Бангкокийн онгоцны буудлаас 39 настай бүсгүйг хулгайлжээ

2018-05-26, 11:45
18,242

39 настай Жинцай Чэн (Jincai Chen) хэмээх бүсгүй Тайландын нийслэл Бангкокийн онгоцны буудал дээрээс хулгайлагджээ. Бүсгүйг хулгайлсан гэмт этгээдүүд түүний нөхөртэй холбогдож 15 сая батт буюу тэрбум гаран төгрөг өгөхийг шаардсан байна. Харин нөхөр нь 10 сая батт төлөөд цагдаа нарт мэдэгдсэн байна. Чухам юу болсон юм бол?

Бангкокийн онгоцны буудлаас 39 настай бүсгүйг хулгайлжээ

Хамгийн гол нь энэ гэмт хэрэг нь гэгээн цагаан өдрөөр, маш олон хүний дунд болж өнгөрсөн бөгөөд ойр орчимынх нь нэг ч хүн энэ талаар мэдээгүй юм. 

Жинцай Чэнийг тавдугаар сарын 6-ны өдөр онгоцны буудалд буусан даруйд дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй дагаж эхэлсэн байна. Хяналтын камерын бичлэг дээр түүний хоёр талд хүн даган явж байгаагаар гарчээ.

Тэд шалгалтын хэсгээр яаравчлан гараад ачаагаа авах хэсэг дээр очиход хар хувцастай хоёр залуу нэмэгдэж байгаа юм. Ингээд дөрвөн хятад эр, нэг тайланд эмэгтэйгээс бүрдсэн гэмт хэрэгтнүүд бүсгүйн нөхөртэй холбогдож 10 сая батт нэхсэн байна. 

Бүсгүйн нөхөр нэхсэн мөнгийг нь өгсөн боловч тэд дахин таван сая батт нэмж өгөхийг шаардсан тул залуу цагдаад мэдэгджээ. Гэмт хэрэгтнүүд бүсгүйг тавдугаар сарын 19-нд буюу хулгайлснаасаа хойш 13 хоногийн дараа Банг На гэх гудамжинд замын хажууд хаяад явсан аж. 

Хэргийн мөрдлөгийг явуулж байгаа цагдаагийн хэлтсийн дарга Сурачатэ Хакпарн мэдэгдэхдээ дөрвөн хятад, нэг тайланд эмэгтэйн ард 10 орчим тайланд хүн энэ хэрэгт оролцсон бөгөөд тэдний нэг нь Гаалийн шалган нэвтрүүлэх хэсгийн ажилтан байсан гэжээ. 

Мөн тэрээр "Хэргийг үйлдсэн дөрвөн хятад аль хэдийнэ нутаг руугаа оргон зайлсан боловч бид баривчилж, мөрдлөг явуулах эрх авсан байгаа. Хэрэгтнүүдийн царай төрх, хувийн мэдээллийг мэдэх учраас тэднийг мөшгих бүрэн боломжтой" гэсэн байна. 

Цагдаагийн хэлтсийн дарга Сурачате: "Цагдаа нар тавдугаар сарын 18-наас мөрдлөгөө эхэлсэн тул гэмт хэрэгтнүүд айгаад хохирогчийг сулласан байх. Хохирогч мэдүүлэг өгсөн. Мөн түүний нөхрийн мэдүүлгийг бид авах болно. Гэмт хэрэгтнүүдийг барьж, хохирогчдын өгсөн 10 сая баттыг бүрэн бүтэн төлүүлэхийн тулд бид хичээж ажиллана" гэжээ. 

Бангкокийн Суварнабхуми онгоцны буудал нь дэлхийн хамгийн завгүй онгоцны буудлуудын жагсаалтанд 20 дугаарт бичигддэг. 2017 онд л гэхэд 60 сая зорчигч энд ирсэн бөгөөд хамгаалалтын хувьд харин нэлээд хэл ам дагуулсаар байна. 

Энэ оны дөрөвдүгээр сард онгоцны буудлын хамгаалалтын ажилтан 25 настай Танат Раттана 89 настай жуулчнаас мөнгө хулгайлж байгаа нь камерт бичигдэн үлджээ. Мөн хамгаалалтын ажилтан 26 настай Бусакорн Сомкванди зорчигчийн цүнхийг рентген машинаар оруулахдаа дотроос нь юмыг нь хулгайлж, асуудалд орж байсан аж. 

Бичлэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()