Хэлэнд өнгөр тогтож цайрах шалтгаан:
Хэлний өнгөр цайрах нь ямарваа өвчний шинж болдог байна. Эрт цагт хэлний гадаргууг харж тухайн хүний биед илрэх өвчин эмгэгийг оношилдог байжээ. Хэлний өнгөрийг харж хүний биед илрэх өвчин эмгэгүүдийг урьдчилан оношилж хэлж болдог байна. Иймд эртний анагаагч, домч хүмүүс хэлний өнгөр эрүүлжиж цэвэрших хүртэл өвчитний бие бүрэн эдгээгүй байна хэмээн үздэг байжээ.
1
Хэлний гадаргыг цэвэрлэж ариутгах энгийн аргууд
Хэлний гадаргыг байгалийн гаралтай бүтээгдхүүнээр цэвэрлэж халдварыг устгах хэд хэдэн арга байдаг бөгөөд эдгээр нь таны шүд болоод буйлны эрүүл байдлыг сайжруулхад тусалдаг.
2
Саримс
Саримс нь амны хөндийд эвгүй үнэр үлдээдэг гэдгийг бид мэднэ. Харин үүнийг амны хөндийг цэвэрлэхэд хэрэглэж болдог гэвэл та итгэх үү? Саримс тэр тусмаа түүхий саримс идэх нь амны хөндийн бактерыг устгаж хэлийг маш сайн цэвэрлэдэг байна.
3
Алое Вера
Алое нь үрэвслийг эдгээж анагаах боломжтой. Хэл болон амны хөндийд тогтсон микробийг устгахын тулд амны халбага алое верагийн шүүсийг амандаа хийж хэсэг хугацаанд зайлаад асгасаны дараа нь бүлээн усаар зайлхад л хангалттай. Энэ аргыг өдөрт хэдэн ч удаа давтан хийж болно.
4
Давс
Давс нь хэлний гадаргыг цэвэрлэх хамгийн сайн арга юм. Давс нь хэлний өнгөрт үлдсэн бохирдол, болоод үхэжсэн эдийг хэлнээс арилгаж өгдөг байна. Та хэлэн дээрээ бага зэргийн давс үрээд шүдний сойзоор хөнгөхөн сойздож дараа нь усаар зайлах хэрэгтэй бөгөөд үүнийг өдөрт хоёр удаа давтаж болно.
5
Куркума
Куркумаг хоолонд хэрэглэхээс гадна амны хөндийн халдварыг устгахад хэрэглэж болдог байна. Ийнхүү хэрэглэхдээ куркума болон цитрусын шүүсийг хөөсөртөл нь хольж хутгаад хэлэн дээрээ хоёр минутын турш үрээд бүлээн усаар зайлхад л болох юм.
6
Шүдний сойз
Хэлний гадаргыг шүдний сойзоор зөөлөн угааж эсвэл зориулалтын сойзоор хэлний үзүүрээс төгсгөл хүртэл угааж болно. Харин угаахдаа чанга дарах хэрэггүй.
7
Амны хөндийг халдваргүйжүүлэх эмийн ургамал болон давсны ханд
Эмийн ургамал буюу балжингарам, гааны навч зэргээр амны хөндийг цэвэрлэх уусмал хандыг хийж болно. Үүнийг хийхдээ амны халбага балжингарам, гааны навчин дээрээ дөрвөн аяга буцалсан ус нэмж хөртөл нь хүлээх хэрэгтэй. Ингэсний дараа бэлэн болсон уусмалдаа амны халбага давс хийж холиход л уусмал маань бэлэн болно. Уг уусмалаар шүдээ угаасныхаа дараа өдөрт хоёр удаа амаа зайлж болно.
8
Согтууруулах ундаа
Согтууруулах ундаа нь хэлний гадаргуу дээрх аливаа үрэвслийг нэмэгдүүлж биед агуулагдах чийгшлийн хэмжээг бууруулж байдаг. Иймд архинаас татгалзах нь зүйтэй.
9
Тамхи
Тамхи нь амны хөндийн үхэжсэн эдүүдийг хэлэнд хуримтлуулж бактери үржих таатай нөхцлийг бүрдүүлдэг байна. Мөн тамхи нь амны хөндийд муугаар нөлөөлөх химийн бодисыг өөртөө агуулж байдаг гэдгийг та мэдэх үү.
10
Их хэмжээгээр ус уух
Ус нь бидний биеийн бүх хэсгийн үйл ажиллагааг дэмждэг. Бидний мэдхээр амны хөндийн цайралт нь чийгшил дутагдснаас үүддэг билээ. Иймд биеийн жин, хөдөлгөөн, цаг агаарт тохируулж тогтмол ус уух нь тохиромжтой. Танд зөвлөхөд биедээ байнгын устай сав авж явах нь ач тустай.
11
Амны хөндийн ариуйн цэвэр
Амны хөндийгөө цэвэрхэн байлагах нь бактерыг багасгадаг бөгөөд хоол идэснийхээ дараа, өглөө босоод, орой унтахынхаа өмнө тогтмол амаа угаах нь маш чухал. Амны хөндийн ариун цэврийг сахихад шүд болон хэлний гадаргыг тогтмол угааж зарим үед шүд цэвэрлэх мяндсан утас, халдваргүйжүүлэх бүтээгдэхүүнийг хэрэглэх нь илүү үр дүнтэй.
12
Хэлний гадарга биеийн аль хэсэг өвчилснийг харуулдаг
Хэлний үзүүр буюу урд хэсэг: Амьсгалын зам, эрхтэн тогтолцооны өвчинг мэдэх боломжтой. Уушиг өвдөснөөр хэлний үзүүр хэсэг цайрж өнгөр тогтдог байна. Харин хэлний дунд хэсэг цайрж өнгөртвөл зүрхний үйл ажиллагаа сайнгүй байгааг илтгэдэг байна.
Хэлний дунд хэсэг: Хэлний гадаргын зүүн дунд хэсэг элэгний, баруун дунд хэсэг нь нойр булчирхай, харин хэлний гол хэсэг нь ходоод гэдэсний үйл ажиллагааг харуулдаг байна.
Хэлний уг буюу төгсгөл хэсэг: Хэлний төгсгөл хэсгийн захаар тогтсон өнгөр нь бөөр, дунд хэсэг нь нарийн, бүдүүн гэдэсний үйл ажиллагааг харуулдаг бол. Хэлний доод хэсэгт цайрж өнгөртсөн байвал нарийн бүдүүн гэдэст их хэмжээгээр хор (токсин) хуримтлагдсан байдаг байна. Түүнчлэн саарал өнгөр тогтож, цооролт үүссэн байвал энэ нь ходоодны салс бүрхэвчийн үрэвсэл (гастрит), ходоод болон арван хоёр нугалаа гэдэсний шархлаа байх магадлал их байдаг байна.
Мөн хэлэн дээр тогтсон цагаан болон бусад өнгийн өнгөр нь дархлааны систем сул байгаагийн илрэл болдог байна.
Тиймээс таны хэлэн дээр цагаан өнгөр тогтсон байвал өнгөр тогтсон газрыг хараад өөрийн биеийн аль хэсэг өвдөж байгааг мэдэж болох юм. Гэхдээ цагаан өнгөр нь амны хөндийд чийгшил дутагдснаас ч үүдэж болдог гэдгийг санах хэрэгтэй.
13
Цэвэрлэсний дараа
Хүний биеийн эрүүл мэнд амны хөндийн эрүүл ахуйгаас шууд хамаардаг тул та дээрх аргуудыг ашиглан өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавиарай.