Ижил хүйстнүүдийг хэрхэн эмчилдэг вэ?

Эквадорын гэрэл зурагчин Паола Паредес ижил хүйстнүүдэд эмчилгээ хийдэг тусгай эмнэлэг байдаг талаар найзаасаа олж мэдсэн учир тэрээр “Until You Change” хэмээх гэрэл зургийн төслийг хийхээр болсон байна. Энэ төрлийн эмнэлэг Эквадорт төдийгүй бусад Өмнөд Америкийн болон Европын орнуудад хүртэл байдаг гэнэ.

Ижил хүйстнүүдийг хэрхэн эмчилдэг вэ?

Паола жилийн турш эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсан өвчтөнгүүдээс ярилцлага авч байсан бөгөөд өөрөө нэг эмнэлэгт нь хүртэл орж үзсэн байна. Эмнэлэгт харсан зүйл түүний айдсыг төрүүлж байсан гэнэ. 

 

1

1973 онд ижил хүйстэн байх явдлыг сэтгэл зүйн өвчин хэмээн АНУ тодорхойлсон байна. Тиймээс үүнийг эмчлэхийн тулд цахилгаанд цохиулж, лоботоми эмчилгээ гэх мэт сэтгэцийн эмгэгтэй хүмүүст зориулсан эмчилгээг хийдэг байжээ.

2

Паолагийн хэлж байгаагаар, Эквадорын иргэд хүүхдээ ижил хүйстэн гэж мэдэх юм бол ямар нэг аргаар эмчлэхийг зорьдог байна.

3

Эмчилгээ хийж байсан нэг бүсгүйгээс асуухад зодох, өлсгөлөн байлгах, эрүү шүүдэх, заслын хүчирхийлэл гэх мэт зүйлс энэхүү эмнэлэгийн хөшигний ард болдог гэнэ.

4

5

6

Нэг удаа Паола лесби эмэгтэйчүүдийг эмчилдэг эмнэлэг рүү шинэ өвчтний дүрд хувиран орсон байна. “Миний харсан эмэгтэйчүүд бүгд нүүрээ маш тод будсан байсанд нь би их гайхсан. Гэтэл тэд өглөөнөөс эхлээд нүүрээ будах хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь өөрийгөө эмэгтэй гэж мэдрэх сэдлийг төрүүлдэг гэнэ. Үүнээс гадна өдөрт Библийн хэдэн хуудсыг унших ёстой”.

7

8

Паола өөрөө эмэгтэй хүнийг сонирхдог /лесби/ учир тэрээр энэ асуудалд нэлээд нухацтай ханджээ. Түүний гэр бүл энэхүү байдлыг эерэгээр хүлээн авсан байна. “Хэрвээ манай гэр бүл сөргөөр хүлээж авсан бол би эдгээр эмэгтэйчүүдтэй хамт байж болох байсан” хэмээн Паола бодсон бөгөөд энэ бодлоосоо өөрөө хүртэл айсан гэнэ.

9

10

11

12

"Until You Change" гэрэл зургийн төсөл дууссан хэдий ч Паола энэхүү аймшигт эмчилгээний судалгааг үргэлжлүүлэн хийсээр байгаа аж. Тэрээр энэ төрлийн эмчилгээг хориглуулахыг хүсэж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()