"National Geographic Society"-аас хамгийн анхны археологийн буцалтгүй тусламжыг 1912 онд Хирам Бингхам (Hiram Bingham)-д гардуулсан бөгөөд археологич тухайн үеийнхээ хамгийн дэвшилтэт технологи бүхий Кодак брэндийн панорам камертай "Мачу Пикчу" руу хөлгийн жолоо залсан түүхтэй. Үүнээс хойш 100 гаруй жилийн дараа өнөөдөр археологчдод хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүдийн хүчин чадал өргөжин тэлж, алсын зайнаас удирдаж болдог, гялс гэхийн зуургүй мэдээлэл дамжуулах хүчин чадалтай болтлоо хөгжжээ.
"Яагаад National Geographic 21-р зууныг "Эрэл хайгуулын шинэ эрин" гэж нэрлээд байгаад учир бий. Энэ зуунд нээлт хийх боломжууд улам нээгдэж, хариулт нь олдохгүй асуултуудын зангилаа тайлагдах болно" хэмээн археологич Фредрик Хиеберт дурдсан байна.
1
Нуугдсан хотыг илрүүлжээ
Өнгөрсөн жил археологичид "LiDAR" хэмээх лазер гэрэл ашиглан газар доорхи зүйлийг нарийн тодорхойлох боломжтой төхөөрөмжийн тусламжтайгаар Гондурасын ойн гүнд орхигдсон хотыг олсон байна. Энэхүү технологи нь "Эрэл хайгуулын шинэ эрин"-г авчирж байна хэмээн археологич Фредрик Хиеберт өгүүлжээ.
2
Өмнөд болон Төв Америкд амьдарч байсан нуугдсан улс, үндэстэнг нээн илрүүлнэ
"Археологичид LiDAR-ыг ашиглан Гондурас болон Белиз зэрэг өтгөн ой шугуйтай орнуудын доор бидний мэдээгүй ямар нэг зүйл оршин тогтнож байгаа эсэхийг харахаар тэсэн ядан хүлээж байна" хэмээн Хиебэрт ярьсан байна.
Дээрх шигтгэмэл зураг нь хойд Грекийн Амфиполисын эртний олдворын газрын ойролцоох гантигт шигтгэсэн булшин дотроос өнгөрсөн жил олдсон байна. Энэхүү булшыг Македоны Их Александрын гэр бүлийн гишүүдийн нэгнийх гэсэн таамаглал бий.
3
Чингис хаан эсвэл Македоны Их Александрын бунхныг нээн илрүүлнэ
Хөрсөнд нэвтрэх радарын технологи (GPR) нь малтлага хийлгүйгээр газар доорхи зүйлсийг харах боломж олгож байгаа юм. "National Geographic"-ийн "Хааны бунхан" төслийн багийнхан Чингис хааныг оршуулсан байх магадлал бүхий газруудын байрлалыг тогтоохын тулд хиймэл дагуулын зураглалыг ашиглаж, шаардлагатай гэсэн газруудад GPR-ыг хэрэглэжээ. "Хэдийгээр бид тухайн үед Чингис хааны бунханыг олж чадаагүй боловч хамрах хүрээг багасгаж чадсан юм. Ерөнхийдөө том хэмжээний газрыг судлах тусмаа ямар нэг зүйл олох боломжтой болно. Харин тэр олдвор нь яагаад Чингис хаан эсвэл Их Александрынх байж болохгүй гэж?" хэмээн Хиеберт ярьсан байна.
Зурган дээр Хятадын анхны удирдагч Чин Ши Хуан (Qin Shi Huang)-ы армийн цэргүүдийг дуурайлган хийсэн шавар цэргүүд бөгөөд археологичид одоо хүртэл энэхүү бунханы нууцуудыг илрүүлж дуусаагүй л байна.
4
Хятадын анхны удирдагчын бунханд нэвтрэх
Археологичид хэдийгээр Чин Ши Хуан Ди-ийн бунханы байрлалыг Ши-Ань хотын Шавар цэргүүдийн олдвороор хүрээлэгдсэн байгааг нь олсон боловч 2000 гаруй жилийн хугацаанд хаалттай байсан нь бунханг нээхэд хүндрэл учруулж байна. "Алсын зайны удирдлагатай GPR болон соронзон хэмжүүр нь бидэнд тухайн бунхны дотоод бүтцийг мэдэхэд туслах бөгөөд яваандаа жижиг хэмжээтэй роботуудыг ашиглан, бунхныг бүр нээхгүйгээр мэдээлэл цуглуулах боломжтой" хэмээн Хиеберт хэлжээ.
Креист арал дээрх Паистос нь Минойн (Minoan) соёл иргэншлийн хамгийн чухал төвүүдийн нэг юм. Технологийн хөгжил дэвшил нь судлаачдад Минойнсийн нууцлаг бичих систем болох "Linear А"-ийн нууцыг тайлахад туслах магадлалтай гэж үзэж байна.
5
Эртний Минойнчуудын нууцлаг хэлийг тайлах
Дундад зууны үеийн хүчирхэг Минойнуудын соёл иргэншлийн талаар нээн илрүүлээд даруй нэг зуун өнгөрчээ. Гэвч мэргэжилтэн, шинжлэх ухаанчид тэдний "Linear А" хэлийг бүрэн дүүрэн тайлж дуусаагүй л байна. "Одоогийн байдлаар бидэнд энэ хэл дээр бичигдсэн тайлах хэрэгтэй 1400 гаруй жишээ олдвор байна. Харин одоо бидэнд үүнийг нээн унших өгөгдөл гарч ирсээр байна" гэж Хиеберт ярив.
Судлаачид Наска цөл дэхь зургуудын гол зорилго нь юу байсан талаар одоо хирнэ таамаглал дэвшүүлсээр байгаа билээ. Перу дахь эдгээр нарийн төвөгтэй олдвор нь одон орны дүрийг төлөөлдөг үү? Эсвэл тэд усны эх үүсвэртэй холбоотой уу?
1920-иод оны үед анх нээн илрүүлсэн, Өмнөд Перу дэхь далайн эргийн элсэн цөлд байдаг эдгээр зургийг дээрээс харах гэж очих жуулчдын тоо өссөөр байна.
6
Неандерталийг нээн илрүүлнэ
Дэлхийн дулаарлын улмаас их хэмжээний цас мөсөн гадаргуу хайлж байгаатай холбогдуулан маш сайн хадгалагдан үлдсэн Неандерлтал (цас мөсөнд хучигдсан олдвор)-ууд нэг л өдөр гарч ирэх магадлал маш "өндөр" байгаа. Бид үүнд бэлэн ёстой хэмээн Хиеберт ярьжээ. Үүний тод жишээ нь Сибирийн нутгаас 40,000 жилийн настай арслан зааны тугал олдсон билээ.
Зурган дээрх 40 мянган жилийн турш хөлдүү байсан арслан зааны тугалыг 2007 онд Сибирийн нутаг дэвсгэрээс цаатан хүмүүс олсон байна.
7
Викинчүүд бүрэн нээж илрүүлнэ
Цаг агаарын температур ихсэх нь мөсөн хананууд нууцаа дэлгэхэд хүргэж байгаа бол Канад нутгийн гэсэж байгаа арлууд нь мөн Викинчүүдийн үеийн олдворыг нээн илрүүлэхэд туслаж байна. "Бид аль хэдийн АНУ-ийн нутаг дэвсгэр дээрээс Викинчүүдийн үеийн 2 олдворыг нээсэн байгаа. Уг олдворын чанар, бүтцийг тайлсны дараа Атлантын эрэг хавиар ч нээн илрүүлэх боломжтой гэдэгт би итгэлтэй байна. Мөрөөдөхөд боломжгүй зүйл биш шүү дээ" хэмээн тэрээр ярьжээ.