1
Өндөг, луувантай маск
Нэг ширхэг жижиг лууван арилгаад, үрэгчээр үрээд мөн адил нэг ширхэг өндгийг сайтар хутгаад дээр нь үрсэн луувангаа нэмээд хооронд нь холино. Ингээд бэлэн болсон маскаа нүүрээ сайтар цэвэрлэсний дараа нүүр болон хүзүүндээ түрхэж, ойролцоогоор 30 минут болсны дараа хүйтэн усаар угаагаарай. Үүний дараа чийгшүүлэгч тос эсвэл бүйлсний тос ч түрхэж болно.
Энэхүү маскыг 10 өдөр дарааллан хэрэглэнэ. Харин дараа нь нэг 7 хоног тавихаа зогсоогоод, дараагийн 7 хоногоос нь өнжөөд 2-3 удаа тавьж хэрэглэнэ. Нэг сарын дараа гэхэд нөсөө толбо арилж, арьс тань илүү зөөлөн, булбарай болох болно.
2
Яншуйны маск
Шинэхэн яншуйг угааж, давтаад дээр нь нэг амны халбага лимоны шүүс, нэг амны халбага овъёосны нэвстэй холино. Үүнийгээ нүүрэндээ түрхээд 20 минут болоод хүйтэн усаар угаана. Дараа нь мэдээж чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. Хэрвээ таны арьс тослог эсвэл хэвийн бол өдөр бүр хэрэглэж болно. Харин хуурай арьстай бол 7 хоногт 2 удаа хэрэглэхэд хангалттай.
Уг маск нь цайруулах, үрчлээ тэнийлгэх үйлчилгээтэй юм.
3
Гадилны маск
Нэг ширхэг гадилыг нухаж бэлтгээд хэрвээ таны арьс хуурай бол дээр нь зөөхий нэмж өгөөрэй. Ингээд бэлэн болсон маскаа нүүрэндээ түрхээд 20-30 минут болно. Дараан нь хүйтэн усаар угаах хэрэгтэй анхаар. Харин энэхүү маскаа 7 хоногт зөвхөн 2 удаа л тавина.
Гадилны маск нь арьсыг илүү булбарай, эрүүл харагдуулах үр дүнтэйгээс гадна хөгшрөлтөөс үүссэн нөсөө толбыг цайруулах үйлчилгээтэй юм.
4
Витамин С
Бидний арьс хөгшрөх тусам С витаминаа алдаж байдаг байна. Иймээс С витамин нь эрүүл, толигор арьстай байхад хамгийн их нөлөө үзүүлдэг бөгөөд нэмэлт бэлдмэл, хоол хүнснээс витамины хэрэглээгээ хангах хэрэгтэй. Ингэснээр арьсны өнгө өөрчлөгдөх, үрчлээ үүсэх зэргээс сэргийлэх юм.
5
Алимны цуу
Хүчил их хэмжээгээр агуулдаг учраас алимны цуу нь хөгшрөлтөөс үүссэн толбыг цайруулах хамгийн шилдэг бүтээгдэхүүн юм. Маш бага хэмжээгээр толбон дээрээ түрхээд, хонуулна. Хуурайшуулахгүйн тулд бага зэргийн тостой хольж болно.
6
Кастро тос
Толбо нөсөө үүссэн хэсэгтээ касторийн тос түрхэж болно. Үүнийг та өглөө, оройдоо түрхэж хэрэглээд сар болоход таны арьс цэвэрхэн толигор болох болно.
7
Үрчлээний эсрэг нүүрний иога
Нүүрний иог болон нүүрний дасгал нь өдрөөс өдөрт алдартай болж байгаа билээ. Бидний хүргэх дараах нүүрний дасгал нь хийхэд амархан, аюулгүй бөгөөд арьсыг илүү залуу, гэрэлтсэн харагдуулахаас гадна үрчлээг арилгах шидтэй юм. Та доорх дасгалуудыг 7 хоногт ядаж 4-5 удаа хийх хэрэгтэй. Ингээд дасгалаа эхлэхийн өмнө нэн түрүүнд нүүр, гараа сайтар угааж цэвэрлээрэй.
- Нүдний эргэн тойрныг арчлах
Долоовор хуруугаа хөмсгөн доор, эрхий хуруугаа нүднийхээ доор байрлуулна. Дээшээ хараад, хөмсгөө хуруугаараа өргөнө. Аажмаар нүдээ анина. Хэд хэдэн удаа давтан хийнэ.
- Духан дээрх хөндлөн үрчлээг арилгах
Хоёр гарныхаа долоовор хурууг хөмсөгнөөсөө жоохон дээр байрлуулна. Хурууныхаа өндгийг чанга дарж, хөмсгөө бүр хөдөлгөхгүй болгоно. Хөмсгөө дээш өргөж 5 секунд бариад суллана. Уг дасгалыг 3 удаа хийнэ.
- Духан дээрх босоо үрчлээг арилгах
Хуруугаа хөмсөг болон духан дээрээ тавьж, татна. Хөмсгөө хөдөлгөх гэж оролдоорой. Энэ байрлалдаа 15-20 секунд болоод 3 удаа давтан хийнэ.