2017 оны “Шилдэг хөрөнгө оруулагч, байгууллагын банк” болон “Шилдэг Хувийн банк”-аар тодорлоо

2018-04-05, 11:27
1,772

Дэлхийд нэр хүнд бүхий Euromoney сэтгүүлийн дэргэдэх, Ази, Номхон далайн бүс дэх эдийн засаг, банк, санхүүгийн салбарын мэдээ, мэдээллийг хүргэдэг Asiamoney сэтгүүлээс жил бүр Азийн шилдэг банк санхүүгийн байгууллагыг тодруулдаг билээ. 2017 оны шилдгүүдийг тодруулах ёслолын арга хэмжээ 3-р сарын 26-ны өдөр Хонг Конг хотноо зохион байгуулагдаж Монгол улсаас Худалдаа, хөгжлийн банкны байгууллагын тэр тусмаа хөрөнгө оруулалтын үйлчилгээг үнэлэн “2017 ОНЫ ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ, БАЙГУУЛЛАГЫН БАНК” шагналыг гардууллаа.

2017 оны “Шилдэг хөрөнгө оруулагч, байгууллагын банк” болон “Шилдэг Хувийн банк”-аар тодорлоо

Худалдаа, хөгжлийн банк нь Монгол улсын нийт гадаад худалдааны төлбөр, тооцооны 57%-ийг дангаараа бүрдүүлдэг, дотоодын томоохон 400 гаруй байгууллагад банкны үйлчилгээг мэргэжлийн түвшинд хүргэн ажиллаж байгааг ийнхүү үнэлж, олон улсад нэр хүндтэй шагналыг гардуулсан юм. 

Түүнчлэн, өндөр зэрэглэлийн харилцагчдад зориулсан банкны тусгайлсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэдэг Худалдаа, хөгжлийн банкны Хувийн банкны үйл ажиллагааг өндрөөр үнэлэн “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ ХУВИЙН БАНК” шагналыг гардуулсан юм. 

Ази, Номхон далайн бүсийн томоохон банк, санхүүгийн байгууллагууд оролцсон тус арга хэмжээнд Худалдаа, хөгжлийн банкны ТУЗ-ийн Гүйцэтгэх дэд дарга Рандолф Коппа оролцож энэхүү нэр хүндтэй шагналуудыг гардан авлаа. Худалдаа, хөгжлийн банк нь Euromoney сэтгүүлээс 2015 болон 2017 онуудад “Монгол улсын шилдэг банк” шагналыг хүртэж байсан билээ.  
Дашрамд дурдахад, уг шагнал гардуулах ёслолын үеэр Citi Bank, HSBC, Credit Suisse зэрэг дэлхийд нэр хүндтэй томоохон банкуудын Ази, Номхон далайн бүсэд явуулж буй үйл ажиллагааг үнэлэн мөн шилдэг шагналуудыг гардуулжээ. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.