1. Төөрөгдөлд орох
Элэгний ачаалал ихэснээс болоод элэг нь цусыг шүүж чадахгүй болсноор хорт бодис нь тархинд халдварлах магадлалтай. Энэ тохиолдолд дараах шинж тэмдгүүд илэрдэг байна. Үүнд:
- Хаана, юу тавьснаа мартах
- Мартамхай болох
- Шийдвэр гаргахад хэцүү болох
2. Цусан дахь сахрын хэмжээ буурах
Элэг нь цусан дахь сахрын хэмжээг зохицуулдаг. Тиймээс элэгний ачаалал ихтэй үед сахрын хэмжээ буурдаг байна.
Энэ нь хоол идсэний дараа глюкозын түвшин хэвийн бус байдлаар нэмэгддэгт оршино. Хоол идсэнээс хойш хэдэн цагийн дараа сахрын хэмжээ эрчимтэй буудаг. Үүнээс болоод тухайн хүн ууртай, эрч хүч муутай, мартамхай болдог байна.
3. Дааврын тэнцвэргүй байдал
Элэг нь бэлгийн дааврыг хариуцах чухал үүргийг гүйцэтгэдэг юм. Тиймээс элэгний үйл ажиллагаа муудсан тохиолдолд даавартай холбоотой дараах шинж тэмдэг илэрнэ.
- Бэлгийн дур хүсэл л буурах
- Сарын тэмдэг асуудалтай ирэх
4. Сэтгэл санаа хямрах
Хэрвээ хорт бодис тархинд орвол энэ нь ой тогтоолтонд төдийгүй сэтгэл санаанд нөлөөлдөг. Сэтгэл санаа тавгүй байх, сэтгэл санааны хямралд орох зэрэг нь элэгний үйл ажиллагаа муудсаныг илэрхийлнэ. Танд дараах шинж тэмдэг илэрч байгаа бол яаралтай шинжилгээг өгөх шаардлагатай.
5. Дархлаа муудах
Ойр ойрхон ханиад хүрдэг хүмүүс өөрийгөө ихэнхидээ С амин дэмийн дутагдалтай гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ нь элэгний үйл ажиллагаатай холбоотой байх тохиолдол бий. Элэгний үйл ажиллагаанаас хамаарч таны биеийн нян болон халдвартай тэмцэх эсэргүүцлийн чадвар хамаардаг.
6. Зүүдэнд амьсгал тасалдах буюу хурхирах
Зүүдэнд амьсгал тасалдах нь элэгний үйл ажиллагаатай холбоотой бөгөөд энэ нь 10-аас илүү секунд үргэлжилдэг. Заримдаа шөнийн хагасаас илүү хугацааг хурхирч өнгөрөөх магадлалтай байдаг. Хэрвээ таны элэгний үйл ажиллагаа муудсан бол та шөнө хурхирдаг байж болох юм.
Элгээ хэрхэн нөхөн сэргээх вэ?
- Юуны түрүүнд эрүүл хооллох хэрэгтэй. Энэ нь заавал хүнд хоолны дэглэм барих ёстой гэсэн үг биш бөгөөд та дараах дүрмийг баримтлахад л хангалттай.
- Өдөрт 20гр фруктоз хэрэглэх
- Үрэвсэл үүсгэдэг болон ургамлын гаралтай тосноос татгалзах
- Хийжүүлсэн ундаа уухаа болих
- Малын гаралтай ургамлын тос болон ургамлын амин хүчилтэй хоол хүнс хэрэглэх
- Ногоон ногоо хэрэглэх
- Согтууруулах ундааны хэрэглээх багасгах
- Хүхрийн эх үүсвэрийг хэрэглэх: өндөг, сармис, сонгино гэх мэт.
Танд эрүүл энхийг хүсье!
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.