2018 оны Хавар/Зуны трэнд болох загварууд

Хаврын улирал ирж байгаатай холбогдуулан загварлаг бүсгүй та хэзээд үзэсгэлэнтэй сайхан харагдахыг хүсэж байгаа биз дээ. Тэгвэл 2018 онд ямар загварын хувцас трэнд болохыг та гадарлаж байна уу? Ингээд 2018 онд таны шүүгээнд заавал байх ёстой хувцасны загварыг танд хүргэе.  Азаар заавал шинэ хувцас худалдаж авах хэрэггүй бөгөөд өөрт байгаа хувцсыг зохицуулан өмсөхөд л хангалттай.

2018 оны Хавар/Зуны трэнд болох загварууд

1. Цав цагаан хувцас

Энэ жилийн хувьд цасан цагаан, сүүн цагаан, цагаан цаасны өнгөтэй хувцсыг өмсөж болно.  Цав цагаан хувцсаа хар цүнх, хурц нүдний шил, бүх төрлийн өнгийн гутлаар чимэглэх боломжтой.

1. Цав цагаан хувцас

2. Олон давхар хувцас

Байцаа мэт харагдах олон давхар хувцаслалтын трэнд олон жилийн турш үргэлжилж байгаа ч энэ жил халаагаа өгөх болоогүй бололтой. Хамгийн гол нь олон төрлийн хувцсыг давхарлаж өмсөөд байцаа мэт харагдаарай.

2. Олон давхар хувцас

3. Хурц өнгө

Ганцхан тод, хурц өнгийн хувцас өмсөхөд л таны хувцаслалт загварлаг харагдах болно. 2018 оны хавар-зуны загварын хувьд та хүссэн хувцсаа өмсөж болох бөгөөд тод өнгийн хувцас заавал сонгох ёстойг мартаж болохгүй.

3. Хурц өнгө

4. Босоо зураас

Өргөн, нарийн, хөвсгөр гээд ямар ч хамаагүй хувцас босоо шугамтай байвал энэ жилийн хавар-зуны трэнд байх болно.  Үүнээс гадна босоо шугамтай хувцас нь илүү галбирлаг харагдуулдаг. Тиймээс загварлаг төдийгүй галбирлаг харагдах боломж танд байна шүү.

4. Босоо зураас

5. Жийнс

Жийнс хэзээ ч их байдаггүй учир 2018 оны хавар зун ч гэсэн жийнсний улирал байх бололтой.

5. Жийнс

1 Сул хүрэм

Хэрвээ танд тодорхой загвар хэрэгтэй байгаа бол бид танд загварын жишээг харуулъя.

1980-аад оны үеийн хатуу мөртэй, дөрвөлжин шоотой сул хүрэм энэ жилийн хавар-зуны загварт хүч түрэн орж иржээ.  Энэ жил том, жижиг, өргөн, нарийн гээд төрөл бүрийн хээтэй хүрмийг өмссөнөөр та загварлаг харагдах болно. Алдарт Хенри Форд (Henry Ford) хэлэхдээ: Таны хүрэм шоотой л бол ямар ч өнгийн байж болно гэжээ.

Сул хүрэм

2 Судалтай өмд

Харахад биеийн тамирын хувцас мэт сэтгэгдэл төрж байгаа биз.  Бидний ярьж заншсанаар хажуу талаараа канттай буюу судалтай өмд нь энэ жилийн шилдэг загваруудын нэг болох юм байна. 

Судал нь нэг, хоёр, гурав гээд хэдэн ч давхар байж болох бөгөөд ямар ч өнгөтэй байж болно. Мөн энэ төрлийн өмд нь хөлийг урт харагдуулдаг гэнэ.  Ийнхүү хөлөө урт харагдуулахын тулд тод канттай бараан өнгийн өмд сонгохыг санал болгож байна.

Судалтай өмд

3 Хамба хилэн өмд

Өргөн хамба хилэн өмдийг өмссөн хүн харвал гайхах хэрэггүй. Relax-style-ын хувцас нь аялал, амралт, зугаалга, ажил төрөл гээд бүхий л зүйлд тохиромжтой. Хамба хилэн өмдийг энгийн хоолойтой цамц болон футболкатай хослуулж болно.

Хамба хилэн өмд

4 Өргөн цамц

Хэдий чинээ өргөн цамц байна төдий чинээ та загварлаг харагдана гэвэл итгэхэд бэрх. Гэхдээ л энэ жилийн хувьд та өөрийнхөө хэмжээнээс хэд дахин илүү том цамц өмсвөл илүү загварлаг харагдах юм байна шүү.  Хэдийгээр том харагдах ч таныг илүү галбирлаг харагдуулах болно. Таныг үзэсгэлэнтэй харагдуулахын тулд загвар зохион бүтээгчид тод өнгөтэй, товгор, хөвсгөр, гялалзсан цамцыг бүтээж байгаа гэнэ.

Өргөн цамц

5 Урт сул хүрэм

Өвдөг хүртэл  болон өвдөгний дунд хүртэл урттай хүрэм сайхан харагдах болно. Урт сул хүрэм нь энэ улирлын бас нэгэн шилдэг трэнд болох юм байна. Энэхүү хувцас нь өөрийн төгс зохицолтынхоо байдлаар бусдаас ялгарна. Жишээлбэл: хаврын сэрүүн улиралд цамц болон жийнстэй өмсөж болох бол зуны улиралд майк, шортон дээр өмсөх боломжтой.

Өнгө, даавууны сонголт нь таны сонголтоор байх бөгөөд хамгийн гол шалгуур нь том хэмжээтэй байх хэрэгтэй гэнэ.

Урт сул хүрэм

6 Хөвсгөр ханцуйтай даашинз эсвэл цамц

Урд хэсэгтээ барьсан хөвсгөр ханцуйтай цамц эсвэл даашинз нь ретро романтик харагдуулдаг. Урт, богино, тал гээд ямар ч ханцуйтай байсан хөвсгөр л байвал бүхий л төрлийн хувцастай төгс зохицох гэнэ.

Хөвсгөр ханцуйтай даашинз эсвэл цамц

7 Том нугалаастай банзал болон даашинз

2018 оны загвар романтик байдлыг ардаа орхиогүй бөгөөд та нугалаастай банзал болон даашинзыг өмссөнөөр илүү эмэгтэйлэг харагдах юм байна шүү.

Том нугалаастай банзал болон даашинз

 Ингээд энэ жилийн хамгийн загварлаг бүсгүй болоход та бэлэн байна уу?

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()