Эрчүүд яагаад өөрөөсөө эгчмэд бүсгүйг сонгодог вэ?

Ихэнхи хүмүүс залуухан, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд эрчүүдийн харцыг үргэлж булааж явдаг гэж боддог. Учир нь тэдний өө сэвгүй царай, гуалиг бие нь хэнийг ч өөрийн болгох увидастай гэж бид эндүүрдэг. Магадгүй тийм ч болохоор ахимаг настай эмэгтэйчүүд наснаасаа ичиж эмээх тохиолдол бий. Харин үнэндээ эрчүүд юм үзэж, нүд тайлсан нас ахимаг эмэгтэйчүүдийг илүүд үздэг гэнэ шүү. Өнөөдөр бид та бүхэндээ энэ талаарх маш сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Эрчүүд яагаад өөрөөсөө эгчмэд бүсгүйг сонгодог вэ?

1 Эгчмэд бүсгүйчүүд гормоноо хянаж чаддаг

Гормон нь бидний ааш зан, сэтгэл хөдлөлийн байдалд нөлөө үзүүлдэг гэдгийг бид бүгд мэднэ. Тийм ч учраас залуухан охид бүсгүйчүүдийн ааш зан хаврын тэнгэр шиг өөрчлөгдөж, хосуудыг маргахад хүргэдэг. Харин ахимаг насны эмэгтэйчүүд гормоны байдлаа удирдаж чаддаг учраас эрэгтэй хүнд ааш зангийн хувьд нэг их дарамт үзүүлээд байдаггүй байна. Залуу бүсгүйчүүддээ сэтгэл хөдлөлөө удирдаж, хүлээцтэй хандах хэрэгтэйг сануулъя.

Эгчмэд бүсгүйчүүд гормоноо хянаж чаддаг

2 "Эгч" нар биенийхээ галбирт чухал ач холбогдол өгдөггүй

Ахимаг насны бүсгүйчүүд төгс төгөлдөр бие галбиртай байх тал дээр огтхон ч санаа зовдоггүй. Тэд биеийнхээ давуу талыг мэддэг. Хиймэл бус өөрт таарсан биетэй байх бөгөөд үүнд нь ч залуус дуртай байдаг гэнэ. Тиймээс өөртөө итгэлтэй байж, давуу талаа хөгжүүлэн, өөрөөрөө байхыг зөвлөж байна.

"Эгч" нар биенийхээ галбирт чухал ач холбогдол өгдөггүй

3 "Найз залуу" гэдэг нэр зүүлгэх гэж яардаггүй

Залуухан охид романтик харилцааг мөрөөдөж явдаг учраас бүх зүйлийг гайхалтай сайхан байлгахыг хүсдэг. Харин ахимаг насныхан аль хэдийн энэ үеэ өнгөрөөчихсөн бараг дахиж тийм харилцаатай байхаас залхсан байдаг. Эрчүүд бол үүрэг хариуцлагаас зугтаж, зөвхөн өөрийгөө бодох шинж чанартай байдаг тул эгчмид бүсгүйчүүдийг илүү их сонирхдог байна. 

"Найз залуу" гэдэг нэр зүүлгэх гэж яардаггүй

4 Эгчмид бүсгүйчүүд илүү биеэ даасан байдаг

Ихэнхи нас нь ахимаг бүсгүйчүүд өөрсдийн гэсэн карьертай, өөрийн гэсэн амьдралтай болсон байдаг. Эрчүүдэд харин биеэ даасан байдал нь илүү таалагддаг байна. Гол нууц нь эгчмид бүсгүйчүүд хэзээ ч өөрийнхөө ажил амьдралаа эрэгтэй хүний гарт өгөхгүй, тэднээр тэжээлгэх гэж амьдрахгүй. Иймд залуу охид минь өөрийгөө хөгжүүлж, мэдлэг чадвараа дээшлүүлээрэй. 

Эгчмид бүсгүйчүүд илүү биеэ даасан байдаг

5 Тэд давуу талаа мэддэг

Мөн л дээр дурьдсанчилан, ахимаг насны бүсгүйчүүд өөртөө итгэлтэй, биеэ даасан байдаг тул юу хүсэж байгаагаа маш сайн мэддэг. Хэн нэгнээр удирдуулах дургүй. Энэ байдал нь эрчүүдийг галзууруулах дөхдөг юм. Цэцэг шиг хөөрхөн охид минь өөртөө итгэлтэй байдал хэзээд чамайг бусдаас илүү харагдуулдаг гэдгийг санаарай.

Тэд давуу талаа мэддэг

6 Эгчмэд бүсгүйчүүд орондоо юу хийж байгаагаа мэддэг

Романтик харилцааны хамгийн чухал зүйл нь секс гэдгийг хүлээн зөвшөөрцгөөе. Ахимаг насны бүсгүйчүүд өөрсдийн биений онцлогыг илүү мэддэг, илүү туршлагатай учраас хэн хэндээ таашаал өгөх тал дээр маш амжилттай байдаг байна. 

Эгчмэд бүсгүйчүүд орондоо юу хийж байгаагаа мэддэг

7 "Эгч" нар үглэж яншиад байдаггүй

Ахимаг насны эмэгтэйчүүд хэдийн хүүхэдтэй болсон байдаг эсвэл тэд ямар нэг газрын дээд албан тушаалтан учраас доороо олон ажилчидтай байх тохиолдол бий. Ямартай ч тэдэнд үглэж янших олон хүн бий гэсэн үг. Ийм учраас тэд хамт байх залуусаасаа тайван амгалан байдлыг мэдрэхийг хүсдэг байна. Хэрэггүй жижигхэн зүйл дээр нээнтэглэж маргалдаад байдаггүй гэжээ. 

"Эгч" нар үглэж яншиад байдаггүй

8 Тэд мөнгөтэй, машинтай, байртай

Залуу бүсгүйчүүд тэр бүр өөрийн гэсэн машин, байр, мөнгөтэй байдаггүйн нэг шалтгаан нь тэд эрчүүд энэ бүхнийг бий болгож бүтээх ёстой гэж боддогт байгаа юм. Харин "эгч" нар бол энэ бүх асуудлыг аль хэдийн шийдчихсэн учраас эрчүүдээс ийм зүйл хүсээд байдаггүй. Залуу ч гэлтгүй бүх бүсгүйчүүдэд өгөх миний хувийн зөвлөгөө гэвэл найз залуу, нөхрөөсөө хэт их зүйл хүсээд байлгүй, биеэ даасан, чадвартай байж, өөрийн зорилго хүслийг өөрийн гараар биелүүлэхийг зорих хэрэгтэй юм шүү. 

Тэд мөнгөтэй, машинтай, байртай

9 Ахимаг насны эмэгтэйчүүд туршлагатай

Тэд амьдралын ямар ч хүнд зүйлд бэлтгэлтэй байдаг. Дотно харилцаа, ажил хэрэг, амьдрал дээр ер нь л туршлагатай байдаг учраас ухаантай хийгээд сонирхолтой санагддаг байна. Тэдэнтэй ярилцах тусам ярианд нь гүн автаж, илүү удаан хамт байхыг хүсдэг. Охидод зөвлөхөд илүү өргөнөөр сэтгэж, бусдын эрхэнд оролгүй, өөрийн гэсэн бодолтой байх нь зүйтэй. Эрчүүд ийм бүсгүйчүүдийг хүндэтгэдэг юм шүү. 

Ахимаг насны эмэгтэйчүүд туршлагатай

10 "Аниа" нар нөгөө ажилдаа хувиа хичээдэггүй

Ахимаг насны бүсгүйчүүд, эрчүүдийн хайр халамжинд үргэлж талархаж явдаг. Магадгүй энэ нь тэдний туршлагатай ч хамаатай байх боломжтой. Хамгийн гол нь тэд хэрхэн бусдад таашаал өгөх тал дээр илүү мэдлэгтэй, мэдрэмжтэй байдаг байна. 

"Аниа" нар нөгөө ажилдаа хувиа хичээдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()