Америкийн тайчих клубын эргэн тойронд...

Ихэнхи гэрэл зурагчдад тайчих клубын дотор гэрэл зургийг дарах хориотой байдаг. Харин гэрэл зурагчин Ивар Уиган (Ivar Wigan) нь Шотланд төрхтэй учир тэрээр Атлантагийн клубын байнгын хүндэтгэлтэй зочин байдаг гэнэ. Иварын "The Gods" хэмээх гэрэл зургийн цомог нь АНУ-ын өмнө зүгийн хип-хопчдод зориулсан байсан юм.

Америкийн тайчих клубын эргэн тойронд...

Тэрээр ихэнхи гэрэл зургуудаа Атланта, Шинэ Орлеан, Маймид дардаг байна. Ивар гудамжны соёлыг гайхалтай, үнэ цэнэтэй зүйл мэтээр олонд хүргэж чаддаг авъяастай.

Уиган Шотландад төрсөн боловч Лондонд өссөн байна. Түүний зураг дарах хүслийг Сьюзен Сонтагын номны хэсгээр илэрхийлж болно. “Гэрэл зурагчин гэдэг бол ганцаараа тэнэх дуртай, өөрийгөө хөгжүүлэгч, хотын тамаар аялагч, хотыг гайхалтай талбар мэт харагдуулдаг тоноглогдсон зүйл юм. Харамч ажиглагч тэрээр дэлхийг уран зураг мэт болгож чаддаг” гэсэн энэ ишлэл бол яг түүнд зохино.

 

1

Яагаад энэхүү гэрэл зургийн цомгийг тайчих үзүүлбэртэй клубт хийсэн юм бэ?

Би хип-хопчдын талаар гэрэл зургийн цомог хийж байгаа бөгөөд харин тэдний чөлөөт цагаа өнгөрүүлж, зугаацдаг газрын нэг бол тайчих үзүүлбэртэй клуб юм. Энэ нь тэдний хувьд цайз гэсэн үг. Хаалганы цаана маш олон сонирхолтой зүйлс болж өнгөрдөг. Хүн бүр энэ үдэшлэгт оролцохыг хүсдэг бөгөөд энд л рэперүүд өөрийн шинэ дууг хамгийн анх дуулж, шилдэг ди-жей нар цоглог хөгжмийг тоглуулдаг юм.

2

Зарим охидын хувьд тайчих бүжиг бүжиглэх нь бараг л амьдралын зорилго нь болсон байдаг. Тэд нэг шөнийн дотор 5000 долларын цалинтай болох боломжтой бөгөөд маш олон залуучууд эдгээр бүсгүйчүүдтэй болзохыг хүсдэг.

3

Ихэнхи орнуудад тайчигч бүсгүйчүүдийн талаар буруу ойлголттой байдаг. Энэ талаар:

Тиймээ, энэ үнэн. Харин Атлантад би ганц ч тийм зүйл сонсож байгаагүй. Би Англид өссөн бөгөөд энэ оронд үнэхээр тайчих үзүүлбэртэй клубыг бохир газар хэмээн үздэг бөгөөд настай хүмүүс өөрийн эротик сэтгэлгээг бодитжуулахын тулд хааяа ордог. Харин Атлантад бүх зүйл өөр. Хосууд, бүлэг охид ордог бөгөөд нэг удаа би санваартантай хүртэл таарсан. Олон хүмүүс хоол идэх, хөл бөмбөг, сагсан бөмбөг үзэх зорилготой ирдэг.

4

Таны зураг авалтын гол баатрууд болох хип-хопчид их баатарлаг харагдаж байна. Тиймээс гэрэл зургийн цомгоо "The Gods" гэж нэрлэсэн үү?

Тиймээ, энэ бол гудамжны нэг яриа юм. Энэ үгийг амьдралын хүнд хэцүүг туулсан хүмүүсийг илэрхийлэхэд хэрэглэдэг. Олон өсвөр насны хүүхдүүд, залуучууд тэднийг хараад “The Gods” хэмээн уулга алддаг.

5

6

Та яагаад АНУ-д ирж энэ төрлийн гэрэл зургийг дарах хүсэлтэй болсон юм бэ? Жишээлбэл: Шотландад та энэ төрлийн гэрэл зураг авалтыг хийх боломжтой шүү дээ.

Олон гэрэл зурагчид өөрийн дасаж сурсан газраас холдож, танихгүй, мэдэхгүй газар очиж өөрийгөө хөгжүүлэхийг илүүд үзэх болов уу.

7

8

9

10

Түүний инстаграм: @ivar.wigan

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()