“Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” номын өдөрлөгт урьж байна!

2018-04-27, 09:15
2,699

Худалдаа, хөгжлийн банк нь нийгэмд эерэг нөлөөлөл, уриалгыг бий болгох, харилцагчдаа халамжилж, талархал илэрхийлэх зорилго бүхий “Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” цуврал аяныг эхлүүлж, анхныхаа үйл ажиллагааг Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 4-р сарын 27-ны өдөр Төв байрандаа номын өдөрлөг зохион байгуулж байна.

“Аз жаргалтай мөч бүрд хамтдаа” номын өдөрлөгт урьж байна!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Тус өдөрлөгийг “Аз хур” номын их дэлгүүр дэмжин оролцож, эрэлттэй номуудаа 10-30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах юм.

Өдөрлөгийн үеэр Худалдаа, хөгжлийн банкны зүгээс хүрэлцэн ирсэн эхний 100 зочдод зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг номуудыг зохиогчийн өөрийнх нь гарын үсэгтэйгээр дурсгах бөгөөд зохиолч Ц.Оюунгэрэл өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочидтой чөлөөт яриаг өрнүүлэх тул нийт харилцагчид Та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хөгжил дэвшилд хамтдаа

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.