1
Буйл өвчлөх - Шүд өмхийрсөн мэт үнэртэх
Хэрвээ таны шүд хорхой идэж муудсан бол амнаас тань эвгүй үнэр үнэртэх нь дамжиггүй. Ийм шинж тэмдэг илэрсэн бол шүдний эмнэлэгт үзүүлэх цаг нэн даруй авахыг зөвлөж байна.
2
Хамар, амьсгалын замын өвчлөл - Нөөшилсөн үнэр үнэртэх
Харшил болон бусад амьсгалын замын өвчин буюу ханиад, томуу туссан үед амнаас эвгүй үнэр гарах тохиолдол байдаг. Үүсгэгч бактер нь амны эвгүй үнэрийг үүсгэдэг бөгөөд бие тань сайжрахад өөрөө алга болдог байна. Гэхдээ та хамар самсааны архаг үрэвсэлтэй бол эмчтэйгээ зөвлөлдөхийг санал болгож байна.
3
Улаан хоолойн шарх, зүрхний шархлаа - Исгэлэн үнэр
Хэрвээ таны амнаас исгэлэн үнэр үнэртээд байвал энэ нь улаан хоолойн шархлаатай байх магадлалтай гэсэн үг юм. Уг үнэрийг дарахын тулд та өөрийн эрүүл мэндийн нөхцөл байдалд анхаарал тавих хэрэгтэй. Мөн согтууруулах ундаа, сармис, халуун ногоотой хоол, кофе зэргээс татгалзах хэрэгтэй.
4
Чихрийн шижин - Чихэрлэг үнэр
Амнаас жимсний үнэр сэнгэнэх нь тийм ч муу биш мэт санагдах боловч үнэндээ чимээгүй хавдар гэгддэг чихрийн шижингийн суурь шинж тэмдэг байх үндэслэлтэй. Энэ төрлийн үнэр нь чихрийн шижингийн кетоацидозын үед илэрдэг тул мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахыг сануулж байна.
5
Ходоодны хавдар - Металлын амт, үнэр
Металлаг буюу төмрийн амт аманд амтагдах, амнаас үнэртэх зэрэг нь ходоодны хорт хавдрын шинж тэмдэг байх боломжтой. Гэхдээ ийн онош тавихаасаа өмнө та заавал мэргэжлийн эмнэлэгт хандаж, шинжилгээнүүд өгөх шаардлагатай.
6
Уушгины хорт хавдар - Өмхийрсөн мэт үнэр
Уушгины хорт хавдрын үед амнаас эвгүй үнэр гардаг бөгөөд ихэнхдээ өмхийрсөн мэт тун таагүй үнэртдэг. Хэрвээ таны амнаас ийм үнэр гарах болсон бол нэн даруй эмнэлэгт хандах хэрэгтэй.
7
Бөөр өвчлөх - Загасны үнэр
Загасны үнэр амнаас гарах нь бөөр тань муудсаныг сануулж байна. Бөөрний үйл ажиллагаа буурснаар биеэс хорт бодисыг гадагшлуулах үйл явц бараг л зогсонги байдалд ордог учраас эмчид хандахаас бүү түвэгшээгээрэй.
8
Элэгний өвчлөл - Хөгцөрсөн, нялуун үнэр
Нялуун, хөгцөрсөн үнэр нь таны элэг хангалттай сайн ажиллахгүй байгааг илтгэдэг бөгөөд арьс, нүдний цагаан шарлах нь элэг нэгэнт муудаж байгааг илэрхийлэх шинж ажээ. Яаралтай эмнэлэгт хандана уу.
9
Лактоз - Гашилсан сүүний амт
Олон тооны энгийн сахарын үлдэгдлээс тогтсон нийлмэл нүүрс усыг лактоз гэдэг. Лактоз, мальтоз, лактулоз, сахароз дөрөв хүнд хамгийн хэрэгтэй нь юм. Гашилсан сүү шиг амт нь таны биед орсон сүүний уургийг хангалттай сайн задалж чадахгүй байгаатай холбоотой. Үүнээс гадна толгой өвдөх, шөрмөс татах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.
10
Хоолойн ангина - Хэрэглэсэн живхний үнэр
Хоолойн ангена нь амны эвгүй үнэрийг үүсгэдэг бас нэгэн хүчин зүйл юм. Өвчтөнүүд энэхүү үнэрийг хэрэглэсэн живхний үнэртэй адилтгадаг бөгөөд хоолойн маханд байгаа бактер, нянг арилгахаас нааш эвгүй үнэр гарсаар байх болно.
11
Бохь зажилснаар амны эвгүй үнэр арилдаггүй
Бохь зажилснаар амны эвгүй үнэр арилж, шүд эрүүл байна гэж та эндүүрч магадгүй. Гэвч судалгаанд үндэслэсэн мэдээллээр энэ нь харин ч сөргөөр нөлөөлж байх магадлалтай. Бохинд агуулагддаг сахар нь аман дахь бактерийг үржиж, их болгох нөхцөлийг нэмэгдүүлдэг байна. Тиймээс амны ариун цэврээ сахих хамгийн найдвартай арга бол угаах болон зориулалтын бүтээгдэхүүнүүдийг зааврын дагуу хэрэглэх юм.