Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохын тулд зааж өгөх ёстой 7 зүйл

“Манай хүүг сургууль дээр нь хүүхдүүд байнга шоолох юм. Гэхдээ хөндлөнгөөс энэ асуудалд оролцохоос айж байна. Асуудал улам хүндрэх магадлалтай шүү дээ” хэмээн хоёр ээж ярилцах нь чих дэлсэв. Яг үнэндээ ийм тохиолдолд та хэрхэн шийддэг вэ? Мэргэжлийн сэтгэл судлаачийн хэлж буйгаар хүүхэд зарим нэг асуудлыг өөрөө шийдэж сурах хэрэгтэй бөгөөд үүний нэг нь энэ тохиолдол аж. Тиймээс та асуудалд шууд оролцохоос илүү хүүхдэдээ энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар зааж сургасан нь илүү үр дүнтэй байх болно.

Хүүхдээ өөртөө итгэлтэй, хүчтэй нэгэн болгохын тулд зааж өгөх ёстой 7 зүйл

1 “Үгүй” гэж хэлж сурах

Асуудал:  Ангийнх нь хүүхэд шалгалтан дээр хуулуулаач гэж гуйжээ. Ингээд танай хүүхэд зөвшөөрч багшийн ширээн дээр яг ижил хариулттай хоёр даалгавар байна гэж бодъё. Эцсийн үр дүнд огтхон ч буруугүй хүүхдийн дүн буурсан байдаг.

Асуудлыг шийдэх: Хэрвээ хэн нэгэнд хуулуулбал өөрийнхөө мэдлэгийг үнэ цэнэгүй болгож, хөдөлмөрөө хэн нэгэнд мөлжүүлж байна гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Шууд “Үгүй” гэж хариулахгүйн тулд эхлээд “Би одоохондоо өөрийнхийгөө бодож дуусаагүй байна. Дуусгачихвал чамд туслах болно. Надад бүү саад бол” гэж хэлж сургах хэрэгтэй. Ингээд энэ нь хүүхдийг өөртөө илүү итгэлтэй болгоход туслах бөгөөд ирээдүйд тэр “Үгүй” гэж хэлж сурна. Тэр зөвхөн өөрийн хийхийг хүссэн зүйлд л эерэг хариулт өгнө.

“Үгүй” гэж хэлж сурах

2 “Зодоон”-гүйгээр хариу барьж сурах

Асуудал: Хүүхдийн тань ангийнхан түүнийг шоолж байна уу.  Үүний улмаас тэрээр сургуульдаа ч очихыг хүсэхгүй сэтгэл санааны дарамтанд орсон байгаа биз.

Асуудлыг шийдэх: Энэ тохиолдолд эцэг эхчүүд асуудалд шууд оролцох хэрэггүй. Ингэснээр асуудлыг илүү хүндрүүлэх болно. Хүүхдэдээ гол асуудал нь түүнд биш, харин шоглож буй хүүхдэд байгаа гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Шоглож буй хүүхэд бусдыг доромжилж өөрийгөө дээш гаргахыг хүсэж байгаа гэдгийг сайн хэл. Гомдоогч хүүхдэд үзүүлж буй хамгийн том хариу үйлдэл нь түүний үг чиний санааг огтхон ч зовоодоггүй гэдгийг харуулах явдал юм.  Хэрвээ таны хүүхэд өөр рүү нь хандаж хэлсэн шоглолыг хүндээр тусгаж авахгүй, харин өөдөөс нь харж инээн, үл тоомсорлох юм бол бусад хүүхдүүд ч хэсэг хугацааны дараа хүүхдийг тань шоолохоо болино. Энэ нь хүч хэрэглэхгүйгээр бусдыг ялан дийлж байгаа нэг чадвар болох юм.

“Зодоон”-гүйгээр хариу барьж сурах

3 Дүн чухал биш

Асуудал:  Хүүхдүүд тааруу дүн авах бүртээ сэтгэл санаагаар хямарч, эцэг эхдээ дүнгийн дэвтрээ үзүүлэхээс айдаг.

Асуудлыг шийдэх: Ихэнх эцэг эх хүүхдээ мэдлэг боловсролтой болгохын тулд муу дүн авч болохгүй гэсэн ойлголтыг төрүүлдэг. Мэдээж таны хүүхдийн сурлагын түвшин чухал ч хүүхэд тань тааруухан дүнтэй гэртээ ирэхээс айх ёсгүй. Муу дүн авсан гэж хүүхдээ загнаж зэмлэх хэрэггүй. Харин дүнгээс нь үл хамааран хүүхдэдээ хайртай гэдгээ ойлгуулах хэрэгтэй. "Шалгалтандаа муу авчихсан уу? Санаа зоволтгүй ээ. Дараагийн удаад дүнгээ засчихна шүү дээ". Ийм байдлаар та хүүхдэдээ хандах нь ирээдүйд төрөл бүрийн хүнд шалгууруудад бүдрэхгүй байхад тусална.

Дүн чухал биш

4 Өөрөөсөө сул дорой хүнийг хамгаалж сурах

Асуудал: Хүүхдийн тань сургуульд нэг хүүхдийг дээрэлхэж байгаа талаар ярьж байна уу. Энэ нь танай хүүхдэд таалагдахгүй байна гэнэ үү?

Асуудлыг шийдвэрлэх: Дээрэлхүүлж байгаа хүүхдийн байранд байхгүйн тулд хүүхдүүд түүнд туслахаас айдаг. Энэ айдас насанд хүрсэн хойно нь ч үргэлж дагалддаг. Тиймээс хүч гэдэг бол хэн нэгэнд хэрэгтэй үед нь туслах чанар юм гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Хүүхдээсээ гэрийн ажилд тусламж хүс. Бага дүүг нь харуулах, эсвэл гэрийн тэжээвэр амьтан асрахад нь итгэл хүлээлгэх шаардлагатай. Энэ тохиолдолд хүүхэд тань бусдыг ойлгож, асуудлыг шийдвэрлэх чадвартай болно.

Өөрөөсөө сул дорой хүнийг хамгаалж сурах

5 Хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэр

Асуудал: Сургууль, дугуйлан, биеийн тамирын дугуйлан, гэрийн багш гэх мэт маш их ачаалалтай байх үе хүүхдэд бий.  Энэ үед хүүхэд тань үеийнхэнтэйгээ адил зугаалах, зүгээр л орондоо хэвтэхийг хүсдэг.

Асуудлыг шийдвэрлэх: Ихэнхдээ эцэг эхчүүд хүүхдийнхээ өдөр тутмын амьдралыг завгүй байлгахыг хичээдэг. Гэхдээ тэд "Хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдрэх нь амжилт дагуулдаг" гэдгийг  мартаж орхидог. Тиймээс хүссэн зүйлээ хийхэд нь хүүхдэдээ цаг гаргаж өгөх хэрэгтэй.

Хийж байгаа зүйлээсээ аз жаргалыг мэдэр

6 Спорт – амьдралын тань нэг хэсэг

Асуудал: Хүүхэд тань маш ичимхий бөгөөд гэртээ суухыг илүүд үзэж байна уу.

Асуудлыг шийдвэрлэх: Хүүхдээ биеийн тамирын дугуйланд явуул. Хамгийн гол нь багаар тоглох спортыг сонгох шаардлагатай. Өөрийн багийнхантай хамтарч аливаа зүйлийг шийдвэрлэх нь таны хүүхдийг илүү нийтэч болоход тусална. Үүнээс гадна хүүхдийнхээ сонирхож буй спортын төрлийн дугуйланд бүртгүүлэх хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй.  Жишээлбэл: Хэрвээ танай хүүхэд бүжиглэх дуртай бол түүнийг бүжгийн дугуйланд бүртгүүл. Оронд нь хөл бөмбөгийнхөд бүртгүүлчихвэл уурыг нь хүргэх болно.

Спорт – амьдралын тань нэг хэсэг

7 Өөрийгөө байгаагаар нь хайрла

Асуудал: "Маша маш гоё үстэй, харин Катя их гоё нүдтэй. Харин би царай муутай” гэх мэтээр ярьж байна уу. Хэзээ нэгэн цагт хүүхэд өөрийгөө бусадтай харьцуулж, өөртөө сэтгэл хангалуун бус болж эхэлдэг.

Асуудлыг шийдвэрлэх: Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай бүх хүүхэд өөрийгөө царайлаг, авьяаслаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс өөрийн хүүхдийг үргэлж магтаж байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань хэн нэгэнтэй адилхан болохыг хүсдэг бол тухайн одын хүүхэд байх үеийн зургийг харуулаарай.  Энэ нь хүн бүр төгс биш гэдгийг батлах болно.

Өөрийгөө байгаагаар нь хайрла

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()