1
"Чи намайг хуурч байна"
Араар тавьдаг хүн бүр л хамтрагчаа хардаж, өөр шигээ боддог. Өөрийнхөө бусармаг явдлыг мэдэгдүүлэхгүй гэж түрүүлж таныг хардаж сэрдэж байгаа юм.
Сөрсөн базаа л гэсэн үг л дээ.
2
"Миний утсанд битгий хүр"
Ямар нэг зүйл болоод байгааг илэрхийлэх хамгийн тодорхой шалтаг. Тэр утсаа нууж, таныг ойртуулахыг хүсдэггүй. Бүр нууц үгээ солиод, хэзээ ч хэлэхийг хүсэхгүй.
Магадгүй нөгөө хүүхнээсээ ирсэн зурвас, түүний зургуудыг нуудаг байх.
3
"Чи хангалттай сайн биш"
Найз залуу, нөхөрт тань танаас үргэлж өө сэв эрж хайх болно. Та түүнд таарах хангалттай сайн эмэгтэй биш учраас өөр бүсгүйтэй болсон гэх сэтгэгдлийг өөртөө итгүүлэх гэж олсон арга нь л юм даа хөөрхий.
Түүнийг тоох хэрэггүй. Учир нь чи бол төгс төгөлдөр нэгэн.
4
"Би өөрийнхөө хувцсыг угаачихаж чадна"
Таныг хайрлаж, халамжилж байгаа хэрэг ч биш л дээ. Зүгээр л өөрийнхөө нотлох баримтыг устгах нэг арга.
Уруулын будаг, сүрчигний үнэр зэрэг гарцаагүй нотлох баримтуудаа үгүй хийж байна.
5
"Би оройтож тарна"
Маш их хийх ажилтай байгаа болохоор ажил дээрээ илүү цагаар сууж байна гэж бодож байна уу? Үгүй дээ. Түүнд зүгээр л нөгөө хүүхэнтэйгээ уулзахад ажил гэдэг сайхан шалтаг болно.
Гэнэн хонгорхон минь дээ.
6
"Би чамдаа хайртай хэвээрээ"
Яг энэ үгнүүдээ нөгөө хүүхэндээ ч гэсэн хэлсэн гээд боддоо. Амьдрал түүний төлөвлөснөөр болоогүй болохоор одоо буцаад чам дээр иржээ.
2 туулай хөөсөн хүн хоосон хоцорноо гэж.
7
"Тэр бол зүгээр л нэг найз"
Тэр хэн нэгэнтэй үргэлж утсаар ярьж, уулзаж байдаг. Тэр хэн нэгэн нь эмэгтэй хүн байж таардаг. Түүнээс тэр бүсгүйг хэн болохыг нь асуух бүрт "Хэн ч бишээ. Зүгээр л манай найз" гэж хариулдаг.
Сэжигтэй дээ.
8
"Би чамайг шархлуулахыг хүсээгүй"
Энэ бол хамгийн тэнэг хийгээд хамгийн сэтгэл өвтгөм үгс. Түүнээс "Чи чухам юу хүсээ вэ?" гээд асуугаад үзээрэй. Тэр таныг ямар хэцүү байдалд оруулсан гэдгээ төсөөлөх ч үгүй.
Хөгийн амьтан.
9
"Би чамайг алдхыг хүсэхгүй байна"
Тэр тантай хамт байхыг хүссэн хирнээ өөр эмэгтэйтэй учир ургуулж явах уу? Энэ чинь ариун явдал уу?
Энийгээ шийдэж өгөөчээ!
10
"Тэр чинь хэн ч биш"
Хамгийн худал үгс бол яах аргагүй энэ. Үнэхээр л тэр бүсгүй түүнд ямар ч хамаагүй, хэн ч биш байсан бол араар чинь тавихгүй л байхгүй юу. Түүний хэлэх гээд байгаа санаа нь тэр надад таалагддаг, гэхдээ чамайг ч бас хаячихмааргүй байна.
Шуналтай хог вэ!