Нүүрнийхээ хэлбэрээр ямар хүн болохоо мэдэж аваарай!

Бидний бэлтгэсэн сонжоо нь шинжлэх ухаанаар батлагдсан бөгөөд дөнгөж танилцсан хэн нэгний талаар багахан ч гэсэн мэдээлэл авахад тань тус болох болно гэдэгт итгэж байна. 

Нүүрнийхээ хэлбэрээр ямар хүн болохоо мэдэж аваарай!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дугуй нүүртэй хүмүүс

Гадна талаас нь тэднийг харахад гэнэн цайлган даруу мэт харагдах боловч орондоо орохоороо жинхэнэ эм бар л гэсэн үг. Мөн тэдний дийлэнх нь унтахдаа их хурхирдаг байна. 

Дугуй нүүртэй хүмүүс

2 Ромбо хэлбэрийн нүүр

"Psychological Science" сэтгүүлд хэвлэгдсэн судалгаагаар ийм нүүрний хэлбэртэй хүмүүс хөөрхөн, мөн хүчтэй байдаг гэнэ.

Ромбо хэлбэрийн нүүр

3 Том нүдтэй хүмүүс ямар хүмүүс байдаг вэ?

Жижигхэн духтай, өндөр хөмсөгтэй, том нүдтэй хүмүүс бусдын саналтай санаа сайн нийлдэг, нийтэч нөхөрсөг зантай байдаг юм байна. 

Том нүдтэй хүмүүс ямар хүмүүс байдаг вэ?

4 Дөрвөлжин нүүртэй бол?

"Psychological Science" сэтгүүлд мэдээлсэнээр өндөр шанаа, өргөн духтай хүмүүс төрөлхийн удирдагч байхаар төрсөн байдаг гэнэ. Ийм хэлбэрийн нүүртэй хүмүүс голчлон түрэмгий нэгэн байдаг гэдгийг Брокын Их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Тэдний судалгааны үр дүнгээр эрэгтэй хүний нүүр өргөн болохын хэрээр илүү түрэмгий болдог байна. 

Ийм нүүрний хэлбэртэй даргатай компаний санхүүгийн байдал бусад компаниудынхаас хамаагүй дээр байдаг ажээ. 

Дөрвөлжин нүүртэй бол?

5 Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс

"Archives of Sexual Behavior" сэтгүүлд бичсэнээр зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс орондоо галзуу гэнэ. Секслогичдын олж тогтоосноор богино, өргөн нүүртэй хүмүүсийн бэлгийн дур хүсэл бусад хэлбэрийн нүүртэй хүмүүсийнхээс хавьгүй их байдаг ажээ. 

Хүний зан төлвийг тодорхойлоход гадагшаа хүн, дотогшоо хүн гэсэн ойлголт чухал үүрэгтэй байдаг. Зүрхэн хэлбэрийн нүүртэй, шонтгор хамартай хүмүүс гол төлөв гадагшаа хүмүүс буюу бусадтай сайхан харилцдаг, нээлттэй хүмүүс байх нь олонтаа. 

Зүрхэн хэлбэрийн нүүртэй хүмүүс

6 Гонзгой буюу урт шөвгөр хэлбэрийн нүүр

Ийм нүүрэй хүмүүсийг азтай гэхээс яахав. Тэднийг миссийн тэмцээнд оруулахад яг тохирно. Бусдад халуун дулаан мэдрэмж төрүүлдэг болохоор хүмүүс таньтай сайн найз болохыг хүсдэг. 

"Psychological Science" сэтгүүлээс явуулсан судалгаагаар энэ төрлийн хүмүүс асуудлыг шийдвэрлэх чадвар сайтай, ур чадвараа үргэлж хөгжүүлж байдаг нь илэрхий болсон. Тэд ямар нэгэн юмны жижигхэн хэсгүүдийг бус харин тухайн зүйлийг бүхэлд нь харах тал дээрээ ер бусын чадвартай байдаг ажээ. 

Гонзгой буюу урт шөвгөр хэлбэрийн нүүр

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()