1
1000 сарнайн баяр
Гуравдугаар сарын 7,8-ны өдөр тус төвийн аль ч тасгаар үйлчлүүлсэн эхний мянган худалдан авагчид чин сэтгэлийн бэлгэдэл гал улаан сарнайг бэлэглэх юм. Баярын өдрөө сарнай цэцэггүйгээр хэрхэн төсөөлөх билээ?
2
Амтат дарстай худалдаа
Дулаахан лааны гэрэл, дарстай хундага… Найз бүсгүйчүүдийн дотно яриагаа өрнүүлэх хамгийн сайхан орчин энэ гэлтэй. Тэгвэл Максмоол төвөөс Мартын 8-ны өдөр зохих худалдан авалт хийсэн эхний 100 үйлчлүүлэгчид бэлэглэхээр амтат дарсыг бэлтгэжээ. Мөн 1-р давхарт охид бүсгүйчүүдийн дуртай Beringer, Yellow tail зэрэг дарсны бэлэгтэй худалдаа 3-р сарын 7,8,9-ны өдрүүдэд зохион байгуулагдана.
3
Ээждээ барих бэлгээ өөрийн гараар хийх боломж
Бяцхан үрстэйгээ хамтран өөрийн гараар бэлэг хийхийг хүсч байна уу? Ердөө 15 минутын дотор гоёмсог ваар бэлэн болж, бидний зүгээс зохицох цэцгийг бэлэглэх болно. Мартын 8-ны өдөр та 14:00-16:00 цагийн хооронд Максмоолын 5-р давхрыг зориорой. Дэлхийн мисс, интерьер дизайнер Ц.Энхжин танд болон өхөөрдөм үрд тань тусалж, өөрийн гараар “workshop” хийх аргыг заах болно.Ямар ч үнэ төлбөргүй бөгөөд хүний хязгаартай тул хэнд ч хэлэлгүй зорин ирэхээ мартуузай.
4
Гоо сайхны “үнэт” зөвлөгөө
“Хүйтэн, эрс тэс уур амьсгалтай Улаанбаатар хотод хөөрхөн байх хэцүү…” энэ яриа танд нэг л танил санагддаг уу? Хатуу ширүүн хавар цагаас “цаанаа л нэг” бэрхшээж байгаа бол гуравдугаар сарын 7, 8, 10, 11-ны өдрүүдэд Максмоолын 1,2-р давхрыг зориорой. Мэргэжлийн гоо сайханч, худалдааны зөвлөхүүд таны арьсыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ оношлон, хэрэгцээт зөвлөгөө мэдээллийг яг л таны сайн найз мэт дотночлон зөвлөх болно. Мөн нүүр будалтын зөвлөгөө, техникийг ч тэднээс сураад аваарай.
5
Үнэ төлбөргүй зогсоол
Хотын “А” бүсд автомашины зогсоол олно гэдэг хүлцэнгүй найрсаг эмэгтэй жолоочийн хувьд тун бэрх. Тэгвэл Максмоол төв Мартын 8-ны өдрийг тохиолдуулан бүх охид эмэгтэйчүүддээ үнэ төлбөргүйгээр үнэнч хөлгөө харуул хамгаалалт бүхий найдвартай зогсоолд байршуулах боломжийг олгож байна. Ашиглаад аваарай!
6
Бяцхан үрсээ тоглоомын төвд тоглуулах эрх
Цаг үргэлж хамт явдаг “энгэрийн зүүлтүүд”-ээ аюулгүй газар тоглуулаад сэтгэл тайван амарч, ханьтайгаа болзох сайхан биш гэж үү? Мартын 8-ны өдөр Максмоолоос худалдан авалт хийсэн баримтаа үзүүлээд л 5-р давхарт байрлах “Хүслийн ордон” тоглоомын төвд хүүхдүүдээ үнэгүй тоглуулаарай.
7
Азтангаар тодорч ГЭНЭТИЙН БЭЛГИЙН эзэн болох боломж
Максмоол төвийн урамшууллууд энэ хүрээд ч дуусахгүй. Гуравдугаар сарын 7,8-ны өдрүүдэд тус төвөөс худалдан авалт хийсэн нийт үйлчлүүлэгчдээс сугалаагаар тодорсон азтан олон гайхалтай гэнэтийн бэлгүүдийн эзэн болох юм.
8
Романтик газрууд
Амтат кофе шоп, тансаг ресторануудаас эхлээд алжаал тайлах спа саун, романтик болзоо товлох “Рамада” зочид буудал ч энд бий.
Үүдээр орохоос эхлээд л охид бүсгүйчүүдэд зориулсан урамшуулал, хямдрал, олон төрлийн бэлэг, сонирхолтой эвэнтүүд таныг угтах болно. Ингээд Мартын 8-наар Максмоолд болзохдоо бэлэн үү?
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.