7
Чих
Энэ нь мэдээж тэр бүр хүмүүсийн анхаараад байдаг зүйл биш боловч чихний омог, чих болон толгой хоорондын арьс уян хатан байдлаа алдаж, унжиж эхэлдэг. Том, хүнд ээмэг зүүдэг эмэгтэйчүүдэд дийлэнхдээ тохиолддог байна.
Сэргийлэх арга:
Хүнд, том ээмэгнүүд нь чих унжих аюул дагуулдаг. Тийм учраас аль болох бага зүүж, жижиг ээмэг зүүсэн ч унтахдаа авч байгаарай. Мөн чихнийхээ хэвийг хадгалан үлдэх нэг арга бол чийгшүүлэгчтэй тос сайн түрхэж байх явдал юм. Ингэснээр арьс уян хатан байдлаа хадгалан үлдэх юм.
6
Хүзүү
Ихэнхи бүсгүйчүүд маань өдөр тутамдаа нүүрнийхээ арьсыг дээд зэргээр арчилдаг ч хүзүүнийхээ хэсгийг мартаад өнгөрөөчихдөг. Хэдийгээр биеийн энэ хэсгийг залуужуулах гоо сайхны бүтээгдэхүүнүүд байдаг ч хэсэгхэн зуурын л үр дүнтэй билээ. Хүзүү хэсэг нь өөхөн бүтэцгүй тул хамгийн түрүүнд үрчлээтэж, унжиж эхэлдэг байна.
Сэргийлэх арга:
Хөгшрөлт мэдэгдэж эхэлсэн байсан ч гэсэн та цагийн зүүг ухрааж болно. Гэвч ямарваа зүйлээс үргэлж урьдчилан сэргийлж байх нь илүү үр дүнтэй. Нүүр болон хүзүүгээ хамтад нь арчилж, чийгшүүлж байхаа бүү мартаарай. Мөн хүзүүнийхээ арьсыг чангалах хамгийн сайн арга бол нүүрний дасгал, иог хийх юм.
5
Дух
Духныхаа үрчлээг арилгах гэсэн аргууд тань харин ч бүр буруугаар эргэхвий. Янз бүрийн ботокс, мэс ажилбар хийлгэх нь духыг хатингаршуулдаг сөрөг талтай. Үр дүнд нь дух өөрийн хэлбэр байдлаа алдаж, хавтгай болдог байна.
Сэргийлэх арга:
Хамгийн гол нь ботокс шахуулах эмчилгээ хийлгэхгүй байх нь зүйтэй. Үрчлээ үүссэн цагаас эхлэн тос түрхэж, маск тавиад, тусгай дасгалуудыг хийгээд байвал хэзээ ч ботоксны талаар бодохгүй байх юм.
4
Хөмсөг
Залуухан байхдаа өтгөн, урт хөмсөгтэй байсан ч нас ахихын хирээр хөмсөг тань унжиж, нүд хөмсөг хоорондын зай багасдаг юм. Ийм төрх нь таныг ууртай, ааштай харагдуулдаг.
Сэргийлэх арга:
Хөмсөгөө бүр унжиж сулартал нь хүлээх хэрэггүй. Энэ шинж тэмдэг анзаарагдахуйц болоход засах арга хэмжээ нь ботокс шахуулах, мэс ажилбар хийхээс өөр арга байдаггүй. Үүнээс сэргийлж нүүрний дасгал хийж заншаарай.
3
Уруул
Дээд уруулны голын нумарсан хэсэг нь эмэгтэй хүнийг дур булаам харагдуулдаг чухал хэсэг юм. Он жил өнгөрөх тусам энэ хэсгийн арьс тэлж, уруул хавтгай харагддаг.
Сэргийлэх арга:
Уруулныхаа хэлбэрийг байгаа чигээр нь хадгалах нь тийм ч хэцүү биш. Өдөрт 5 минутын турш уруулны булчин чангалах дасгал хийснээр та уруулаа сайхан чигээр нь хадгалан үлдэж чадна.
2
Гар
Хүзүүний нэгэн адилаар гаранд бас өөхлөг эд байхгүй тул нүүрэнд хөгшрөлтийн шинж тэмдгүүд илэрч эхэлхээс өмнө гаранд мэдэгдэж эхэлдэг. Гарны судас судлууд харагдах нь хамгийн түрүүнд нас ахиж буйг илтгэж, илэрдэг эхний шинж тэмдэг юм.
Сэргийлэх арга:
Харамсалтай нь, гаран дээрх хөгшрөлтийн шинж тэмдгийг арилгана гэдэг боломжгүй. Гэхдээ та мэдээж сэргийлэх боломжтой. Гарныхаа арьсыг чанга, залуугаар нь хадгалахыг хүсвэл чийгшүүлж, тэжээл өгч байхаа бүү мартаарай. Гэрийн ажил хийх, аяга таваг угаах үедээ гартаа бээлий өмсөж байхыг зөвлөж байна. Мөн өдөр бүр 10 минутын турш дасгал хийх нь богино ханцуйтай хувцас өмсөхөд өөртөө сэтгэл хангалуун байх боломжийг олгодог.
1
Нүүрний бүтэц
Нас ахихын хирээр нүүрний булчин суларч, арьс унжих үндэс болдог. Үр дүнд нь нүүрний доод хэсгийн бүтэц өөр харагддаг.
Сэргийлэх арга:
Гэдэсний булчингын адилаар нүүрний булчин тогтмол дасгал хийхийг шаарддаг. Харин гэдэсний булчингаас ялгаатай нь энэ нь илүү бага цаг зарцуулдаг. Өдөр бүр хэдхэн минутыг нүүрний дасгал хийхэд зориулснаар та үргэлж залуугаараа, сайхан харагдах болно.