1
Ухаалаг байдлын түвшин
Их Британийн судлаачид IQ-д нөлөөлдөг гений талаар олж илрүүлжээ. Энэ генийг агуулдаг хүн аливаа зүйлийг маш сайн ойлгож, амархан тогтоож, ухаан шаардсан ажил хийхдээ ядрах нь бага байдаг.
Энэхүү ген нь ой тогтоолт, хэл сурах явц зэрэгт тусалдаг бөгөөд судалгаанаас харахад хүүхдүүдийн 60%-д энэ төрлийн ген байсан гэнэ. Тиймээс хүн бүрт тусгайлан сургалтын хөтөлбөр зохиох боломжтой.
2
Хөгжмийн мэдрэмжийн ген
Хельсинкийн Их Сургуулийн эрдэмтэд 767 хүнээс (7-94 нас) судалгаа хийхийн тулд цус авчээ. Эдгээр хүмүүсийн зарим нь хөгжмөөр хичээллэдэг, хөгжим сонирхдог байсан бол зарим нь сонсдоггүй байсан юм. Ингээд бүх хүмүүсээс хөгжмийн тест авсан байна. Тестийг амжилттай бөглөсөн хүмүүсийн хувьд хромосом 4 нь өөрчлөлттэй байсан гэнэ. Хөгжмийн мэдрэмжийн ген нь GATA2 болон PCDH7 юм байна. Тиймээс хэрвээ та дуулж чаддаггүй бол өөрийгөө биш харин генээ буруутгаарай.
3
ДНК-д тохирсон дэглэм
Сонирхолтой баримт: Нэг төрлийн дэглэмийг хоёр хүн барихад нэг нь тураад нөгөөх нь турахгүй байх магадлалтай. Яагаад?
Хариулт нь бидний ДНК-тай холбоотой. Хүн бүрийн биед агуулагдах нүүрс ус, уураг, өөх тос харилцан адилгүй байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор тухайн дэглэм нөлөөлөх үгүй нь шийдэгддэг.
- Стэнфордын Их Сургуулийн судалгаанаас харахад өөрийн ДНК болон биеийн онцлогтоо тохируулан дэглэм барьсан хүмүүс энгийн дэглэмээс 250%-иар илүү өөх, жин хассан байна.
4
Нийтэч байдал
Харвардын Их сургуулийн эрдэмтдийн судалгаанд 1000 өсвөр насны хүүхдүүд оролцсон бөгөөд нийтэч, хөгжилтэй зан байдалд ген нөлөөлдөг болох нь батлагдсан байна.
Заримд нь хүн бүр дуртай байхад заримд нь хүмүүс төдийлөн дургүй байжээ.
5
Таны ген амттан идэх дур хүсэлд тань нөлөөлнө
Бидний ген танд таалагддаг хүнсний бүтээгдэхүүнд нөлөөлдөг байж болох юм. Жишээлбэл: (TAS2R38) гентэй хүмүүс багаасаа эхлэн маш их амттан иддэг байсан гэнэ.
- Харин MC4R генийн өөрчлөлт нь тухайн хүнийг тослог хоол хүнсэнд дуртай болгодог бол FADS1 болон FADS2 генийн өөрчлөлт нь ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүн идэх сонирхолтой болгодог байна.
- Мөн Харвардын их сургуулийн эрдэмтэд кофены ген хүртэл илрүүлжээ. Тиймээс зарим хүмүүс кофенд илүү дуртай байдаг гэнэ.
6
Таны мэдэхгүй өвчний удамшил
Хүн төрөлхтний генд бидний төдийгүй, эрт дээр үеийн өвөг дээдсүүдийн маань өвчин хадгалаастай байдаг. Тиймээс генийн судлаачид таны бүхий л амьдралын өвчлөлийг хэлж чадна. Жишээлбэл: STK39 ген нь тархины даралтанд нөлөөлдөг бол BRCA1 болон BRCA2 генийн өөрчлөлт нь хавдар үүсэхэд нөлөөлдөг.
7
Урлагийн мэдрэмж
Гений судалгааны тусламжтайгаар таныг урлагийн мэдрэмжтэй эсэхийг мэдэж болно. 130 мянган европчуудын судалгаанаас харахад урлагийн хэсгийг хариуцсан гентэй хүмүүс урлагийн мэдрэмж сайтай байдаг гэнэ. Харамсалтай нь уг ген сэтгэцийн өвчин үүсэх магадлалыг ч мөн хариуцдаг байна.
8
Дундаж наслалт
Тухайн хүний дундаж наслалтанд олон хүчин зүйл нөлөөлдөг ч тэдгээрийн нэг нь генийн өөрчлөлт болохыг эрдэмтэд тогтоожээ.
- Токиогийн их сургуулийн эрдэмтэд зөвхөн эрэгтэй хүнд байдаг генийг илрүүлсэн байна. Энэ гений ачаар эрэгтэй хүн илүү нуруулаг том биетэй болдог хэдий ч эмэгтэй хүнээс богино наслахад нөлөөлдөг гэнэ.
- 2010 онд Их Британийн судалгаанаас харахад DAF-16 генийг агуулсан хорхой илүү удаан амьдарч байсан бөгөөд өвчин эсэргүүцэх чадвар сайтай байжээ. Энэ ген хүмүүст байдаг ч бүх хүмүүст байдаггүй гэнэ.
9
Спортын авъяастан
ДНК-ийн судалгаагаар ямар нэгэн гэмтэл бэртэл тусах магадлалыг 66% илрүүлж болно.
- АСЕ ген нь спортын авъяасын генийг хариуцдаг бөгөөд цусны даралтыг тогтворжуулдаг. Хэрвээ хүнд эдгээр гений аль нэг нь байвал тэр спортоор хичээллэх боломжтой.
- ACTN3 ген нь тодорхой булчингийн хөгжилд нөлөөлдөг. Энэ нь зөвхөн гүйлтийн тамирчдад байдаг ген юм. Холын зайны тамирчид нэг төрлийн гентэй, ойрын зайны тамирчид бас нэг төрлийн гентэй байдаг гэнэ.
Орчин үед генийн судалгаагаар эцэг эхчүүд хүүхэддээ ямар төрлийн спорт зохихыг мэдэж болно гэнэ.
10
Онцлог чадвар
Сайн сонсгол, өвчин мэдрэх байдал, темперамент, хурдан ой тогтоолт, нүдээ анихгүй найтаах гэх мэт онцгой чанарууд ч гэсэн гентэй нарийн холбоотой. Энэ бүх онцгой чанарыг ген хариуцдаг бөгөөд генийн судалгаа хийснээр та өөрийн нууц далд авъяасыг ч мэдэх боломжтой.
Гэхдээ бүх зүйл генээс шалтгаалахгүй.
Бүх зүйл генээс хамаарахгүй. Генийн судалгааны ачаар та аль чиглэлд явбал илүү амжилтанд хүрэх болон бие организмынхоо нарийн мэдээллийг тодорхойлж болно. Хөгжмийн мэдрэмжийн хөгжил нь тухайн хүний өссөн орчинтой шууд хамааралтай. Харин спортын амжилт нь зорилгоос хамаарна гэдгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, ген нь таныг чиглүүлж өгөх боломжтой ч бидний хэн болоход нөлөөлж чадахгүй.