Тэмбүү өвчин Европын түүхийг өөрчилжээ

Тэмбүү хэмээх аймшигт өвчин XVI зууны үед Европ даяар аймшигт тахал байсан юм. Карибын секс аялал, Неаополийн мянга мянган биеэ үнэлэгч ийм аюултай үр дагавар авчирна гэж хэн санах билээ? Гэхдээ бүх зүйл энэхүү зугаа цэнгэлээс эхэлсэн байна. Нэг шөнийн жаргалын дараа хүн төрөлхтөн аюулгүй цэнгэл гэж байхгүйг ойлгосон бөгөөд үхэх, эсвэл зомби болж хувирах хоёр сонголттой хоцорно гэдгээ ухаарчээ. 

Тэмбүү өвчин Европын түүхийг өөрчилжээ

1 Карибын арлын бэлэг хүсээгүй өвчин

1943 онд Колумби болон түүний хамтрагчид Карибын арлаар хийсэн аяллаараа Энэтхэг хүрэх шинэ зам олоод зогссонгүй, титэм хийх шинэлэг бүтээгдэхүүн, тамхи, кокос, басхүү гайхал тэмбүү өвчнийг бэлэг болгон авчирчээ. Мэдээж, тэмбүү бол хүсээгүй бэлэг байсан нь тодорхой. Үүнээс гадна энэтхэгчүүд  цагаан арьстануудад муудсан хүнс өгдөг байсан гэнэ.

Аяллаас ирмэгцээ тэд хүнд өвчин туссан гэдгээ мэдэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн ч ичимдэг эрхтэн нь загатнаж байгаад л зүгээр болно гэж бодож байжээ. Тэд аяллаас олсон орлогоороо эмсийн хүрээлэнгээс хүүхэн худалдан авахад зарцуулж байсан учир удалгүй хоосорч эхэлсэн байна. Ингээд мөнгөгүй болсон тэд ажил хийх болжээ. Европт ид үймээн самуун дэгдэж байсан учир хөлсний ажилчид маш өндөр үнэ хүрч байсан гэнэ.

Кастилийн эмч Рай Диасу де Ислагийн хэлснээр хамгийн анхны тэмбүү өвчнийг аяллын гурван хөлөг онгоцны нэг болох “Ниньи”-ийн ахмад Винсент Пинзон авчирсан гэнэ. Тэд энэхүү хөлөг онгоцоор Америкийг нээсэн билээ.

Карибын арлын бэлэг хүсээгүй өвчин

2 Карл Неаполийг эзлэхийг хүсэж байхад, тэмбүү Карлын хамрыг авахыг хүсчээ

Францын хаан Карл VIII 15 настай Мария Анжуйкатай гэрлэсэн бөгөөд түүний зүрх сэтгэлийг эзэмдэхээс гадна дэлхийн агуу эзлэгч болохыг хүсэж байжээ. Харамсалтай нь бүх зүйл буруугаар эргэсэн байна.

Карл хаан маш инээдтэй нүүрний хэлбэртэй нэгэн байсан гэдэг. Тэрээр зөвхөн Неаполийг төдийгүй, замд таарсан бүхнээ эзлэн авахаар аян дайнд морджээ. 30 мянган орчим цэрэг эрсээс гадна тэрээр 800 орчим биеэ үнэлэгч, ахуйн ажил хийх шаардлагатай маш олон туслах авч явсан гэнэ.

Карл Неаполийг эзлэхийг хүсэж байхад, тэмбүү Карлын хамрыг авахыг хүсчээ

Эхлээд бүх зүйл төлөвлөсний дагуу хэвийн явагдаж, Карл VIII   Неаполийг бага багаар эзлэн авч байсан бөгөөд өөрийгөө Неаполь болон Иерусалимын хаан, Зүүний удирдагч хэмээн өргөмжилжээ. Мэдээж 24 насанд өөр юу мөрөөдөх билээ? Ийнхүү ялалт байгуулсныхаа дараа тэд Италиас 1000 гаруй биеэ үнэлэгч авчирч, хэдэн өдөр зугаацжээ. Энэ тохиолдолд цөөн тооны халдвартай хүн Европ даяар тэмбүү өвчин тараахад хангалттай нөхцөл байлаа. Ингээд төд удалгүй гурван цэрэг тутмын нэг нь халдвар авсан болохыг мэджээ.

3 Хүний мах идэх, адуутай хавьталд орсноос энэ өвчин үүссэн гэсэн ойлголт төрүүлжээ

Энэ нь яг л тахал мэт дэлхий даяар тархсан бөгөөд энгийн тахлаас ч илүү аймаар байсан юм. Тахал өвчнийг бурхан муу зүйл хийсэн хүнд тараасан боловч нүгэл нь арилахгүй байсан учир бүр илүү хүнд өвчин илгээсэн хэмээн тэд үзэж байсан гэнэ. Ингээд тэмбүү өвчин тархах хоёр шалтгаан бий гэж үзсэн байна. Нэгдүгээрт, Карл хааны цэргүүд хүний мах иддэг байсан, хоёрдугаарт адуутай хавьталд орсноор энэхүү хүнд өвчин тархсан гэж дүгнэжээ. Гэхдээ 1000 гаруй биеэ үнэлэгч байхад адуу хэнд хэрэгтэй юм бэ? Үнэхээр хачирхалтай. 

Хүний мах идэх, адуутай хавьталд орсноос энэ өвчин үүссэн гэсэн ойлголт төрүүлжээ

Итали болон Испанийн цэрэг армийнхан тэмбүүгээр өвчилсөн цэргүүдийг Франц руу нь буцааж хөөх болсноор Францын амжилт талаар болсон гэнэ. Энэ нь Карлын хувьд маш ичгүүртэй зүйл болжээ. Ийнхүү нутагтаа ирмэгцээ тэрээр ойр дотныхноо хүмүүсийг эмчид үзүүлсэн боловч хэн ч БЗХӨ тусаагүй байсан гэнэ.

Ингээд Карл маш их гутарч цэргүүд болон түрээсийн ажилчдаа тараажээ. Харин түүний дайчид Европ даяар “хайрын тахал” өвчнийг түгээх болсон аж. Энэхүү өвчин маш эрчимтэй тархаж байсан бөгөөд 15-хан жилийн дотор Евроази, Хойд Африкаар тархсан гэнэ. 1512 онд япончууд хүртэл энэ өвчнийг туссан байна.

Зохиолч, филасофич Вольтерийн хэлж буйгаар “Өөрийн эзлэн түрэмгийлэх дайн хийх үеэрээ францчууд Генуя, Неаполиос гадна тэмбүү өвчнийг олж авсан. Харин дараа нь тэд Неаполь, Генуягаа алдсан боловч тэмбүү өвчин үүрд тэдэнтэй хамт үлдсэн юм” гэжээ. Ийнхүү ялагдсаныхаа дараа Карл VIII золгүй явдлаар амь насаа алдсан юм. Тэрээр хаалганы ирмэгт санамсаргүй толгойгоо цохиж хагалсны улмаас нас баржээ. Тэмбүү өвчнийг “Францын өвчин” ч гэж нэрлэдэг гэнэ.

4 Тэмбүү түүхийг өөрчилжээ

Тэмбүү өвчин дэлхий дахиныг маш их өөрчилсөн юм. Тэмбүү гарснаар сүмүүд хуваагдаж, протестанчууд амжилт олж эхэлсэн аж. Садар самуун амьдралд дурлагсдыг бурхан ийнхүү шийтгэсэн гэнэ.

Тэмбүү нь хамгийн түрүүнд үсэнд муугаар нөлөөлдөг учир хиймэл үс хаа сайгүй худалдаанд гарах болжээ. Ингээд хүн төрөлхтөн бэлгэвч хэрэглэж сурсан гэнэ. Мөн цөмөрсөн хамрыг буцаан гаргаж ирэх хэрэгтэй болсноор Европт гоо сайхны хагалгааны шинэ эрин эхэлсэн юм. Хамар битүүлэх хагалгааг хийхдээ гарных нь нэг хэсгээс арьс авч нөхдөг байсан бөгөөд эхлээд бүрэн гүйцэд тасалж авахгүйгээр гарт нь арьсыг нь үлдээж, хамарт нь холбодог байжээ. Ингээд тухайн хүн арьсыг хамартайгаа нийлэх хүртэл гар нь үргэлж нүүрнийхээ өмнө байдаг болсон гэнэ. Энэ аргыг олсон хүн нэг талаас ухаантан, нөгөө талаас галзуу байсан бололтой.

Тэмбүүгийн ачаар нидерландчууд Испаниас хараат бус болсон юм. Энэ нь испаничуудын эсрэг нэг ухуулга болжээ. Өвчний гол эх үүсвэр нь католик шашинтнууд хэмээн үзсэн бөгөөд хэрвээ тэднийг үгүй хийвэл өвчин тусах эрсдлээс сэргийлнэ гэж голландчууд биенээ уриалжээ.

Гэхдээ шашны ухуулга, сурталчилгаа нь аймшигт өвчнийг ялан дийлж чадсангүй. Сэргэн мандалтын үед Европын хүн амын нас баралтын хамгийн гол шалтгаан нь тэмбүү өвчин байсан юм. Дундаж түвшний европ хүн дайн, өлсгөлөн, өндөр наслалтаас нас барахаасаа илүү тэмбүү өвчнөөр хорвоог орхидог байжээ. Ромын гэгээнтнүүдийн гуравны нэг нь ийм өвчтэй байсан гээд бод доо. 

Тэмбүү  түүхийг өөрчилжээ

5 Тэмбүүгийн яаралтай тусламж

Syphilis буюу тэмбүү хэмээх өвчин маш сонирхолтой түүхтэй болохыг бид мэдэж авлаа. Энэхүү нэршлийг эмч, зохиолч Жироламо Фракасторо өгсөн бөгөөд энэ нь “Гахайны найз” гэсэн утгатай юм байна. Тэрээр өөрийн зохиолдоо тэмбүү өвчний талаар бичихдээ дараах түүхийг оруулж байжээ. Сифилус хэмээх малчин эмэгтэй эр хүнээр дутагдсаны улмаас гахайтай бэлгийн хавьталд орсон гэнэ. Үүнийг нь бурхан харж, түүнийг шийтгэсэн гэсэн тайлбартай байв.

Энэ түүх хүн бүрт таалагдсан учир уг өвчнийг Syphilis буюу тэмбүү гэх болжээ. Өмнө нь энэ өвчин хар арслан, купидын өвчин, агуу цэцэг, бэлгийн тахал гэх зэргээр янз бүрийн нэртэй байсан бол шотландууд “Их уулс” хэмээн нэрлэж байсан гэнэ.

Тэмбүүгийн яаралтай тусламж

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()