1. Лавандатай саван
Шөнийн цагаар хөлийн булчин нь өвддөг хүмүүс цагаан хэрэглэл дотроо уг саванг тавьж хоновол санаанд оромгүй үр дүнг мэдрэх болно. Уг саванд агуулагддаг лавандагийн үнэр нь булчинг суллах үйлчилгээтэй байдаг.
2. Халуун жин
Халуун алчуур юмуу эсвэл цахилгаан дулаан ялгаруулагчийг булчин дээрээ тавьснаар цусны эргэлт сайжран, булчин сулардаг байна. Мөн үүнээс гадна халуун усанд удаан хугацаагаар суух нь булчинг суллахад сайн нөлөөтэй байдаг ажээ.
3. Алимны уксус
Кальци, кали буюу шөрмөсөнд сайн нөлөөтэй эрдэс бодисыг өөртөө агуулдаг алимны уксусыг бүлээн усанд хийж, бага зэргийн зөгийн балтай хутгаж ууснаар шөнийн цагаар булчин өвдөхөө байх ажээ.
4. Массаж
Эрхий хуруугаа ашиглан хөлийнхөө булчингийн хатуурсан судас, шөрмөсийг зөөлөртөл нь массажлаж өгөөрэй.
5. Алхалт
Оройн цагаар булчин өвдөх эрсдэлээс сэргийлэхийн тулд өдрийн турш богино зайн алхалтыг тогтмол хийж байх хэрэгтэй юм. Алхсанаар цусны эргэлт сайжирч, улмаар хөл өвдөх магадлал буурдаг хэмээн мэргэжилтнүүд тайлбарладаг.
6. Тониктой ус
Канадын Оттавагийн Их сургуулиас явуулсан нэгэн судалгаагаар тониктой ус нь шөнийн цагаар шөрмөс татаж, булчин өвдсөнөөс болж сэрэх магадлалыг илт бууруулдаг болох нь тогтоогдсон байна.
7. Гадил
Шөрмөс татахаас урьдчилан сэргийлэх хамгийн энгийн арга бол калигаар баялаг гадилыг өдөр тутамдаа хэрэглэх байдаг. Хэрэв таны хөл байнга өвддөг бол калигийн дутагдалд орсон байж магадгүй учраас улаан лоольны соус, гадил, жүржны шүүс, хасарваань, хатаасан үзэм зэргийг түлхүү хэрэглэхийг эмч нар зөвлөж байна.
Танд сайн сайхныг хүсье!