2018 оны LG-ийн зурагтын цувралууд нь дэлхийн электрон бүтээгдэхүүний хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын дагуу хийгдсэн юм. OLED W8, E8, C8 цуврал зурагтууд нь ухаалаг α9 (Alpha) процессороор тоноглогдсон бөгөөд ингэснээр дүрс сайжирч, өнгөний гайхамшгийг танд мэдрүүлэх болно. Энэхүү процессор нь секундэд 120 хүртэлх хурдтай хөдөлгөөнт дүрсийг жигд, тогтмол харуулна.
2018 оны NanoCell технологи бүхий SUPER UHD зурагтын цувралууд нь OLED B8 зурагтын мөн адил хиймэл оюун ухаан дээр үндэслэгдэн хүчирхэг α (Alpha) 7 процессорыг суулгаж өгсөн. Nano Cell болон FALD (Full Array Light dimming) технологиудын тусламжтай зурагтын дамжуулж буй өнгө, дүрсний ялгарал нь өмнөх загвараас харьцангуй сайжирч, улам илүү нарийвчлалтай болсон. Та аль ч өнцгөөс зурагтыг харсан дүрс сарнихгүй бөгөөд тусч буй сүүдэр бүхэн илүү тод ялгарч, үндсэн дүрсийг илүү тодруулж өгнө. SUPER UHD зурагт нь Dolby Atmos технологийг дэмждэг тул танд дуу, дүрсний гайхамшгийг мэдрүүлэх болно.
LG-ийн 2018 оны OLED болон SUPER UHD NanoCell зурагтууд нь Cinema HDR технологийг агуулсан тул таны гэрт жинхэнэ кино театрт буй мэт бодит мэдрэмжийг хүргэх болно.
2018 оны шинэ загварын хүчирхэг LG X-Boom өсгөгч нь дээд зэргийн чанартай дуугаралт болон диско гэрэлтүүлэгтэй болсон бөгөөд та Bluetooth ашиглан ухаалаг гар утаснаас хүссэн дуугаа явуулах боломжтой. Мөн зөөврийн өсгөгчүүд нь нэг цэнэглэлтээр тасралтгүй 22 цаг ажиллах чадвартай болсон. Энэхүү дуу өсгөгч нь нэмэлтээр усны хамгаалалттай болсон тул та усанд унагаах, ус асгах зэрэг эрсдэлээс айх хэрэггүй боллоо.
LG-ийн шинэ загварын сайжруулсан цуврал SK10Y (Meridian), SK9Y SK8 саундбар яригчууд нь Dolby Atmos дэмждэг бөгөөд дууны давтамжийг гурван хэмжээст орчинд жигд түгээдэг.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.