1
Хятадын онгоцны үйлчлэгч нар төрөл бүрийн нөхцөл байдалд дасан зохицож ажиллах чадварт суралцдаг. Үүнд зорчигчдын зан аашинд тохируулан харилцахаас гадна тэвчээртэй занд суралцах зэрэг багтана. Эдгээр эелдэг бүсгүйчүүд тэсвэр хатуужилд суралцсан байдаг.
2
Энд суралцсанаар та зорчигчидтой харилцаж сурахаас гадна онцгой нөхцөлд анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшин, тусгай албаныхнаас ч дутахааргүй тулааны сургуулилалт хийдэг. Тэднийг гардан тулааны урлагт бүрэн сургадаг.
3
Тэд биеэ зөв авч явж, тогтсон дүрмийн дагуу нүүрээ будах ёстой. Дараах дасгалыг тэд өдөр бүр хийдэг. Өдөр бүр гурван минутын турш толгой дээрээ лонхтой ус, эсвэл сэтгүүл тавьж зогсоно. Зөв инээмсэглэдэг болохын тулд амандаа савх эсвэл хуванцар зууна. Мөн шалан дээр тэмдэглэсэн нарийн зураасын дагуу алхах бэлтгэл хийж, алхаагаа зүгшрүүлдэг юм.
4
Тэд тэквондо болон кунфугийн сургалтанд хамрагдахаас гадна зөв галбираа хадгалахын тулд биеийн хүчний дасгал хийдэг. Энэ бэлтгэлийн үр дүнд үйлчлэгч нар шаардлагатай тохиолдолд зорчигчдод эрүүл мэндийн анхан тусламж үзүүлэхээс гадна сэжигтэй этгээдүүдийг саатуулах чадвартай болдог аж.
5
Өглөөний бэлтгэл.
6
Цаас ашиглаж хөлийнхөө тэгш байдлыг шалгана.
7
Зөв суулт.
8
Алан хядагчийг баривчлах бэлтгэл хийж байна.
9
Мэндчилгээ дэвшүүлж буй нь.