Будаагаар гэдэс дотроо цэвэрлэцгээе!

Усанд дэвтээсэн будаагаар удаан хугацааны турш эмчилгээ хийхэд таны биеэс хорт бодис гадагшилж, үе мөчний өвчин, шээсний замын халдварт өвчнийг эмчлэх боломжтой байдгийг та сонсож байсан уу? Үүнээс гадна энэ нь жингийн илүүдэлтэй болон жингийн дутагдалтай хүмүүсийн жинг хэвийн байдалд оруулдаг бөгөөд хаван буулгаж, бөөр, элгийг цэвэршүүлж өгдөг байна. Ингээд энэхүү шидэт эмчилгээг хэрхэн хийх талаар зөвлөгөөг танд хүргэе.

Будаагаар гэдэс дотроо цэвэрлэцгээе!

1 Цагаан будааны эмчилгээ хийх арга

Үүний тулд 4 стакан бэлдэх хэрэгтэй бөгөөд стакан бүрийг дугаарлах шаардлагатай юм.

Гэхдээ бордуу өнгөтэй будаа илүү тохиромжтой бөгөөд байхгүй бол цагаан будаа ч хэрэглэх боломжтой. 

  • Эхний өдөр:

1 номерийн аяганд 2 халбага будаа хийгээд хүйтэн ус аягаа дүүртэл нь хийгээд таглаад орхино.

  • Хоёрдох өдөр:

Маргааш өглөө нь нөгөө аяганд байгаа будааныхаа усыг асгаж будаагаа угаагаад дахин ус хийж тавина. Хэт халуун өдөр будааг исгэх гээд байдаг тулд будагаа өдөрт 2 удаа угааж болно. Ингээд мөн л хоёр дугаартай аяганд 2 халбага цагаан будаа хийгээд дүүртэл нь ус хийж хонуулана.

  • Гуравдахь өдөр:

Эхний хоёр өдөртэй ижилхэн үйлдэл хийж 3 дугаартай аяганд 2 халбага будаа хийгээд үлдээнэ.

  • Дөрөв дэхь өдөр:

1, 2, 3 дугаартай будааны усыг асгаж цэвэрлээд дахин шинээр ус хийнэ. Ингээд 4 дугаартай аяганд 2 халбага будаа хийж дээрээс нь ус нэмээд тавина.

Дараагийн өдөр 1 дугаарын аягатай будааг угааж цэвэрлээд өглөөний хоолонд чанаж иднэ. 1 дугаартай аягандаа дахин 2 халбага будаа ус хийгээд 4 дугаартай аяганы хажууд тавина. 

Энэ эмчилгээг ихэнхидээ 40-45 хоног хийдэг бөгөөд зарим тохиолдолд 50-60 хоног хийх нь бий. 50-60 хоног хийсэн тохиолдолд кальцийн хэмжээгээ хянах хэрэгтэй юм.

Цагаан будааны эмчилгээ хийх арга

2 Хэрхэн хэрэглэх

  • Будааг гүйцэд болгохгүйгээр чанаж, каш хэлбэртэй болгож иднэ.
  • Зарим хүмүүс будааг түүхийгээр нь идэх тохиолдол байдаг бөгөөд эмчийн зөвлөж байгаагаар түүхий будаа нь цагаан хорхойтой болгох сул талтай гэжээ. Харин дээр дурдсан 4 хоногийн турш дэвтсэн будаа аль хэдийн зөөлөрсөн байдаг.
  • Өглөөний хоолондоо давсгүй, чихэргүй, тосгүй будааг идэх хэрэгтэй бөгөөд будаа идэхийн 20-30 минутын өмнө нэг аяга ус уух хэрэгтэй.
  • Ингээд өглөөний 2 халбага будаагаа идсэний дараа 4 цагийн турш юм идэж, ууж болохгүйг анхаар.
  • Өглөөний цай ууснаас хойш 2-3 цагийн дараа хэт их өлсөх магадлалтай ч энэ тохиолдолд тэвчээр гаргаж хэлэн дээрээ юу ч тавих хэрэггүй.
  • 4 цагийн дараа шингэн зүйл ууж болох бөгөөд 20-30 минутын дараа өдрийн хоолоо идэх боломжтой.
  • Өдрийн хоол болон оройн хоолондоо хүссэн зүйлээ идэх бөгөөд давс, халуун ногоо, исгэлэн зүйлийн хэмжээг боломжоороо багасгах шаардлагатай.
  • Эмчилгээ хийж байх үед согтууруулах ундаа хэрэглэх хориотой.
  • Хэдийгээр давсыг бүр мөсөн хориглож чадахгүй ч давсгүй дэглэм барих нь үйлчилгээг илүү үр дүнтэй болоход тустай
  • Будааны эмчилгээг хүн бүр хийж болно, хориглох заалт үгүй.

Хэрхэн хэрэглэх

3 Анхаарах зүйл

  • Цорын ганц сул тал нь кальцийн хэмжээ багасдаг бөгөөд энэхүү шинж тэмдэг нь хумс хугарахаас эхэлдэг. Тиймээс кальцийн хэмжээгээ хянаж байх хэрэгтэй.
  • Хэрвээ кальц дутагдлын шинж тэмдэг илэрч байвал эмчилгээг зогсоох хэрэгтэй бөгөөд хэдэн сарын дараа дахин эхэлнэ.
  • Хэт их бохирдолтой хүмүүсийн хувьд эхний үед ядаргаа мэдрэгдэх магадлалтай. Тиймээс аль болохоор их амарч , тайвшрах хэрэгтэй.
  • Заримдаа эмчилгээ дуусах дөхөх үед шээс булингартай болж, өтгөрсөн байх магадлалтай бөгөөд энэ нь цэвэрлэгээ маш сайн явагдаж байгаагийн илрэл учир санаа зовох хэрэггүй. Будааны эмчилгээг жилд нэг удаа хийхэд хангалттай. Ихэнхи хүмүүс хаврын улиралд буюу шинэ ногоо бага үед хийдэг.
  • Кальц, калийн дутагдлаас урьдчилан сэргийлэхийн тулд эмчилгээ эхэлсний дараа өдөрт 2-3 удаа өндөгний хальсийг нунтаглаж идэх нь зүйтэй. Өндөгний хальсны доторхи хальсийг салгаад чанаад нухаж иднэ.
  • Мөн ээдэм, бяслаг, чангаанз, хар чавга, хүнсний ногоо идэх хэрэгтэй.
  • Хэрвээ та бордуу будаа хэрэглэж байгаа бол кальцийн хэрэглээнд илүү анхаарах шаардлагатай.

Анхаарах зүйл

Давуу тал

  • Хаврын улиралд бидний бие махбодид цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
  • Жилд хоёр удаа хийхэд төдийлөн хоргүй ч гол нь кальцийн дутагдлаа дахин сайн хянах шаардлагатай. Эмчилгээний явцад та жин хасах боломжтой.
  • Энэ эмчилгээг хийж байсан хүмүүст давсны дутагдал, кальцийн дутагдал төдийлөн илэрч байгаагүй ч ганц хоёр тохиолдол бий.
  • Будааны эмчилгээг гэр бүлээрээ хийвэл өглөөний хоолны асуудал шийдэгдэж буй хэрэг юм. Хэрвээ гэр бүлээрээ энэхүү эмчилгээг хийхээр шийдсэн бол нэг хүнд хоёр халбага будаа хэмээн тооцож будаагаа дэвтээж хэрэглээрэй.

Давуу тал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()