1
Хуйхаа гүн цэвэрлэх
Үсний маск, тос, ангижруулагчыг хуйхандаа биш зөвхөн үсэндээ хэрэглэж заншаарай. Харин хуйхны гуужуулагч маскыг хуйхандаа хэрэглэснээр гүн цэвэрлэх юм. Гуужуулсан хуйхны тослог ялгаруулалт нь харьцангуй багасдаг. Үсээ хувааж, хуйхандаа иллэг хийж хэрэглэнэ.
2
Үсээ хэрхэн янзлах талаар төлөвлөх
Өдөр бүр үсээ хэрхэн янзлахаа төлөвлөх нь бидэнд үсээ илүү бага давтамжтай угаахад тусладаг юм. Өглөө босоод өнөөдөр үсээ яахав гэдэг асуулт тань зүгээр л задгай тавьчихъя гэсэн хариултаар дуусдаг. Задгай тавихын тулд үс цэвэрхэн байх ёстой учраас угаах давтамж нэмэгддэг юм шүү.
3
Үс эмчилгээний хандмал
Эмийн ургамлын ханд нь тослог үсний эсрэг хамгийн сайн эмчилгээ юм. Энэ нь тослогыг ялгаруулдаг булчирхайнуудын үйл ажиллагааг тэнцвэржүүлж, хуйхыг сэргээн, үрэвсэл үүсэхээс сэргийлдэг. 4 амны халбага дурын ургамлын хандыг нэг литр усанд хийж бэлтгэнэ. Хөрсөн хойно нь угаасан цэвэрхэн үсээ үүгээрээ зайлж, дахин цэвэр усаар нэг удаа зайлаарай.
4
Угаах дэглэм
Өдөр бүр үсээ угаадаг бол энэ дэглэмээ өөрчлөх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам тослог ялгаруулагч булчирхайн үйл ажиллагаа муудах тул өдөр бүр угаасны дараа хуйхны тэнцвэртэй байдлыг эргүүлэн хадгалахад хүндрэлтэй болдог.
5
Дасгал хийхийн өмнө хуурай шампунь хэрэглэх
Дасгал хийсний дараа хуурай шампунь хэрэглэх нь ямар ч үр дүнгүй. Учир нь гарсан хөлс хэтэрхий их болохоор яаж ч хичээгээд бүгдийг нь шигээж чадахгүй шүү дээ. Харин үүний оронд дасгал хийхийн өмнө хуурай шампуниа түрхэх нь гарсан хөлсийг бага бага дээр нь шингээдэг юм.
6
Дэрний уутаа солих
Цэвэрхэн дэрэн дээр унтах нь бидний үс болон арьсанд маш чухал үүрэгтэй аж. Дэр нь нүүрний будаг болон үхэжсэн арьсыг өөртөө шингээж, бактери үүсэх таатай орчин болдог байна.
7
Үсний ундаа
Үсний тослог, эвгүй үнэрийг дарж, дөнгөж угаасан мэт хөвсгөр, гялалзсан болгодог энэхүү шидэт ундааг бэлтгэхэд маш хялбар. Нэг ширхэг лимоны шүүсийг шахаад, 1 литр устай холино. Үсээ зайлахдаа бага багаар толгой дээрээ хийж, хуйхандаа иллэг хийгээрэй.
8
Үсээ боох
Үсээ шууж боох нь тослог багасгах хамгийн тохиромжтой засалт юм. Гэртээ байхдаа үсээ дээш шуух, боох зэргээр янзлаад, яг гарах үедээ задгай тавьж болно. Мөн ингэснээр таны үс хөвсгөр, сайхан харагдана.
9
Шампунь зөв хэрэглэх
- Усны температур танд яг тохирсон байх ёстой. Шүршүүр дор минут хиртээ зогсож, үсээ хангалттай сайн норгоорой.
- Шампуниасаа зоосон мөнгөний хэмжээгээр гар дээрээ шахаж аваад, алгандаа үрнэ. Дараа нь үсэндээ тойрог маягаар түрхэн, иллэг хийхдээ дээрээс доош чиглэлээр угаана.
- Үсээ зайлах нь шампунидахаас илүү чухал. Мэргэжилтнүүд үсээ зайлахдаа 5 минутаас илүү хугацаа зарцуулахыг зөвлөдөг. Арилаагүй үлдсэн шампунь хатаж, үсний өнгийг гандуу харагдуулахаас гадна хагтай мэт харагдуулдаг.
- Мөн үсээ хүйтэн усаар зайлах хэрэгтэй. Энэ нь үсний ширхэгийг бэхжүүлж, гялалзсан харагдуулж, чийгийг хадгална.
10
Бонус: Үсний эрүүл байдлын тест
Сара Жессика Фаркер (Sarah Jessica Parker), Блейк Лайвли (Blake Lively), Эллен Фэйж (Ellen Page), Жүд Лав (Jude Law) зэрэг алдартангуудтай хамтран ажилладаг стилист Томас Тав (Thomas Taw) энэхүү хялбар тестийг танд санал болгож байна.
- Үснээсээ нэг ширхэгийг аваад цэвэр усаар дүүргэсэн стаканд хийнэ. Хэрвээ үс тань усан дээр хөвж байвал эрүүл. Эсрэгээрээ усанд живж байвал танд эмчилгээ хийлгэхийг санал болгож байна.