Уг гэрээ нь Монгол - Хятад хоёр улсын арилжааны банкуудын хооронд байгуулагдаж буй анхны хамтын санхүүжилтийн зээлийн гэрээ болохын хувьд өндөр ач холбогдолтой бөгөөд Монгол улсад хэрэгжиж буй томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Баошанг банк нь ӨМӨЗО-ны хамгийн анхны арилжааны банк бөгөөд Бугат хотноо 1998 онд Баотоу арилжааны банк нэртэйгээр байгуулагдаж, улмаар 2007 онд Баошанг банк болон нэрээ өөрчилж байжээ. Худалдаа, хөгжлийн банк нь тус банктай 2010 оноос эхлэн төлбөр тооцоо, банк хоорондын зээл болон худалдааны санхүүжилтийн зээлийн чиглэлээр хамтран ажиллаж байна.
Олон улсын нэр хүнд бүхий 150 гаруй банк санхүүгийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, найдвартай байдал, санхүүгийн чадамжаараа олон улсад үнэлэгддэг Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр санхүүгийн цогц үйлчилгээг хүргэж, зах зээлд тэргүүлэх байр суурьтай ажилладаг билээ.
Хөгжил дэвшилд хамтдаа
Худалдаа, хөгжлийн банк
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.