Мөрөөдөл биелэх “Алтан минут” гэж байдаг

Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд бид маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Орчин үед мөрөөдлөө биелүүлэх олон арга байдаг ч хамгийн хялбар арга нь тодорхой нэг хугацаанд залбирах юм. Хүн бүр аз жаргалтай болохыг хүсдэг бөгөөд заримдаа энэ нь хялбар мэт санагдана. Бид хайр дурлалаа олж, өөрийн хүссэн зүйлийг хийж, бүх мөрөөдөл маань биелээсэй гэж хүсдэг. Зарим хүмүүс энэ бүх зүйлийг бодит болгож болно гэдэгт итгэхээ байсан. Гэтэл үнэндээ энэ бүхнийг бодит болгох боломжтой бөгөөд таниас зөвхөн тэсвэр, тэвчээр л шаардлагатай. Хамгийн гол нь та яг зөв цагтаа мөрөөдлөө бодож залбирах хэрэгтэй.

Мөрөөдөл биелэх “Алтан минут” гэж байдаг

1 “Алтан минут” гэж юу вэ?

Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө залбирахын өмнө “алтан минут” гэж юу болох талаар мэдэх шаардлагатай.  Нэгэн цагт таны чанга хэлсэн мөрөөдөл биелэж байна гээд та төсөөлөөд үз дээ. Гайхалтай биш гэж үү. Хэрвээ та алтан минут гэгч юу болох талаар мэдвэл таны мөрөөдлийг тэр даруй Ертөнц сонсож хүлээн авах бөгөөд удалгүй таны мөрөөдөл биелэх болно. Хэн нэгэнд муу санасан зүйл мөрөөдөж хэрэггүй бөгөөд энэ нь таны амьдралд муугаар нөлөөлөх магадлалтай.

Мөн зөвхөн тантай холбогдолтой мөрөөдөл бодох хэрэгтэй. Хэдийгээр та ойр дотныхныхоо хүмүүст санаа зовж байгаа ч тэд өөрөө өөрсдийнхөө төлөө санаа тавьж чадна.

Үүнээс гадна үгүй гэсэн үгийг ашигласан хүсэлт мөрөөдөж болохгүй. Жишээлбэл: “Би өвдөхгүй байхыг хүсэж байна” гэж хэлэхийн оронд “би эрүүл байхыг хүсэж байна” гэж хэлэх явдал юм.  Үгүйсгэлийн үг хэрэглэж байгаа учир Ертөнц таны үгийг сонсохгүй байх магадлалтай.

Ингээд аливаа зүйлийг мөрөөдөж байх үедээ эрч хүчтэй, цоглог, аз жаргалтай байх хэрэгтэй. Яг л таны мөрөөдөл биелчихсэн юм шиг сэтгэл санаатай байх шаардлагатай. Миний мөрөөдөл хэзээ ч биелэхгүй гэж бодох хэрэггүй. Ид шидэнд итгэх таны итгэл болон Ертөнц хоёр хамтдаа таны мөрөөдлийг бодит болгож чадна.

“Алтан минут” гэж юу вэ?

2 Алтан минутыг хэрхэн бодож олох вэ?

Ертөнцтэй холбоо тогтоохын тулд танд ганцхан минут л байгаа. Зөвхөн энэ хугацаанд дээд хүч таны хүсэл мөрөөдлийг сонсож чадна. Энэ үед залбирсан таны хүсэл биелэх болно.

  • Та мөрөөдлөө аль нэг сарын 1-24-ний өдрийн хооронд хэлэх хэрэгтэй бөгөөд тухайн сар нь – алтан минут, харин өдөр нь – цаг болно.

Жишээлбэл: Хэрвээ та 3 сарын 20-нд залбирч байгаа бол таны алтан минут тань 20 цаг 03 минут байх болно.

  • Харин 25-31 хооронд залбирах үед бодох арга нь бага зэрэг өөрчлөгдөнө.

Жишээлбэл: Та 12 сарын 31-нд залбирахаар шийдсэн бол таны алтан минут тань 12 цаг 31 минут болох юм байна.

Зөвхөн тооны дараалал өөрчлөгдсөн гэдгийг ажигласан болов уу. Өөрийн мөрөөдлийг Ертөнцөд сонсгох ганцхан минут байгаа гэдгийг мартаж болохгүй. Өдөрт нэг л мөрөөдөл хэлвэл биелэх нь илүү хурдан байх болно.

Алтан минутыг хэрхэн бодож олох вэ?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()