Харшил таныг зовоодог бол үүнийг заавал унш!

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн хаа сайгүй л харшил нь хөдөлсөн хүмүүс байдаг болсон. Ихэвчлэн хаврын улирал болохоор харшилтай хүмүүсийн хамар нь битүүрэн, нүд нь загатнаж бие махбодийн хувьд ихээхэн сульддаг. Хэдийгээр харшилтай хүмүүс эмчид үзүүлэн эмийн сангаас харшлын эсрэг эмийг худалдан авч хэрэглэдэг ч ихэнхдээ эдгээр эмнүүдийг ууснаар нойр хүрч, толгой эргэн, дотор муухайрч, бөөлжин, хараа бүрэлзэх шинж тэмдгүүд илэрдэг ажээ. Ингээд заавал эм уулгүйгээр харшлыг намдаах өөр ямар аргууд байдаг болохыг хүргэхээр бэлтгэлээ. 

Харшил таныг зовоодог бол үүнийг заавал унш!

1. Алимны уксус 

Эмч нарын өгч буй тайлбараар алимны цууг хэрэглэснээр хүний бие махбодь цэвэрлэгдэж, хэрэггүй залхагаасаа салдаг гэнэ. Энэ аргыг та гэртээ туршиж үзэхийг хүсч байгаа бол нэг аяга бүлээн усан дээр 100% органик алимны цуунаас 1 ц.халбагыг хийж уугаарай. Өдөрт 3 удаагийн давтамжтайгаар хэрэглэвэл үр дүн сайн. 

2. Халуун ногоотой хоол хүнс 

Улаан, ногоон чинжүү, перец, цагаан гаа, гич зэрэг нь хамрын битүүг гаргахад тустай байдаг ажээ. Хамрын дусаалгыг байнга хэрэглэх нь зүрхний цохилтыг түргэсгэн, цусны даралтыг нэмэгдүүлж, нүдний даралттай болох үндэс суурь болдгийг эмч нар  анхааруулдаг юм. Иймээс өөрийгөө химийн бодис агуулсан хамрын дусаалгаар хордуулж байхын оронд халуун ногоог өдөр тутамдаа хэрэглэж байх нь зохистой юм. 

3. Цэвэр зөгийн бал 

Цэцэгнээс цэцгийн хооронд дамжин явахдаа зөгий нь цэцгийн тоосноос үрэнцэрийг зөөвөрлөж байдаг. Энэхүү үрэнцэр нь харшилтай хүмүүст жинхэнэ вакцин болдог учраас цэвэр байгалийн гаралтай зөгийн балыг зуны улиралд хэрэглэснээр таны харшил айхтар хүндрэхгүй байх боломжтой. 

4. Загас 

Омега-3-аар баялаг загасны мах нь харшлыг намдаах онцгой үйлдэлтэй байдаг. Шведэд явагдсан нэгэн судалгаагаар загас иддэг хүүхдүүдийн харшлын хэмжээ нь загас огт иддэггүй хүүхдүүдийнхээс хамаагүй бага байжээ. Яргай, сардина загас болон хушгыг өдөр бүр идэж заншаарай.

5. Дасгал хөдөлгөөн 

Цусны эргэлт сайжирсанаар харшлын шинж тэмдэг бүдгэрдэг. Өдөрт дор хаяж 5 минут идэвхитэй дасгал хөдөлгөөн хийснээр таны бие махбодид хэдэн цагийн турш харшлын элдэв шинж тэмдэг илрэхгүй байх болно. 

6. Ногоон цай 

Өөртөө антигистамин агуулдаг ногоон цайнаас өдөрт ядаж 2 аягыг ууснаар харшлын шинж тэмдэг илрэхээс урьдчилан сэргийлэх боломжтой байдаг ажээ. 

7. Гүзээлзгэнэ 

Витамин С-гээр баялаг гүзээлзгэнэ, мандарин, лимон, улаан чинжүү нь харшлын шинж тэмдгүүдийг хянаж байхад тусладаг ажээ. Бас брокколи байцаа нь харшлын шинж тэмдгийг бүдэгрүүлэх үр дүнтэй аргад тооцогддог юм байна. 

 

Бидний өгсөн зөвлөгөөг туршиж үзэн харшлын шинж тэмдгүүдээс сална гэдэгт итгэж байна. Урин дулаан цагийг хөдөө гадаа явж, уул хадаар хэсч, мартагдашгүй сайхан өнгөрүүлээрэй! 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()