Төрөөд хэдхэн сарын дотор өөрийгөө эрс өөрчилж чадсан бүсгүй

2018-04-26, 11:30
5,861

Фитнессээр идэвхитэй хичээллэгч дөнгөж төрсөн энэ бүсгүй өөхтэй харвингаасаа салж, 6 толгойт булчинтай болох хүртлээ маш хатуу чанга дэглэм барьж, хүнд дасгалуудыг өдөр бүр хийж байжээ. Ариа хэмээх охиноо төрүүлээд нэг ой хүрээгүй байхад нь фитнесс моделийн тэмцээнд орж, 1-р байр эзэлсэн тэрээр 32 настай Ингрида Радевик (Ingrida Radevic) юм.

Төрөөд хэдхэн сарын дотор өөрийгөө эрс өөрчилж чадсан бүсгүй

 

 

Жирэмсэн болоод маш их жин нэмсэн бүсгүй төрөөд сар ч болоогүй дасгал хөдөлгөөн хийж, илүүдэл жингээсээ бага багаар хасаж эхэлсэн байна.

Тэрээр: "Би өглөө бүр 5 цагт босож 40 минутын кардио дасгалыг нөхөрөө ажилдаа явхаас нь өмнө хийж дуусгадаг. Тэгээд 7 хоногийн нэг өдөр амраад бусад өдөр нь өдөр бүр 2-3 цагийг хүчний дасгал хийхэд зориулдаг. Ийм эрчимжүүлсэн хөтөлбөртэй амьдрах нь мэдээж золиос шаардана. Заримдаа би нөхрөө ажлаасаа ирэхэд нь мэндлээд л фитнесс рүүгээ явдаг даа" хэмээн "MailOnline" сэтгүүлд өгсөн ярилцлагандаа дурдсан байна. 

Ингрида анх 2016 онд Дэлхийн фитнесийн аварга шалгаруулах тэмцээнээс мэргэжлийн бус фитнесс моделиор шалгарч "MailOnline" сэтгүүлд гарч байсан бөгөөд энэ үедээ Ариа охиноо төрүүлээд нэг жил ч болоогүй байжээ. Түүний энэхүү хүнд хэцүү бэлтгэлийг дасгалжуулагч Том Бразиер (Tom Brazier) удирдан явуулж, 7 хоногт ядаж 5 өдөр бэлтгэл хийхэд зориулдаг байжээ.

2016 онд Дэлхийн фитнесийн аварга шалгаруулах тэмцээнээс мэргэжлийн бус фитнесс моделиор шалгарч "MailOnline" сэтгүүлд гарч байсан үе.

Мөн тэрээр: "Маш олон шинэхэн ээж нар Инстаграм дээр надтай холбогдож, хүүхэд төрүүлснээс хойш хэр хугацааны дараа фитнесээр хичээллэж болох талаар маш их асуудаг. Тэдэнд өгөх миний хамгийн сайн зөвлөгөө бол өөрийн биеийн онцлогийг бодож, яарах хэрэггүй гэж хэлмээр байна. Эмэгтэй хүн бүр жирэмсэн болон төрснийхөө дараа өөр өөр үе мөчтэй тулгардаг. Яг төрснийхөө дараа ядаж хооллолтон дээрээ 100% анхаарч, эрүүл хүнс хэрэглэж эхлээх бүх зүйл эхлэх явдал юм. Над шиг хүүхдээ хөхөөрөө хооллосон бол цаг нь болсон гэж бодсон үедээ фитнессээр хичээллэж эхлэх хэрэгтэй" хэмээжээ. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн төрсөнийхөө дараа "Эхний хэдэн сар охиноо тэргэнд суулгаад парк орж, агаарт гардаг байлаа. Фитнессээр хичээллэж эхлэхээсээ өмнө биеэ маш сайн сонсож, мэдрэх хэрэгтэй юм. Яг хэзээ гэсэн цагийн тодорхой хуваарь байхгүй бөгөөд хэтэрхий эрт хүчлээд хэрэггүй. Бэлэн болсон гэж бодсон цагтаа нэг мөр шургуу хичээллэж эхлэх нь зүйтэй" гэжээ. 

Ингрида өөрийн Инстаграм хуудаснаа бусад бүсгүйчүүдэд урам зориг өгөх үүднээс өөрийн өөрчлөлт бүхий зургуудаа байнга хийж, бусдад урам зориг бэлэглэдэг байна. Тэрээр одоогийн байдлаар 55 мянга орчим дагагчтай болсон гэжээ. 

Түүнийг стеройд буюу даавар хэрэглэдэг гэсэн хардалт сэрдэлт, сөрөг сэтгэгдлүүдийг зарим нэг хүмүүс түүний Инстаграм дахь зургууд дор бичдэг ч энэ бүхнийг үл тоон, өөрийгөө хамгийн эрүүл аргаар, хамгийн эрүүл биеийг олсон гэдэгтээ тэрээр итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 

Дайчин бүсгүй хайртай гэр бүлийнхээ хамт. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()