16 настай Назанин охин 621 грамм хар тамхи хадгалсан хэргээр хагас жилийн өмнө баривчлагджээ. Одоо тэрээр хамгийн сүүлийн шүүх хурлаа хүлээж байгаа аж.
13 настай Хатера авга ахдаа хүчиндүүлснийхээ дараа гэрээсээ зугтсан байна. Харин долоо хоногийн дараа тэрээр Тегераны бүлэг хүчирхийлэгчидтэй дахин тааржээ. Амиа аврахын тулд тэрээр цүнхэндээ байсан хутгаар гараа гэмтээсэн бөгөөд цэцэрлэгт хүрээлэнд түүнийг ухаангүй хэвтэж байхад нь цагдаа нар олсон байна. Ухаан орсных нь дараа охиныг насанд хүрээгүйчүүдийн засан хүмүүжүүлэх хорих ангид оруулжээ.
Хоригдлууд өглөө болон орой нэг цаг салхинд гардаг.
Хоол идэхийн тулд тэд олон цагаар дугаарлаж зогсоно.
Хорих ангид байхдаа нярайлсан эмэгтэйчүүд хүүхдээ хоёр нас хүртэл нь хамт байдаг аж. Захра 14 настай байхдаа хүнтэй гэрлэсэн бөгөөд одоо 17-той, хоёр хүүхэдтэй. Гар утасны хулгайн хэргээр тэр ял эдэлж байгаа аж. Энэ нь түүний анхны тохиолдол биш төдийгүй гурав дахь удаагаа шоронгийн хаалга татаад буй гэнэ.
Масха 17 настай. Тэрээр нэгэн залууд дурлаж түүнтэй гэрлэхийг хүссэн ч эцэг нь хоригложээ. Уурлаж бухимдсандаа тэрээр эцгийнхээ амийг хороожээ. Харин Масхагийн гэр бүлийнхэн түүнд цаазаар авах ял оноохыг хүсэж байгаа гэнэ.
Охидын хорих ангид өдөр бүр ламтан ирж залбирал үйлддэг. Дараа нь охидод ёс суртахуун, хүмүүжлийн хичээл зааж, Аллахаас хийсэн хэргийнхээ төлөө уучлалт гуйхыг хүсдэг байна.
Сауган 16 настай. Түүнийг гэртээ ганцаараа байхад нь цагдаа нар гэрт нь нэгжлэг хийснээр хар тамхи илрүүлсэн байна. Хэдийгээр уг хар тамхи аавынх нь байсан ч охиныг баривчилсан гэнэ. Тэрээр жилийн турш хоригдож байгаа ч гэр бүлийнх нь гишүүд одоо хүртэл олдоогүй ажээ.
15 настай Шокуфех шоронд жил гаруй хоригдож байгаа. Тэрээр өөрийн найз хөвгүүний хамт Тегеранд дээрэм хийхийг оролдсон ажээ. Харин цагдаа нар ирэхэд найз нь зугтаж, Шокуфех баригджээ. Түүнд цаазаар авах ял оноосон учир тэрээр 18 нас хүртлээ шоронд хоригдоно. Шокуфехыг эмээ нь эргэж ирсэн байна.
Махсхид 15 настай. Хар тамхи хууль бусаар тээвэрлэсэн хэргээр хоригдож байгаа бөгөөд найман сарын дараа суллагдах юм байна. Түүний эцэг эх мөн энэ хэргээр саатуулагдаж, шоронд байгаа аж.