Төвөд иргэдийн бодит амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

Америкийн гэрэл зурагчин Фил Боржес (Phil Borges) дэлхийг тойрон аялал хийдэг бөгөөд дэлхий дээр цөөхөн үлдсэн үндэстгэнгүүдийн зургийг өөрийн гэрэл зургийн хальсандаа буулгаж авдаг байна. Харин энэ удаад тэрээр Төвөдийн иргэдтэй таарсан бөгөөд тэдний талаар мэдээлийг хүргэхээр шийджээ.

Төвөд иргэдийн бодит амьдрал Америк гэрэл зурагчны дуранд...

1 Эгч дүү хоёр (Ладак, Төвөд)

Жигме болон Сонам нар нь Хималайн нуруунд амьдардаг нүүдэлчин гэр бүлийн эгч дүүс юм. Эгч Жигме 8 настай харин дүү Сонам 18 сартай. Тэд саяхан өвөлжихийн тулд далайн түвшнээс 5000 метрийн өндөрт орших Төвөдийн газар нутаг дээр Хималайн нуруунаас бууж иржээ. Эгчид нь түүний зургийг харуулахад тэрээр майхан руугаа зугатаагаад гүйчихлээ. Зурагчин миний бодлоор тэд тольгүй учир тэрээр өөрийгөө анх удаа харсан бололтой гэжээ.

Эгч дүү хоёр  (Ладак, Төвөд)

2 Яма охин (Лхаса)

Яма болон түүний гэр бүлийнхэн мөргөл үйлдэхээр Кам аймгаас  Лхаса аймаг руу 6 долоо хоногийн хугацаатай нүүдэллэн иржээ. Тэрээр 8 нас бөгөөд бүхий л замын хугацаанд Яма 10 сартай дүүгээ авч явж байсан хэмээн тэдний эцэг, эх нь хэлжээ. Тэрээр үргэлж хэн нэгэнд туслахыг эрмэлздэг сайн охин хэмээжээ.

Яма охин (Лхаса)

3 Эцэг хүү хоёр (Пуга хөндий, Ладак)

Пусунг болон Дундүп нар нь эцэг хүү хоёр юм. Тэд мөргөл үйлдэж яваа бөгөөд аав нь 64 настай харин хүү нь 32-той. Би далайн түвшнээс дээш 5200 метрийн өндөрт гарсан бөгөөд 12 сар тэнд байхад маш хүйтэн байсан. Тэд дөнгөж мөргөл үйлдэж дууссан бөгөөд хоёр сарлагаар өргөл өргөхөөр бэлдэцгээж байлаа. Эртний үйл мэт санагдах тэдний уламжлалыг хархад өдий хүртэл хэрэгжсээр байгаа аж.

Эцэг хүү хоёр  (Пуга хөндий, Ладак)

4 Дүрвэгсэдийн нэг (Чогламсар, Ладак)

Цетенийг 50 настай байхад түүний ямаа болон сарлагийг булааж авсан байна. Тиймээс тэрээр Төвөдийг орхих хэрэгтэй болжээ. Тэрээр Ладакийн Чогламсарт амьдарч буй 2000 гаруй Төвөд дүрвэгсдийн нэг юм. Энд Цетен нэг ямаа болон хүнсний ногоо тарьж ургуулдаг бяцхан газартай аж. Тэрээр хэлэхдээ: “Би буддын шашинтан учир хаана ч аз жаргалтай байж чадна”  гэжээ. Цетен одоо 81 настай ажилсаг нэгэн. 

Дүрвэгсэдийн нэг (Чогламсар, Ладак)

5 Эгч дүү хоёр (Ньялам, Төвөд)

Шело болон Бенба нар хамгийн дотно эгч дүүс юм. Эгч Шело нь 20 настай харин дүү нь Бенба 17 настай. Тэд Ньялам дахь зочид буудалд ажилладаг бөгөөд энэ нь Эверестийн оргил руу гарахыг зэхэж буй уулчдын хамгийн анхны зогсоол юм.

Эгч дүү хоёр (Ньялам, Төвөд)

6 Барууны хүн анх удаа харж байгаа нь (Чантанг, Ладак)

Түүнийг Долма  гэдэг бөгөөд тэрээр одоо дөнгөж 38 найтай юм. Тэрээр өмнө нь хэзээ ч барууны хүмүүстэй таарч байгаагүй гэнэ. Намайг их л гайхаж надад гараараа хүрээд гараа татаж аваад нөмрөгнийхөө ард нүүрээ нуугаад инээж байсан. Тэрээр залуухан байхдаа Төвөд-Энэтхэгийн хилээр гэр бүлийнхээ хамтаар нэг удаа явж үзсэн байна. 

Барууны хүн анх удаа харж байгаа нь (Чантанг, Ладак)

7 Бас л түрвэгсэдийн нэг. (Цо Морари нуур, Ладак)

Норзум жаахан байхдаа гэр бүлийнхээ хамтаар Төвөдээс зугтсан байна. Өдрийн цагаар нуугдаж, шөнийн цагаар явж байсан тэд хорь гаруй хоногийн дараа Ладакийн хилээр нэвтэрчээ. Харамсалтай нь 5000 метрийн өндөрт түүний дүү хэт хүйтнээс болоод нас барсан байна. Харин одоогийн амьдарч байгаа газар нь төрөлх нутгаас нь илүү хүнд, хэцүү амьдралтай байна гэжээ. Тэрээр одоо дөнгөж 44 настай юм.

Бас л түрвэгсэдийн нэг. (Цо Морари нуур, Ладак)

8 Лам (Бодхнат, Непал)

Түүнийг Лобсанг гэдэг бөгөөд тэрээр 66 ламтантай хамт 1959 онд анх баривчлагджээ. Ингээд тэрээр 21 жилийн дараа шоронгоос суллагдсан бөгөөд амьд үлдсэн гуравхан хүний нэг байсан юм. Түүний сайн найз нь шоронд байхдаа Лобсангийн гар дээр нас барсан байна. Тенцин хэмээх түүний шавь хүү Лобсангийн найзтай ижилхэн дотно санагддаг бөгөөд нас барсан найзынхан зан араншинг түүнд байдаг магадгүй тэр минь ч байж магадгүй хэмээн итгэж явдаг гэнэ. Лобсанг  67 насыг зооглож буй ламтан бөгөөд түүний шавь Тенцин 13 настай.

Лам (Бодхнат, Непал)

9 Эртний найзууд (Дхарамасла, Энэтхэг)

Цезим болон Деки нар эртний найзууд юм. Тэд анх 1959 онд Далай ламын хамт Төвөдээс дүрвэн зугатсан 100.000 хүмүүсийн нэг. Декигийн нөхөр бослогын үеэр нас барсан хэдий ч Деки таван өнчин хүүхдүүдтэйгээ үлдэж амьдрахын эрхээр энд дүрвэж ирсэн байна.

Эртний найзууд (Дхарамасла, Энэтхэг)

10 Бяцхан бүжигчин (Трак-ток, Ладах)

Пемба хэмээх 4 настай энэ охин ээж, эгчийнхээ хамтаар арван хоёрдугаар сард бүжгийн наадамд иржээ. Тэрээр ийм жоохон байж бүжгийн наадамдаа хамаг л анхаарлаа хандуулсан нь илт байлаа. Үнэхээр хайр татам байсан учраас миний анхаарлыг эрхгүй татаж байлаа. Бүхий л үзүүлбэрийн турш тэр нүдээ бараг цавчлаагүй гээд боддоо.

Бяцхан бүжигчин (Трак-ток, Ладах)

11 Гандангийн манаач (Гандан, Түвд)

Самден 12 настай байхдаа анх Төвөдийн томоохон сүм болох Ганданд иржээ. Соёл иргэншлийн хувьслын үеэр ганданг тэр чигт нь нураасан байна. Харамсалтай нь энэ үед мөн 6200 орчим Төвөдийн сүмийг нураасан бөгөөд ердөө 11 сүм л үлджээ. Тухайн үед Самден 44 настай байсан бол одоо 72 настай гэнэ. Ингээд тэрээр үлдсэн 11 сүмийн нэгд нь өдийг хүртэл амьдарч байгаа юм.

Гандангийн манаач (Гандан, Түвд)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()