Сонжоо: Духны хэлбэр нь таны зан аашийг тодорхойлдог толь гэдгийг мэдэх үү?

Хүн болгоны царай зүс өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхтэй байдаг. Зарим хүмүүс өөрийхөө бүх зүйлд сэтгэл ханамжтай байхад харин зарим нэг нь сэтгэл дундуур байх нь бий. Гэхдээ эцэг эхээс заяасан болгон бидний хувь заяанд нөлөөлдөг гэдгийн ихэнх хүмүүс тэр болгон анхаардаггүй шүү дээ. Тэгвэл бид өнөөдөр та бүхэндээ духны хэлбэрээр өөрийхөө зан аашыг тодорхойлох сонирхолтой сонжоог хүргэхээр бэлтгэлээ.

Сонжоо: Духны хэлбэр нь таны зан аашийг тодорхойлдог толь гэдгийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Өөрийнхөө духны хэлбэрийг сонгох

Та эдгээр 7 төрлийн хэлбэрээс өөрт тохирсон духны хэлбэрээ сонгоод үсгийн дагуу өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээллийг мэдэж аваарай.

Өөрийнхөө духны хэлбэрийг сонгох

1 Өргөн дух

Өргөн духтай хүмүүс ялангуяа эмэгтэйчүүд духандаа дургүй байдаг. Нүүр царайны ихэнхи хэсгийг эзэлдэг тул 5 хуруу духтай ч гэж ярих нь бий. Ихэнхи эмэгтэйчүүд урдуураа үс унжуулж, духаа нуухыг илүүд үздэг. Гэхдээ өргөн дух нь оюуны өндөр чадвартайн илрэл бөгөөд эдгээр хүмүүс ямар ч үүрэг даалгаврыг цагт нь эсвэл бүр цагаас нь өмнө ч дуусгах чадалтай байдаг. Юу ч байсан хийж чадах тэд мөн 6 дахь мэдрэхүйн чадамжтай. Бусдаас өмнө юу болох талаар мэдэж чаддаг байна.

Өргөн дух

2 Нарийн дух

Өргөн духтай хүмүүсийн талаар яриад өнгөрсөн тул нарийн духтай хүмүүс ямар байдаг бол гэж та гайхаж байна уу? Хэдийгээр өргөн духтай хүмүүсийг ухаантай гэсэн боловч нарийн духтай хүмүүсийг оюуны чадамжгүй гэсэн үг биш юм. Гэвч энэ төрлийн хүмүүс нь маш их сэтгэл хөдлөлтэй байдаг. Үргэлж зүрхээ сонсож, дагаснаар бодит байдлаас хол шийдвэр гаргах талтай. Маш их ганцаарддаг боловч олны дунд байж, анхаарлын төвд байхыг хүсдэггүй.

Нарийн дух

3 Хавтгай дух

Зурган дээр харагдаж байгаачлан, үсний хязгаар хэсэг нь хавтгай учраас хавтгай дух гэж нэрлэсэн болно. Ийм духтай хүмүүс маш хатуу чанга учраас дүрэм журамд үгүй л гэсэн бол өөрийнхөө аз жаргалыг ч хөсөр хаяхад бэлэн байдаг. Маш уян зөөлөн хийгээд шаргуу хүмүүс. Хэн нэгэнд дурласан бол үүрд зүрх сэтгэлээ зориулна. Мэдээж энэ нь тэднийг салахгүй байна гэсэн үг биш боловч хайртай хүнээ зүрхэндээ тээсээр байх болно. Тийм ч учраас тэднийг өөртөө дурлуулах маш хэцүү. 

Хавтгай дух

4 Бөөрөнхий дух

Энэ хүмүүс нь маш эрч хүчтэй учраас тэднийг орж ирэхэд өрөө гэрэлтэж байдаг. Тэдний ойр тойронд байгаа хүмүүс үргэлж сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж өөрийн эрхгүй оролддог. Эерэг хандлага, аз жаргалтай мөчүүдийг тэд яг л соронз шиг татаж байдаг. Зарим хүмүүс тэдэнд атаархаж, илүү гарах гэж оролддог нь тэднийг бага зэрэг хэцүү байдалд оруулдаг байна. 

Бөөрөнхий дух

5 М хэлбэртэй дух

Хэрвээ та ийм хэлбэртэй духтай бол төсөөлөн бодох чадвартай гэдгээ мэдэж байгаа байх. Тэд үргэлж тэнгэрээс тасарсан зүйл бодож, газарт буух нь цөөн. Учир нь энэ тэдэнд хэтэрхий уйтгартай санагддаг. Мөн ихэнхи хүмүүс нь урлагын өндөр мэдрэмжтэй тул жүжигчин, дуучин, уран бүтээлч болдог.

М хэлбэртэй дух

6 Уул шиг хэлбэртэй дух

Ийм хэлбэртэй дух цөөн тохиолддог. Энэ нь таныг өрөвч зөөлөн, эелдэг хүн гэдгийг илтгэдэг. Нийгэмтэй харилцаа сайн тул бусадтай хамтран ажиллахад асуудал тулгардаггүй. Ахлагч дарга байхыг хүсдэггүй  өөрийн бодлоо чөлөөтэй, зоригтой илэрхийлж чаддаг. Юу хүсэж байгаагаа мэддэг тул түүндээ хүрэхэд бэлэн байдаг.

Уул шиг хэлбэртэй дух

7 Хурц өнцөгтэй дух

Ийм духтай хүмүүсийг "зөрүүд" гэсэн ганцхан үгээр тодорхойлж болно. Тэдний хүссэнээр бүх зүйлийг хийхийн тулд тэд юу ч хийхэд бэлэн. Заримдаа хэрэгтэй учраас биш зүгээр л өөрийнхөө хүслийг л биелүүлэхийн тулд ийм зан гаргах нь бий. 

Хурц өнцөгтэй дух

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()