1
Билл Гейтс "Minesweaper"-т донтсон
Дэлхийн хамгийн баян эрхмүүдийн нэг байж болох ч Билл Гейтс цагаа дэмий үрэх дуртай нэгэн юм. Учир нь түүний хуучин нөхдийнх нь ярьж байгаагаар 1990-ээд онд Билл Гейтс цахим тоглоом "Minesweaper"-т бүрэн донтсон байжээ. Энэ нь түүний ажлын бүтээмжид ноцтой нөлөө үзүүлж байсан байна. Тиймэс тэрээр өөрийгөө хязгаарлахын тулд тоглоомоо устгах хэрэг гарчээ. Гэхдээ энэ нь түүнийг зогсоож чадаагүй юм. Билл "Microsoft"-ын Ерөнхийлөгч асан Майкл Холлмэний оффист орж тоглодог байжээ.
2
Жулиан Ассанж усанд ордоггүй
"WikiLeaks"-ийн үүсгэн байгуулагч Жулиан Ассанж интернэтийн ертөнцөд томоохон байр суурь эзэлдэг. Гэхдээ та түүнтэй бодит амьдрал дээр уулзахыг хүсэхгүй байж магадгүй юм. Учир нь Ассанжтай уулзсан бараг бүх хүн түүнийг өрөөнд орж ирэхээс нь өмнө үнэрээр нь таньдаг байна. Түүнд хүчирхийлүүлсэн гэж мэдүүлсэн эмэгтэй түүнийг тэвчихийн аргагүй муухай үнэртэй гэж хэлж байжээ. Гэхдээ Ассанжид тулгаад байгаа хүчингийн хэрэгт хангалттай эд мөрийн баримт байгаагүйгээс гадна олон хүн түүнийг гэм буруугүй гэдэгт одоо хүртэл итгэдэг юм. Харин Эквадорын Элчин сайдын яаманд нуугдаж байх үед хамт ажиллагсад нь Ассанжийн хувийн ариун цэврийн тал дээр олон удаа гомдол гаргасны дээр нэг ажилтан "Тэр биеэ зөв угаахгүй байх шиг байна" гэж хүртэл шүүмжилж байжээ. Түүний туслахуудын нэг нь Жулиан бүх зүйлийг гараараа идэж, өмдөндөө хуруугаа арчиж байхыг нь хүртэл харсан гэжээ. "Wikileaks"-ийн үйл ажиллагаа хариуцсан ажилтан Жереми Зиммерман "Жулиан Ассанжийг хүчээр шүршүүрт оруулах хэрэгтэй. Хэн ч түүнийг хүчлэхгүй бол тэр өөрөө орохгүй" хэмээн хэлж байсан байна.
3
Ганди хэтэрхий нээлттэй байжээ
Махатма Гандигийн шавь нарын нэг нь түүнийг нас барснаас хойш олон жилийн дараа "Ганди бидэнд бүх зүйлд нээлттэй байхыг заасан гэж хэлжээ. Гэхдээ Ганди "бүх зүйл" гэдгийг шууд утгаар нь хэлсэн бололтой. Тэрбээр шулуун гэдэсний хөдөлгөөндөө үргэлж анхаарал хандуулдаг нэгэн байжээ. Учир нь Гандигийн хувьд энэ нь энгийн биологийн үйл явц байсан юм. Өглөө тэрбээр эмэгтэйчүүдтэй уулзах үедээ "Өглөөний мэнд эгч нар аа, шулуун гэдэсний хөдөлгөөн чинь зүгээр үү?" гэж эелдгээр асуудаг байжээ. Тухайн үед өтгөн хатах нь энэ бүс нутагт томоохон асуудал болж байжээ. Тийм учраас шавь нартаа үе үе бургуй тавихыг зөвлөдөг байсан байна. Харин Ганди хүндрэх үедээ 20-иод минут болдог байсан учраас 00-д хүртэл хүмүүстэй яриа өрнүүлэх дуртай нэгэн байжээ.
4
Интернэтэд бухимдлаа гаргадаг Эдвард Сноуден
АНУ-ын Засгийн газрын аймшигт тандалтын төслийг ил болгохоосоо өмнө Эдвард Сноуден интернэтэд бухимдлаа илэрхийлдэг шүүмжлэгч нэгэн байжээ. Тэрбээр "TrueHOOHA" нэрээр "IRC" цахим сүлжээнд чаталж, ихэнхдээ Америкийн улc төрийн талаар бичдэг байв. Сонирхолтой нь Сноуден "Нью-Йорк таймс" сэтгүүлийг "Нууцын зэрэглэлтэй мэдээллийг цацсан" хэмээн буруутгаж, "WikiLeaks"-ийг бөмбөгдөх ёстой хэмээн шүүмжилдэг байжээ. Сноуденийг тухайн үед хэн ч тоодоггүй байж. "IRC" цахим сүлжээний хуучин найзуудаас нь Сноудений талаар асуухад тэд "Тэр залууг сайн санаж байна, Жинхэнэ новш байсан юм" хэмээн хариулжээ.
5
Тейлор Свифт, Лорде нар "4chan"-ны хэрэглэгч үү?
"4chan" бол хамгийн нэр хүнд муутай вэбсайтуудын нэг юм. Энд нэрээ нууцалсан хэрэглэгчид цуглан анимэ, садар самуун, арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдлыг сурталчилдаг байв. Гэхдээ энэхүү этгээд хүмүүсийн дунд нэр хүндтэй, алдартай дуучид хүртэл байдаг гэх таамаг гарчээ. Тус вэбсайтын хэд хэдэн хэрэглэгч нэргүй, шаргал үстэй хэрэглэгчдийг шүүж үзээд, Тейлор Свифт байж магадгүй хэмээх эмэгтэйг илрүүлжээ. Заримынх нь хэлсэн зүйл үнэний ортой байж магадгүй гэнэ. Жишээ нь: Тейлор Свифтийг Мередит хэмээх шинэ муурны зургийг твиттертээ тавихаас нэг өдрийн өмнө тус сайтын нэгэн хэрэглэгч үүнтэй ижил муурны зургийг байрлуулсан бөгөөд "4chan"-ийн өөр нэг хэрэглэгч нэрийг нь асуухад Мередит гэж хариулсан байна. Мөн өөр нэг батлагдаагүй цуурхал нь дуучин Лорде "4chan"-аар зочилсон гэх мэдээлэл ч байгаа юм. 2012 оны арванхоёрдугаар сарын 13-нд Лордегийн "Royals" дууг вэбсайт дээр байршуулж хүмүүсээс сэтгэгдлийг нь асууж байжээ. Лорде ийм зүйл болсон гэдгийг үгүйсгэдэг ч энэ явдал "Royals" дуу албан ёсоор худалдаанд гарахаас гурван сарын өмнө болсон байна.
6
Тайчигч клубийн тогтмол үйлчлүүлэгч Стивен Хокинг
Бидний ихэнх нь Стивен Хокингийн секс амьдралын талаар бодож ч үзээгүй байх. Гэхдээ тэр энэ тал дээр тун идэвхтэй нэгэн байсан бололтой. Астрофизикийн шинэ онол боловсруулаагүй байхдаа Хокинг үдэшлэгт оролцох дуртай байжээ. Учир нь "Freedom Acres" хэмээх эрчүүдийн клубт явж байхыг нь хэд хэдэн хүн харсан байна. Тус клуб нь үйлчлүүлэгчиддээ солих хувцас болон биеийн тос авчрахыг зөвлөдөг байсан гэнэ. Хамгийн сонирхолтой нь Хокинг залуудаа биш 70 настайдаа энэ клубээр эргэлддэг байсныг хүмүүс анзаарчээ. Дээрх мэдээлэл ил болсны дараа найз нөхөд нь түүний нэр хүндийг хамгаалахыг хичээсэн ч дэлхийд алдартай физикчийн зан төрхийг мэддэг хүн олон байжээ. Мөн Хокинг "Devore" хэмээх тайчих клубт бүжигчин хөлслөхдөө физикч Кип Торны "Penthouse" сэтгүүлийн бүтэн жилийн захиалгын мөнгийг төлдөг байсан байна.
7
Мишэль Фуко ямар ч ёс суртахуунгүй нэгэн байжээ
Мишэль Фуко бол XX зууны хамгийн алдартай философичдын нэг юм. Тэрээр бүтцийн дараах хөдөлгөөнийг үндэслэж түүх, хүч чадлын талаарх бидний ойлголтыг өөрчилсөн нэгэн. Энэ бүхэн түүнийг хуучинсаг үзэлтэй хүн мэт харагдуулж мэдэх ч тэрээр хэзээ ч тийм байгаагүй юм. Мишэль Фуко нэг удаа телевизээр хэл судлаач Нан Чомскийтай философийн мэтгэлцээн явуулсан. Үүнийхээ шанд тэрээр том ууттай хашиш хар тамхи авч байжээ. Дараа нь тэрээр өөрийн найз нөхдөдөө "Чомскийгийн хашиш" гэдэг нэртэй үдэшлэг зохиосон байна. Мөн насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэх боломж бүрдүүлсэн хууль санаачлан батлуулахыг оролдсоноос гадна 13 настай хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон нэг нөхрийг баривчиллаа хэмээн Засгийн газрыг шүүмжилжээ. Мишэль "Хуулиар тогтоосон насны хязгаар бол утгагүй зүйл, хэн ч бэлгийн харилцаанд орохоосоо өмнө гэрээнд гарын үсэг зурдаггүй юм" гэж хэлж байсан удаатай юм.
8
Жолоо барьж чаддаггүй Жак Керуак
Зохиолч Жак Керуак, Нейл Кассади нар Америкийн далайн эргээр аялахдаа өөрсдийн амьдралаас ч ихийг өөрчилсөн юм. Керуакийн "Зам дээр явна" нэртэй роман автомашины зах зээлд том нөлөө үзүүлсэн бөгөөд жолоо барьдаг байх нь эрх чөлөө, адал явдал, бие даасан байдалтай холбоотой гэдэг санааг нийгэмд суулгаж өгчээ. Үүнээс болоод америкчууд жолооны үнэмлэхийг хувь хүн болсны нэг илрэл хэмээн үздэг болсон байх. Гэсэн хэдий ч Жак Керуак жолоо барьж чаддаггүй, Кассадитай орон даяар аялахдаа ч жолооны үнэмлэхгүй явжээ. Тэр ч байтугай хожим үнэмлэх авсныхаа дараа ч тэрээр маш муу жолооч байсан аж. Хүмүүс аяллынх нь талаар Керуакаас асуух үед тэрээр "Би бичгийн машинаа л ажиллуулж чадна" гэж хариулдаг байжээ.
9
Эйнштейн эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан
Альберт Эйнштейн шинжлэх ухааны салбарт од байсан ч эмэгтэйчүүдийн хувьд харин тийм биш байжээ. Эйнштейний бэлгийн сулрал нь хяналтаас гарсан юм. Тэрээр Харвей Уинстейний XX зууны эхэн үеийн хувилбар байсан юм. Найз нар нь түүнийг халаадаа бүсэлдэггүй байсныг дурсдаг. Түүнтэй ярилцаж буй хүмүүс нүцгэн байгааг нь түвэггүйхэн анзаардаг байжээ. Эмэгтэйчүүд түүнийг урд талаа халхлахыг хүсэхэд тэрээр ихэд уурладаг байжээ. Хэрвээ эмэгтэй хүн тоохгүй дүр үзүүлэх юм бол нөхцөл байдал бүр ч дорддог байв. Эйнштейн ямар нэг хариу үйлдэл үзүүлээгүй эмэгтэйчүүдийг зочид буудал руу дагуулж явахыг оролддог байсныг нь нөхөд нь дурсан ярьдаг байв.
10
Христийн урсгал болох Еховагийн элч байсан
Алдартай хүн бүр гаж донтой байгаагүй бололтой. Тэдний зарим нь гайхалтай гэмээр ёс жудагтай байжээ. Жишээ нь: бэлгийн харилцааны талаар олон дуу бичсэн алдарт дуучин Принц бодит амьдрал дээр тэс өөр хүн байжээ. Тэрбээр 2001 оноос эхлэн Христийн урсгал болох Еховагийн элч байсан юм. Айлаас айл хэсэн Библийн номлол уншиж хүмүүст Христийн үгийг дамжуулдаг байжээ. "Jack U Off" мэтийн задгай үг хэллэгтэй дуу бичсэн хүн тэгж байсан гэхэд итгэмээргүй байгаа биз. Тэрбээр мөн гей гэрлэлт, чөлөөтэй бэлгийн харилцааны эсрэг байр сууриа илэрхийлж, "Бурхан хэзээ нэгэн цагт дэлхий дээр ирээд бидний үйлдсэн нүгэл бүхнийг харж "хангалттай" гэж хэлээд ариун галаар цэвэрлэх болно" гэж хэлж байжээ.