийн хамгийн нээлттэй эдийн засагтай Сингапур улсын хөдөлмөрийн зах зээл нь ДНБ-ий 70 хувийг дангаараа бүрдүүлдэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалт болон улсын удирдлагатай аж үйлдвэржилтийн тусламжтайгаар сингапурчууд цахилгаан хэрэгсэл, нефтийн гаралтай химийн бодисын үйлдвэрлэлт аялал жуулчлал, санхүүгийн үйлчилгээ, мөн уламжлалт худалдааны баазууд дээрээ тулгуурласан орчин үеийн эдийн засгийг бүтээж чаджээ.
3
Люксембург (ДНБ: $110.870)
Люксембургийн Вант улс нь хэдийгээр газар нутгийн хэмжээ, хүн амын тоо бага ч аж үйлдвэр, тэр дундаа төмөрлөгийн салбарт дэлхийд тэргүүлдэг юм. Татварын уян хатан бодлоготой учраас тус улсад хүмүүс ирж амьдрах нь элбэг. Люксембургт ажилгүйдлийн түвшин доогуур байдаг. Иргэд хөдөө аж ахуйгаас гадна төмөр, хуванцар, химийн зэрэг олон арван үйлдвэрээсээ ашиг орлого олдог байна.
2
Макао (ДНБ: $122.489)
Хятадын өөртөө засах орнуудын нэг Макаогийн казино, аялал жуучлалын салбар нь дотоодын зах зээлийн 70 хувийн бүрдүүлдэг. Мөн тус улс ажилгүйдлийн түвшин хамгийн бага гэдэг үзүүлэлтээрээ Азид дээгүүрт бичигддэг. Сүүлийн жилүүдэд Их газрын Хятадаас зорин ирэх жуулчдын тоо огцом нэмэгдэж байгаа нь тус орны эдийн засгийг хурдацтай өсөхөд нөлөөлсөн байна.
1
Катар (ДНБ: $128.702)
Ази тивийн баруун өмнөд хэсэгт, Персийн булангийн Катарын хойгт орших хойгийнхоо нэрээр нэрлэгдсэн 11.437 хавтгай дөрвөлжин метр квадрат газар нутагтай, дэлхийн хамгийн баян орноор Катар улс тодорчээ. Тус улс нь газрын тосны экспортоор дэлхийд гуравт, байгалийн хийн экспортоор хоёрт бичигддэг. Эдгээр нь эдийн засгийн 85 хувийг эзэлдэг бөгөөд 2022 онд дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулах эрх аваад байгаа билээ.