Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Голомт банк нь харилцагчдынхаа бизнесийн амжилтад бодитой хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөхүйц хэмжээнд чадавхжуулах зорилгоор Монгол Улсад анх удаа “Next Champions” форумыг амжилттай зохион байгуулсан юм. Тус арга хэмжээний үеэр монголын ТОП-600 ААН-ээс санхүүгийн хүчирхэг үзүүлэлт, сайн засаглалын үлгэр дуурайллаараа бизнесийн салбарт өндөр амжилт үзүүлж буй Тэнүүн-Огоо ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуяг, Монбэйкери ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Ариунбат, Шилэн хийц ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантулга, Түмэн Шувуут ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Болд нар “NEXT CHAMPIONS”-оор тодорсон юм. Монголын бизнесийн салбарт төдийгүй дэлхийд хүчтэй өрсөлдөгч болох шилдэг туршлага, ур чадварыг эзэмшсэн “NEXT CHAMPIONS” Тэнүүн-Огоо ХХК-ийн Гүйцэтгэх захирал А.Ганхуягтай ярилцлаа.
Бизнесийн анхны гараагаа хаанаас эхэлсэн бэ?
Одоогоос 17 жилийн өмнө нийтийн тээврийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Капитал” такси баазыг анх байгуулсан. Үүнээс жилийн дараа Сэлэнгэ аймагт уурхайн үйл ажиллагаа эрхлэх болсон юм. Харин 2006 онд Хятадаас 12 автобус худалдан авч, нийтийн тээврийн шугамын зөвшөөрлөө авч байлаа. Тухайн үед цөөн автобустай, хөрөнгө оруулалт муу байсан ч өмнөх ажлаасаа хуримтлуулсан мөнгөөрөө үйл ажиллагаа тасралтгүй явуулсны үр дүнд өнөөдөр 147 автобустай, хотын нийтийн тээврийн 10 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг 400 гаруй ажилтантай болж өргөжжээ. Миний хувьд ОХУ-д авто инженер мэргэжлээр төгссөн маань энэ бизнесийг эхлүүлэх шалтгаан болсон юм.
Бэрхшээлийг давсан түүхээсээ хуваалцвал?
Хамгийн том бэрхшээл нь хөрөнгө оруулалтгүйгээс болж шинэ автобус худалдан авч чадахгүй үе маань байсан. Энэ үед өөртөө байгаа бүх хөрөнгөө зарцуулахаас гадна зээл болон бусад эх үүсвэрийг ашиглаж энэ бэрхшээлээ бага багаар шийдвэрлэж байлаа. Хамгийн гол нь огт бууж өгөлгүй, энэхүү ажлаа хичээнгүйгээр тасралтгүй явуулсан юм. Яг энэ үед санхүүгийн найдвартай туслах маань Голомт банк байсан.
Таныг бизнест замчилдаг зарчим?
Өөрөө бүх ажлаа хийж үзчихээд цааш нь хөгжүүлэх зарчим баримталдаг. Анх автобусны шугам ашиглалтад оруулж байхдаа өөрөө автобусаа бариад төлбөрийн тооцоогоо хүртэл гаргаж байлаа.
Компанийнхаа бүх түвшний ажлыг эхлээд өөрөө хийж үзсэний дараа ажилчиддаа чиглэл өгдөг. Энэ нь миний хувьд ажил болон ажилтнуудтайгаа ойр байх, тэднийг илүү ойлгох, хамтран ажиллах зарчим юм.
Таны бизнесийн амжилтын томъёо юу вэ?
Би энэ ажлыг анхнаасаа л ашиг харж эхлүүлээгүй юм. Харин нийтийн тээврийн салбар, түргэн шуурхай үйлчилгээ иргэдэд үзүүлэх нь хамгийн чухал гэсэн чин хүслээр эхлүүлж байсан. Ажил маань миний мэргэжил амьдралтай илүү ойр, дөхөм байсантай ч энэ нь холбоотой байсан нь гарцаагүй юм. Цаашид ч гэсэн энэ салбарыг өөрийн компаниар дамжуулан илүү хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.