Крафт шар айраг Шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр тодорлоо

2018-04-04, 07:20
2,089

Хүнсний ажилтан ажилтны өдрийг угтан зохион байгуулагддаг олон арга хэмжээнүүдийн нэг бол  Шилдэг хүнс үйлдвэрлэгч компаниудын дундах Шилдэг Хүнсний бүтээгдэхүүн шалгаруулалтын арга хэмжээ юм. Энэ жилийн шалгаруулалт нийт 4 төрөлд явагдсан бөгөөд исгэлтийн бүтээгдэхүүн буюу шар айрагны төрөлд Жем Драфт амьд шар айрагны үйлдвэрлэн гаргаж буй Крафт шар айраг шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр шалгарлаа.

Крафт шар айраг Шилдэг хүнсний бүтээгдэхүүнээр тодорлоо

Дахин давтагдашгүй өвөрмөц амтыг бий болгож байдгаараа онцлогтой Жем Крафт шар айраг нь гаднах төрх, амт, зөрөг цэцгийн гашуунлагын зэргээрээ энгийн шар айрагнаас ялгардаг байна.   

Зах зээлд гараад удаагүй ч чанар, өвөрмөц амтаар хэрэглэгчидэд хэдийнээ танигдсан “Жем Интернэшнл” компанийн шинэ бүтээгдэхүүн Крафт шар айраг нь инноваци буюу шинэ санаа, технологичийн бүтээлч сэтгэлгээнд суурилсан бөгөөд ийнхүү шилдэг шар айргаар тодорч, хүнсний шилдэг бүтээгдэхүүн болохоо батламжиллаа. “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн 2017” шалгаруулалтын зорилго нь хүнсний салбарт шинэ технологи, дэвшилтэт санаа сэдэл бүхий шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулан сурталчилах замаар үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэдэг байна. Энэ удаагийн шалгаруулалтыг Монголын хүнсчдийн холбоо, Хүнсний эрдэм шилжилгээ, үйлдвэрлэлийн “Само” институт хамтран зохион байгуулсан юм. 

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.