40 настай эрийн нууцлаг амьдрал

Германы гэрэл зурагчин Сандра Хойн (Sandra Hoyn) нь Дирк болон Жинни хэмээх нэгэн хачирхалтай хосуудын талаар фото сурвалжлага бэлтгэжээ. Яагаад хачирхалтай гэж үү? Дирк гэдэг бол 40 настай эр, харин Жинни хүүхэлдэй юм. Зурагчин Дирктай цахим сүлжээгээр танилцсан бөгөөд түүний энэхүү өвөрмөц хайр дурлалыг гэрэл зургийн хальснаа буулгахыг хүсэхэд, тэрээр зөвшөөрчээ.

40 настай эрийн нууцлаг амьдрал

Дирк жинхэнэ нэрээ нууцалсан.

Тэрээр цахим сүлжээнд чөлөөт ажилтан хийдэг.

Өмнө нь Дирк эхнэртэй байжээ.

Ийнхүү эхнэрээсээ салсныхаа дараа сэтгэл санааны гүн цочролд орсон учир Жинни хүүхэлдэйгээ худалдан авахаар шийдсэн байна.

Тэрээр хүүхэлдэйг өөрт нь хайртай гэдэгт итгэлтэй байдаг.

 Дирк Жиннийг өөр гаригаас ирсэн хүн гэж боддог.

“Жиннигийн сэтгэл зүрх” хэмээх төсөлдөө Сандра Хойн нь Дирк болон Жинни нарын хайрын түүхийг шингээхийг оролдсон байна.

Дирк хүүхэлдэйгээ найз нөхөд, гэр бүл, хүүхдүүдээсээ нуудаг.

Тэрээр хэзээ нэгэн өдөр Жинниг хүн бүртээ танилцуулна гэж бодож явжээ.

Диркийг хөгширсөн үед Жинни яах бол хэмээн түүний санаа маш их зовдог гэнэ.

Диркийн хувьд Жинни бол дотроосоо ч гаднаасаа ч маш эмзэг эмэгтэй гэжээ.

Тэр Жинниг хамгаалж, халамжилдаг.

Жинни болон Дирк нар энэ дэлхий дээр оршдог бас нэгэн өвөрмөц, ер бусын хосууд мэт гэрэл зурагчин Сандра Хойнд санагдсан байна.

~ Ганцаардсан эрчүүдийн хиймэл хүүхэн ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()