“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-Д 500 СУРАГЧИЙГ ҮНЭГҮЙ ОРОЛЦУУЛАХ ЭРХИЙГ ГАРДУУЛЛАА

2018-05-14, 11:28
2,816

Нийслэлийн хэмжээнд 5 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Марафон-2018”-д ХХБанк өөрийн спортлог ажилтнуудынхаа санаачлагын дагуу нэгдэж, 5-р сарын 8-ны өдөр ХХБанкны Ерөнхийлөгч Б.Мэдрээ шилжин явах цомыг хүлээн авлаа. Энэхүү олон улсын марафоныг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа нь их хотын нийт иргэдэд эрүүл амьдралын хэвшил, зөв дадлыг төлөвшүүлэхэд өндөр ач холбогдолтой тул ийнхүү ХХБанк өргөн хүрээнд дэмжин оролцохоор болсон билээ. 

“УЛААНБААТАР МАРАФОН 2018”-Д 500 СУРАГЧИЙГ ҮНЭГҮЙ ОРОЛЦУУЛАХ ЭРХИЙГ ГАРДУУЛЛАА

Тэгвэл 2018 оны 5-р сарын 11-ний өдөр Монгол Улсын ирээдүй хойч үедээ эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг төлөвшүүлэх зорилгоор ХХБанкны зүгээс Чингэлтэй Дүүргийн Тэргүүний 61-р дунд сургууль болон Улсын Тэргүүний 24-р дунд сургуулийн нийт 500 сурагчийн “Улаанбаатар Марафон-2018”-д хамрагдах бүртгэлийн төлбөрийг санхүүжүүлэн, оролцуулах эрхийн бичгийг гардуулан өглөө. 

Мөн уг арга хэмжээний үеэр ХХБанкны ажилтан, марафон гүйлтийн спортын дэд мастер, М.Мөнхчөдөр нийт сурагчдад гүйлтийн спортын эерэг нөлөө, ач холбогдлын талаар тайлбарлаад зогсохгүйнэгдсэн гүйлтийн үед анхаарах ёстой зүйлсийн талаар танилцуулж, мэдээллийг хүргэсэн юм.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.