1
Пикси Ляо Шанхайд төрсөн ч одоо Бруклинд амьдарч байгаа гэнэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааг тэрээр эртнээс сонирхож эхэлсэн бөгөөд зорьсноо ажил хэрэг болгож, нэг л өдөр "Experimental Relationship" хэмээх гэрэл зургийн төсөл хийсэн байна. Энэхүү гэрэл зургийн төсөлдөө өөрийн болон найз залуу хоорондын харилцааны талаар өгүүлсэн ажээ. Найз залууг нь Моро гэдэг бөгөөд түүнээс таван насаар дүү гэнэ.
2
2015 онд өгсөн ярилцлагадаа тэрээр "Хятад улсад хүйсийн ялгаа төдийлөн байхаа больсон. Эмэгтэй хүн өндөр албан тушаал хашиж, их хэмжээний орлоготой байх нь энгийн үзэгдэл болсон. Гэхдээ эртний зарим нэг уламжлал хадгалагдан үлдсэн байдаг. Жишээ нь, бүсгүй хүн ажил хийхээс илүү халамжтай, ахиухан орлого олдог эртэй гэрлэж, түүнд хүүхэд төрүүлж өгч, сайн эхнэр, сайн ээж байх хэрэгтэй гэж намайг жаахан байхад аав ээж маань хэлдэг байсан” гэж ярьжээ.
3
4
Ляогийн "Lady & Gentleman" гэрэл зургийн үзэсгэлэн Мальмёд нээгдсэн бөгөөд хосуудын хайр сэтгэл, хоорондын харилцаа болон ажил хэргээ хамтдаа хэрхэн бүтээж байгааг дүрслэн үзүүлэхээр шийджээ.
5
“Би зөвхөн өөрөөсөө ах, намайг хамгаалж чадах хүнийг л хайрлаж чадна гэж боддог байсан. Харин эсрэгээрээ би өөрөөсөө дүү Моротойгоо танилцсан юм. Бидний харилцаанд би илүү нэр хүндтэй, тэргүүлэгч болсон төдийгүй энэ хугацаанд нэлээд олон туршилт явуулж, өөрийн гэрэл зургийн цомгийг хийхээр шийдсэн. Үүгээрээ би эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн байр солигдвол аливаа зүйл хэрхэн өөрчлөгдөх талаар гэрэл зургийн цомгоороо хүргэсэн юм.”
6
7
8
9
10
11
12