18 настай Англи охины тансаг амьдрал

Саффрон Дрюит-Барлоу (Saffron Drewitt-Barlow) үнэндээ аавын бяцхан охин бөгөөд тэрээр хоёр аавтай юм. Учир нь тэрээр Английн тэрбумтан ижил хүйстэн хосууд болох Барри болон Тони Дрюитт-Барлоу нарын том охин билээ. Тэд охиноо тээгч эхийн тусламжтайгаар төрүүлсэн ажээ. Саффрон 1 сая фунтын үнд хүрэх хувцасны шүүгээтэй. Энэ охинд хүн бүрийн мөрөөддөг бүхий л зүйл бий. 

18 настай Англи охины тансаг амьдрал

1

Охиныг төрсөн цагаас эхлэн түүний нэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүрэн дээр харагдах болсон. 

Энэхүү хосуудыг танихгүй хүн ховор: 1999 онд Барри болон Тони Дрюитт-Барлоу нар тээгч эхийн тусламжтай хүүхэдтэй болсон Их Британийн хамгийн анхны ижил хүйстэн хосууд юм. 

2

Ийнхүү тээгч эхийн тусламжтай төрсөн тэдний анхны хүүхдүүд бол ихрүүд болох охин Саффрон болон хүү Аспен нар байсан. Саффрон болон Аспени нар эцгүүдийнхээ өндгөн эсийг Розалинда Белланид шилжүүлэн суулгаснаар энэ хорвоод мэндэлсэн байна. Барри нэг хүүхдийн эцэг, харин Тони нөгөө хүүхдийнхээ эцэг нь юм. Гэхдээ хэн нь биологийн эцэг болох талаар хэлээгүй бөгөөд бүгд ижил тэгш эрхтэй байх ёстой гэж үзсэн байна.

Энэ хугацаанаас хүүхэд гэр бүлийн гишүүдийн тоо нэмэгдсэн бөгөөд тэд Орландо хэмээх хүү болон Жаспер, Даллас гэх ихрүүдтэй болжээ. Харин одоо тэд гурван ихэр охинтой болох хүсэлтэй байгаа гэнэ.

Зүүн гар талаас дунд хүү Орландо, охин Саффрон аав нар болох Барри, Тони Дрюитт-Барлоу болон Саффроны ихэр Аспени, урд эгнээнд бага ихрүүд болох Даллас, Жаспер нар байна.

3

Тони Барлоу бол анагаахын чиглэлээр амжилт олсон эрдэмтэн, биохимич юм. Барритай тэрээр 1987 онд танилцсан байна. Ингээд тэд хүүхэдтэй болохоор шийджээ. Одоо хосууд 40 сая фунтын хөрөнгөтэй бөгөөд тэд анангаахын судалгаан дээр суурилсан хэд хэдэн салбар байгууллагатай.

Барри болон Тони нар гэр бүлээ өргөжүүлэх талаар бодлоо саяхан зарласан байна.  Тэд одоо хоёр тээгч эхийн тусламжтайгаар охидтой болохыг хүсэж байгаа гэнэ.

Барри болон Тони нар хүүхэддээ хүссэн зүйлийг нь авч өгдөг гэдгээрээ алдартай.

4

18 насныхан төрсөн өдрөөр Саффронд цагаан Range Rover, харин ихэр болох Аспенид хар Range Rover бэлэглэсэн байна. Охиндоо халаасны мөнгө болгож сарын 5000 фунт стерлинг өгдөг ажээ. Охиноо насанд хүрсэн тул тун удахгүй санхүүгийн эрх чөлөөтэй болохын тулд ямар нэг алхам хийх болов уу хэмээн хүлээж байгаа гэнэ.

5

Саффроны шүүгээнд 1 сая фунтын хогшил бий бөгөөд эцгүүд нь түүний "Barking Mad Cosmetics" хэмээх гоо сайхны брэндийг нээхэд зориулж энэ хөрөнгө оруулалтыг хийсэн байна.

Үүнээс гадна Саффрон аав нартайгаа хамтран ажилладаг бөгөөд тэрээр анагаахын судалгааны техникийн багийн мэргэжилтэн гэнэ.

“Аав маань \Барри\ намайг яг одооноос ажил хийх хэрэгтэй гэж хэлсэн. Тони болон аав маань Манчестрд энгийн гэр бүлд өссөн бөгөөд өөрийн эд хөрөнгийг өөрсдийн гараар бүтээсэн. Харин одоо тэд намайг амжилтанд хүрч, өөрийн гэсэн хөрөнгөтэй болохыг хүсэж байгаа” хэмээн Саффрон ярьжээ. Тэд бусдад өөрийн эд хөрөнгө, амьдралын хэв маягийг харуулахаас эмээдэггүй. Учир нь тэд бүх зүйлийг өөрийн хүчээр бүтээсэн.

6

Саффроны хувцасны шүүгээг харахад ямар нэгэн одын хувцас мэт л харагдана. Prada болон Burberry-ийн тансаг даашинз, Gucci, Hermes болон Louis Vuitton-ы чамин гоёл чимэглэл гэх мэт.

Тэр 1400 фунтын үнэтэй Louis Vuitton-ы гутал, 39 мянгын Rolex-ын цаг, 2000 фунтын Prada-гийн даашинзыг өмссөн байна. Харин баруун гарт нь Wallis Simpson-ы 400 мянгын бөгж, зүүн талд нь Harry Winston-ы 150 мянган фунтын үнэтэй алмазан бөгж байна.

7

Үүнээс гадна, гэр бүлийн гишүүд өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж байгаа учир Барри болон Тони нар өөрсдийн хөрөнгөөс сайн үйлсийн аянд зориулах хүсэлтэй байгаагаа хэлжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()