Уг өвчний шалтгаан тодорхойгүй боловч пестицид буюу химийн бодис ихээхэн хэрэглэдэг орны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог гэжээ. Үүнээс гадна нийгмийн хүчин зүйл ч ихээхэн нөлөөлж байгаа бөгөөд гэр бүлийн салалт , архидалт, ажлын байрны дутмагшил мөн эцэг эхийн анхаарал халамж сул байх, орон байрны нөхцөл муу, бүтэлттэй төрөх зэрэг нь нөлөөлдөг ажээ. Эмгэгтэй болсон хүүхэд нэг зүйл дээрээ төвлөрч, сууж чадахаа больдог бөгөөд уг эмгэгийг эдгээх олон төрлийн эм эмийн сангуудаар борлуулагдаж байгаа ч сөрөг нөлөө ихтэй болох нь батлагдсан билээ. Ийм эмгэгтэй хүүхдүүдийг хэрхэн яаж анхаарвал зохих талаарх мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ.
1
Эмгэгтэй хүүхдэд дараах зүйлсийг нэмж өгөх хэрэгтэй
1. Омега-3 тосны хүчил
"Medical news today" сонины мэдээлж буйгаар омега-3 тосны хүчил нь ийм эмгэгтэй хүүхдийн зүрх болон хэл ярианы эрүүл мэндэд сайн нөлөөтэй ажээ. Эмч нарын зөвлөж байгаагаар хүүхдийн өдөр тутмын хоол хүнсэнд 1000 мг омега-3 нэмж өгөх шаардлагатай гэнэ.
2. Эрдэс бодисууд
Доктор Экс (Dr.Axe) эмчийн зөвлөгөө ёсоор бол цинк, кальци, магни нь мэдрэлийн системийг амраадаг ба эмгэгтэй хүүхдийн төвлөрөх чадварыг сайжруулдаг ажээ. Өдөрт 5 мг цинк, 500 мг кальци, 250 мг магниг өглөө, орой уух нь үр дүнтэй.
3. Кофе
Судлаачид болон эмч нар энэ тал дээр маргаантай байр сууринаас ханддаг учраас кофег уух нь муу, сайн хэмээн батлан хэлэх нь арай эрт байна. Хүн хүний бие физиологи өөр учраас кофег хэрэглэж туршаад үзэхэд гэмгүй юм.
4. Завсарлага
Үе үе завсарлага авах ялангуяа гадаа гарч байх нь эмгэгтэй хүүхдийн хувьд тун хэрэгтэй зүйл байдаг. 2011 онд явагдсан нэгэн судалгаагаар эмгэгтэй хүүхдүүдийг өдөрт 20 минут агаарт гаргасан ба тэдний эдгэрэлт бусдаасаа илүү түргэн байжээ.
5. Зан авирын эмчилгээ
Энэхүү арга нь хүүхдийг хэвийн байдалд нь оруулахад тусладаг бөгөөд эмх цэгц, дэг журмыг эцэг эх нь хүүхэддээ мөрдүүлэх ёстой. Хил хязгаараа мэдэж, юуг хийж, юуг хийж болохгүй талаар мэдэж байх нь эмгэгтэй хүүхдүүдэд чухал юм.
2
Тэгвэл ямар зүйлсийг заавал хасах хэрэгтэй вэ?
- Элсэн сахар - Тэртээ тэргүй хангалттай их хэмжээний энерги, хөдөлгөөнтэй байгаа хүүхдэд сахарыг их хэмжээгээр өгсөнөөр байдал улам дордох болно. Харин сахарын хэрэглээг нь багасгах, бүрмөсөн хориглосноор анхаарал төвлөрөл нь сайжирна.
- Хиймэл өнгө оруулагч бодисууд - Хоол хүнсний зүйлсд нэмсэн хиймэл өнгө оруулагч бодисууд нь эмгэгтэй хүүхдүүдийн дүрсгүйтэл, сахилгагүйтлийг улам даамжруулдаг сөрөг талтай учраас хатуу хориглох нь зүйтэй юм.
- Хадгалагч бодисууд - Удаан хугацаагаар хадгалахын тулд нэмдэг хадгалагч бодистой хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглээд байвал эмгэгтэй хүүхдүүд улам мартамхай, улам төвлөрөлгүй болох болно.
- Харшил үүсгэгч бодис - Хоол хүнсний зүйлээс харшлах нь эмгэгтэй хүүхдүүдэд нэн төвөгтэй байдлыг үүсгэдэг байна. Ийм эмгэгтэй хүүхэд өндөг, сүү, амуу тарианаас харшлах нь түгээмэл байдаг. Иймээс харшлын эмчээр сорил тавиулж юунаас харшилдагаа мэдэж авах нь чухал юм.
- Хүнд хэцүү нөхцөл байдал - Дэлгүүрээр удаан хугацаагаар хэсэх, нэг цагаас илүү хугацаагаар үргэлжлэх семинар зэрэгт хүүхдээ оролцуулахгүй байхыг эцэг эхчүүдэд зөвлөж байна. Хэрэв ийм зүйлд зайлшгүй оролцох ёстой аваас хүүхдээ өмнө нь сайн амраах ёстойгоос гадна өөрийг нь тайван байлгах зүйлийг хамтад нь авч явах хэрэгтэй ажээ.
Эцэст нь эцэг, эхчүүддээ зөвлөж хэлэхэд хүүхдээ үргэлж урамшуулж, шийтгэхээс аль болох зайлсхийж, тайван байлгаж, спортоор хичээллүүлж, хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж байгаарай. Танай гэр бүлд аз жаргал хүсье!