Та ямар өнгийн хувцас ихэвчлэн өмсөх дуртай вэ?

"Color Your Style" номны зохиолч, стилист Дэвид Зайла  (David Zyla): "Таны хувцасны шүүгээнд түмэн өнгийн хувцас байлаа ч танд өмсөх дуртай, өмсхөөрөө өөртөө итгэлтэй болдог тийм өнгө байж л байдаг. Энэхүү өнгө нь таны зан араншинг илэрхийлдэг" гэжээ. 

Та ямар өнгийн хувцас ихэвчлэн өмсөх дуртай вэ?

11 Хар

"Хар өнгө нь маш чухал харагддаг өнгө юм" гэж загварын мэргэжилтэн Карен Халлер (Karen Haller) өгүүлсэн бөгөөд үнэхээр ч сэтгэл судлалын салбарт хийгдсэн судалгаагаар хар өнгийг хүмүүс хүч чадал, нэр төр, оюун ухаан, эрх мэдлийг илэрхийлдэг гэдэгтэй санал нийлж байна. Тийм ч учраас зарим Европийн орнуудад төгсөлтийн хувцас хар өнгөтэй байдаг. 

Хар хувцас дийлэнхдээ өмсдөг хүмүүс өөрийн гэсэн зорилготой, идэвхитэй байдаг бөгөөд маш эмзэг мэдрэмтгий аж. Сэтгэл хөдлөл ихтэй ч түүнийгээ нуух гэж чармайдаг. Хар өнгийн хувцас өмсөх нь тэдэнд олны анхаарлаас хол байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Энэ нь ч таалагддаг. Учир нь тэд хүний дотоод сэтгэл хамгийн чухал гэж үздэг. 

Хар

10 Бор

Эх дэлхийн өнгө гэгддэг уг өнгө нь итгэл даадаг, хүчтэй, тогтвортой байр суурьтай хүмүүсийн тодорхойлогч байдаг. Мөн энэ өнгийн хувцсыг голчлон өмсдөг хүмүүс ялимгүй хуучинсаг үзэлтэй, ахмад хүмүүсийг хүндэлдэг, энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэгч нэгэн байдаг ажээ. Бор даашинз өмссөн бүсгүй, бор хүрэм өмссөн залууг харахад л итгэж болмоор, ухаалаг, бодолтой гэсэн анхны сэтгэгдэл төрдөг байна. 

Бор

9 Хөх

Сэтгүүлч, сэтгэл судлаач Лиса Жонсон Мандел: "Ярилцлага авахдаа хөх, цэнхэр өнгийн хувцас өмсөх нь хамгийн тохиромжтой. Учир нь энэ өнгө нь өөртөө итгэлтэй байдал болон итгэл хүлээлгэж болох хүн шиг харагдуулдаг. Магадгүй тийм болохоор ихэнхи ажлын хувцаснууд хөх өнгөтэй байдах байх" гэж бичжээ. 

Бритиш Коламбиагын их сургуулийн багш нарын хийсэн судалгаанд, гүн хөх өнгө нь тайвшруулах ид шидтэй гэжээ. Цэнхэр өнгийн хувцас сонгодог хүмүүс эелдэг, өрөвч сэтгэлтэй, дэг журамтай, ичимхий талдаа зан ааштай байдаг. Сэтгэл судлаачдын үзэж байгаагаар тайван, томоотой эдгээр хүмүүс хамгийн сайн эцэг эх болдог гэнэ. 

Хөх

8 Ногоон

Амстердамын их сургуулийн шинжлэх ухаанчид ногоон өнгө нь эргэн тойрондоо сайн сайхан, эерэг энергийг түгээж байдаг гэжээ. "Байгалийг санагдуулам уг өнгө нь энх тайван, сэтгэл ханамжыг бий болгодог" гэж "More Alive With Color" номны зохиолч, "Pantone Color Institute" байгууллагын гүйцэтгэх захирал Леатрис Эйсмэн (Leatrice Eiseman) дурджээ. Ногоон өнгөнд дурлагч нар идэвхитэй, олон нийттэй харилцах дуртай, санхүүгийн тогтвортой орлоготой, халамжтай, эелдэг, сайхан сэтгэлтэй байх нь олонтаа. 

Ногоон

7 Усан үзмийн ягаан

Дээр үед энэ өнгөөр үнэнч шударга байдал, нийгмийн дээд байр суурийг илэрхийлдэг байв. Нэг ёсондоо баян тансаг байдал, эд хөрөнгө, дээд зиндааны амьдралтай гэдгээ харуулах гэсэн санаа. Клеофатра үзмэн ягаан өнгөнд хамгаас дуртай байсан гэдэг. Харин одоо цагт бол энэ өнгө нь шинийг эрэлхийлэгч, гярхай, урлагт хайртай хүмүүсийн илэрхийлэл болжээ. Мэргэжилтнүүд энэ өнгийн хувцас өмсдөг хүмүүс сэтгэл хөдлөл ихтэй, эмзэг байдаг гэж тогтоосон байна. Мөн тэд мөрөөдөмтгий, нууцлаг байдалд дуртай төдийгүй урьдчилан таахад түвэгтэй байдаг тул тэдэнтэй харьцаж, ойлголцход амар хирнээ хэцүү байдаг аж.

Усан үзмийн ягаан

6 Улаан

Италийн эрэгтэй хувцасны бренд "Eredi Pisano"-ийн менежер Кенни Фримпонг (Kenny Frimpong): "Улаан бол эрч хүч, хүч чадлын билгэдэл. Хэн нэгнийг ятгах, тэдэнд гайхалтай харагдахыг хүсэж байвал улаан өнгийн хувцас сонгоорой" гэж зөвлөжээ. Ямар ч төрлийн улаан өнгө үргэлж бусдын анхаарлыг татаж байдаг. Рочестерийн их сургуулийн сэтгэл судлаачдын олж нээснээр, эрэгтэйчүүд улаан туяатай хувцас өмссөн бүсгүйчүүдэд илүү татагддаг гэжээ. "Улаан өнгө нь сэтгэл сэргээх ид шидтэй" талаар Виржиниа мужын Норфолк хотын анагаах ухааны сургуулийн сэтгэл судлалын профессор Абби Калиш (Abby Calisch) хэлсэн байна. 

Улаан

5 Шар

Аз жаргал, нар, инээд хөөрийн бэлэг тэмдэг бол яахын аргагүй шар өнгө. Энэ өнгө нь тархины серотонинийг ихэсгэж, хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах, эргэн тойрондоо эерэг энерги түгээдэг болохыг судалгаагаар баталсан билээ. Мөн анхаарал төвөлрөлтийг сайжруулдаг тул зар сурталчилгаа, зарын самбар, замын тэмдэг тэмдэглэгээнд ихээр ашиглагддаг. Шар өнгийн хувцас нь идэвхтэй, шинийг санаачлагч хүмүүсийн байнгын сонголт байдаг ажээ. Адал явдлыг эрэлхийлэгч тэд хэзээ ч юунд ч бэлэн байдаг. 

Шар

4 Цагаан

Эрх чөлөө, ариун нандин, гэнэн хонгор, эгэл жирийн байдлыг цагаан өнгөөр төлөөлүүлдэг тул олон хүмүүс ямар нэг зүйлийг шинээр эхлэхдээ цагаан өнгөөр эхэлдэг юм. Цагаан өнгө нь эрх чөлөөтэй, амьдралыг өөдрөгөөр хардаг хүмүүсийг өөртөө татдаг төдийгүй уг хүмүүс нь маш нямбай, бүх зүйлийг эмх замбараатай, хийсэн бүхнээ төгс төгөлдөр болгож байж санаа нь амардаг байна. Ерөнхийдөө, цагаан өнгө нь бүхий л зан араншинг илтгэдэг байгалийн өнгө юмаа. 

Цагаан

3 Ягаан

Тод ягаан өнгө нь сээтэгнүүр охидын өнгө гэж үзэгддэг ч бүдэг ягаан, ягаан туяатай цагаан зэрэг нь эмэгтэйлэг байдлын илэрхийлэл болдог. Тайван байдал, дулаан мэдрэмжийг өгдөг бүдэг ягаан өнгө нь тайвшруулах увидастай учраас зарим шоронгын хана ягаан өнгөтэй байдаг. Сэтгэл судлаачдын мэдээллээр, ягаан өнгөнд дуртай хүмүүс романтик, өөдрөг үзэлтэй, эелдэг нөхөрсөг, тайван байдлыг юунаас ч илүүд үздэг байна.

Ягаан

2 Улбар шар

Хөгжилтэй уур амьсгал, халуун дулаан мэдрэмж, өөдрөг зан ааш бэлэглэгч энэ өнгө нь шинийг сэдэгч, дур булаам бүсгүйчүүдийн сонголт байдаг. Тэд өөрчлөлтийг үргэлж хүсэж, эрх хүчээр цалгилж байдаг ч заримдаа бага зэрэг этгээд ааш зантай болчихдог. 

Улбар шар

1 Саарал

Загвар зохион бүтээгчид саарал өнгийг бараан ч биш, гэгээлэг ч биш, яг л тэдний нэгдмэл гэж үздэг. Хэрвээ таны хувцасны шүүгээнд саарал өнгө давамгайлж байвал та бусдын анхаарлыг татхыг хүсддэггүй аж. Саарал өнгө нь биеэ даасан, амар амгалан байдлын илэрхийлэл тул нас тогтсон хүмүүс ихэвчлэн өмсдөг. Дундын өнгө учраас тэр хүнийг чухам ямар зан араншинтайг мэдэхэд хэцүү. Нэг бол тэд ноомой дуугүй, эсвэл анхааралд өртөх дургүй, өөрийгөө л голчилсон хүмүүс байдаг.

Саарал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()