Аймшгийн киноны алдартай дүрүүдийн ард хэн байсан бэ?

Хүн бүр аймшгийн кино үзэх дуртай гэвэл худлаа. Гэхдээ хааяа ч болов ийм төрлийн кино үзэж, айж стрессээ тайлах нь таатай байдаг билээ. Харин бид бүхний үзэх дуртай аймшгийн киноны баатрын дүрийн ард ямар жүжигчид байгаа бол гэж та бодож үзэж үү? Нүүр хувиргалтын ачаар бид тэднийг огтхон ч таньж чаддаггүй. Тэгвэл тэдгээр аймшигтай нөхдийн багийг хуулж, хэн болохыг нь уншигчдадаа сонирхуулъя. 

Аймшгийн киноны алдартай дүрүүдийн ард хэн байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 “Friday, The 13th” киноны Жейсон Вурхиз (1980) - Ари Леман (Ari Lehman)

Жейсон Вурхизын залуугийн дүрийг Ари Леман бүтээжээ. Энэхүү кинонд тоглохдоо тэрээр дөнгөж 15 настай байсан ч гадаад дүр төрхөөрөө тохирч байсан гэнэ. Хэдий нас жижиг ч Ари 180 см-ийн өндөртэй байжээ. 

“Friday, The 13th” киноны Жейсон Вурхиз (1980) - Ари Леман (Ari Lehman)

2 The Shining” киноны Жек Торренс - (1980) - Жек Николсон (Jack Nicholson)

Найруулагч Стэнли Кубрик энэ дүрд зөвхөн Жек Николсоныг тохирно гэдэгт итгэлтэй байжээ. Уг кинонд тоглох хүсэлтээ Роберт Де Ниро болон Робин Уильямс нар хүртэл илэрхийлж байсан гэнэ. Гэхдээ найруулагч ийм сонголт хийсэндээ алдаагүй бололтой. Жек энэ дүрийг гайхалтай бүтээж чадсан юм.

The Shining” киноны Жек Торренс - (1980) - Жек Николсон (Jack Nicholson)

3 “The Ring” киноны Самара (2002) - Дэйви Чейз (Daveigh Chase)

Олон ангит кино үзэх дуртай хүмүүс Дэйвиг дэлгэцнээ багагүй харсан биз. Тэрээр олон ангитаас гадна “Donnie Darko”, “Charmed” зэрэг кинонд дүр бүтээж байсан билээ. The Ring” киноны зурагтнаас гарч ирсэн аймшигтай дүрийг тэр бүтээсэн бөгөөд тэрхүү жихүүцмээр төрх нь одоо ч зарим хүмүүсийн зүүдэнд орж ирдэг болов уу.

“The Ring”  киноны Самара (2002) - Дэйви Чейз (Daveigh Chase)

4 “Hellraiser” киноны Пинхед (1987) - Даг Брэдли (Doug Bradley)

Даг Брэдли нэг дүрээ найман кинонд бүтээсэн гэвэл та итгэх үү. Хэдийгээр тэрээр өөр дүр бүтээхийг зорьж байсан ч Пинхедын дүр хүн бүрийн сэтгэлд тод үлдсэн бололтой. Одоо энэ дүрийг өөр хүн бүтээнэ гэвэл нэг л нийцэхгүй байх.

“Hellraiser” киноны Пинхед (1987) - Даг Брэдли (Doug Bradley)

5 “A Nightmare on Elm Street” киноны Фредди Крюгер (1984) - Роберт Инглунд (Robert Englund)

Цуврал алуурчны дүрийг бүтээсэн тэрээр Брэдлигийн адилаар найман аймшгийн кинонд дараалан тогложээ. Тэр одоог хүртэл кино урлагт хүчин зүтгэж байгаа ч аймшгийн кинонд илүү амжилттай тоглодог гэнэ.

“A Nightmare on Elm Street” киноны Фредди Крюгер (1984) - Роберт Инглунд (Robert Englund)

6 “Texas Chainsaw Massacre: The Beginning” киноны арьсан нүүрт - Эндрю Бринярски (Andrew Bryniarski)

Аймшигт гаж донтны дүрийг бүтээсэн тэрээр цахилгаан хөрөөгөөр амьтай бүхнийг хороож байгаагаар кинонд гардаг билээ. Аймшгийн киноноос гадна тэрээр олон ангит кинонд тоглож, бодибилдингээр хичээллэдэг гэнэ.

“Texas Chainsaw Massacre: The Beginning” киноны арьсан нүүрт - Эндрю Бринярски (Andrew Bryniarski)

7 “Leprechaun” киноны Лепрекон (2003) - Уорвик Дэвис (Warwick Davis)

Дэвис маш олон кинонд тоглож байсан бөгөөд тэрээр нэлээд эрэлттэй жүжигчдийн нэг юм. “Harry Potter”, “Star Wars” киноны дүрүүд нь түүнийг хамгийн их алдаршуулсан билээ.

“Leprechaun” киноны Лепрекон (2003) - Уорвик Дэвис (Warwick Davis)

8 “The Conjuring 2” киноны Валак (2016) — Бонни Ааронс (Bonnie Aarons)

Бонни Ааронсын гадаад төрх их өвөрмөц билээ. Тэрээр аймшгийн кино болон инээдмийн кинонд дүр бүтээж байсан нэгэн. The Conjuring 2” кинонд Валак нэртэй чөтгөрийн дүр бүтээсэн нь түүнд томоохон нэр хүнд авчирсан байна. Нүүр хувиргагчид сайн ажилласан гэдгийг дурдах нь зүйтэй.

“The Conjuring 2” киноны Валак (2016) — Бонни Ааронс (Bonnie Aarons)

9 “It” киноны алиалагч (1990) — Тим Карри (Tim Curry)

Британийн жүжигчин Тим Карри хорон санаат алиалагчийн дүрээ маш чадварлаг бүтээснээс нь болж хүн төрөлхтөн алиалагчид дургүй болж магадгүй айдаг болсон ч байж мэдэх юм. Карри жүжигчин төдийгүй дуучин, хөгжмийн зохиолч юм байна. Харамсалтай нь 2013 онд тэрээр цус харвасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй болсон ч идэвхтэй ажиллаж байгаа гэнэ.

“It” киноны алиалагч (1990) — Тим Карри (Tim Curry)

10 “Saw” киноны Жон Крамер (2003) — Тобин Белл (Tobin Bell)

Энэ бол жүжигчний хамгийн алдартай кино юм. Үүнээс гадна тэрээр “The X Files”, “Walker, Texas Ranger” гэх мэт киногоороо олны танил болж чадсан.

“Saw” киноны Жон Крамер (2003) — Тобин Белл (Tobin Bell)

11 “Halloween” киноны Майкл Майерс (1978) — Ник Кастл (Nick Castle)

Гаж донтон Майклын дүрийг бүтээснээр Кастл дэлхий даяар алдартай болж чадсан юм. Сүүлийн үед тэрээр кино ертөнцөд өөрийн гэсэн илүү том орон зай бий болгохоор зорьж буй. Өөрөөр хэлбэл Ник өөрөө кино найруулсан бөгөөд зураг авалтын ажилдаа ороод байгаа гэнэ. 

“Halloween” киноны Майкл Майерс (1978) — Ник Кастл (Nick Castle)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()