Тус арга хэмжээ нь өнгөрсөн 5 сараас эхлэн Розмонтын музейн орчин үеийн урлагийн тэнхим болох PS1 өрөөнд зохион байгуулагдаж байгаа бөгөөд оролцогчдын тоо хэдэн арав дахин өсөн нэмэгдэж, өрөөнийхөө тоог нэмэхээс өөр аргагүй болжээ. 12 сард л гэхэд дуучин Соланге (Solange) үдэшлэгт оролцсон байна.
Өнгөрсөн 3-р сард Брүүклини зүсээ хувиргагч болон тайчигч залуучууд 3 тусгай өрөөрүү орох гэж 45 минут оочирлосон байна. 3 сарын 16-нд өнгөт арьстай ижил хүйстэн залуучуудын үдэшлэг болох Папи жиүс (Papi Juice)-тэй хамтран ажилласанаар хойд Америкийг байлдан дагуулсан нижгэр үдэшлэг болон хувирсан юм.
“Bubble_T эхэндээ зүгээр л нэг ижил хүйстэн залуучуудын үдэшлэг байсан. Ерөөсөө ч ийм гайхалтай том үдэшлэг байгаагүй. Бусад үдэшлэг бидэнд ямар ч сонирхолгүй санагддаг байсан тул манай найзууд ирж бид хэдийг хөгжим тоглохыг хардаг байсан. Удалгүй Розмонт-с (Rosemont) бидэнд зохион байгуулах газар санал болгосон” гэж Стийв Хиун хэлжээ.
Ийнхүү "Bubble_T" үдэшлэг хурдацтайгаар газар авч Нью-Йорк хотын хамгийн том шоу арга хэмжээний нэг болсон ч үүсгэн байгуулагч, байнгын оролцогч нар өдөрлөгт оролцож байгаа ази ижил хүйстний тоо буурч байгаад зовниж эхлэсэн байна.
Санаачлагчид азийн бусад улсуудаас ирсэн ижил хүйстэн залуустай холбоогоо тогтоохыг хүсэж байгаа ч АНУ-н ижил хүйстнүүд хэт олноор цугласнаас үүдэн боломжгүй болжээ. Зураач, дизайнер Николас Андерсен, загвар зохион бүтээгч Пол Тран, Карло Бууело нар бусад ижил хүйстнүүдээс болж ийм байдалтай байгаад ихэд дургүйцэж байгаа юм.
"Бидэнд ямар ч том зорилго байгаагүй ээ. Бид зүгээр л найзуудтайгаа дотоод ертөнцөөрөө холбогдохын тулд хөгжим тоглож дотно ярилцахыг л хүссэн" гэж санаачлагчдын нэг Виладон ярьжээ.
"Bubble_T" үдэшлэгийн 5 үүсгэн байгуулагч хоорондоо 10-аад жил найзалж байгаа бөгөөд загвар-урлагийн чиглэлээр ажилладаг ажээ. Хиун, Пэдро хоёр хоёулаа “DJ” бөгөөд давхар дизайнер, нүүр хувиргагчаар ажилладаг байна.