Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Япон улсын Мито хотод саяхан амаржсан гадаад эмэгтэй Женкинсин тэндхийн эмнэлэгт өгдөг хоолны зургуудыг цахим хуудсандаа оруулжээ. Харин нэг л мэдэхэд хэдэн сая өлсгөлөн хүн эдгээр хоолны зургийг үзсэнээр барахгүй, сошиалд шуугиан тарьжээ. "Би бүр зарим хоолыг нь бараагүй шүү! Энэ бол тус эмнэлгийн өвчтөнүүдийн энгийн хоолнууд нь юм. Миний хэвтсэн эмнэлэг бол жижгэвтэр төрөх клиник. Ихэнх зардлыг нь би даатгалаараа төлсөн. Арай ахиу мөнгө төлсөн ч энэ хавьдаа бол энгийн л өртөгтэй юм байна" гэж тэр бичжээ. Хэрэв та Японы эмнэлгүүдэд хэвтэхээр болбол өндөр зэрэглэлийн рестораны гэмээр хоол иднэ гэдгээ мэдэж явахад илүүдэхгүй байх.